“STUDNET COP” ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЧУУЛГАНЫ САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ НЭЭГДЛЭЭ.
Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан залууст чиглэсэн “STUDENT COP” олон улсын оюутны чуулганыг МУИС-аас санаачлан 7-р сарын сүүлээр Улаанбаатар хотод зохион байгуулахаар ажиллаж байна.
Тус чуулганы бэлтгэл ажил, үйл ажиллагаанд оролцон ажиллах сайн дурын ажилтны бүртгэл нээгдлээ.
Дараах бүртгэлийн линкээр орж бүртгүүлнэ үү.
Бүртгэлийн линк:https://forms.gle/8Nj1cbS9JAVn6hE37
Сайн дурын ажилтан болсноор танд дараах боломжийг санал болгож байна.
- НҮБ болон МУИС-аас сайн дурын ажлыг баталгаажуулсан сертификаттай болох;
- Англи хэлний чадвараа сайжруулах практик туршлага олж авах;
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэгтэй болох;
- Практик ажлууд хийж, шинэ чадварууд сурах;
- Үе тэнгийн залуучуудтай багаар ажиллаж, харилцан суралцах;
- Өөрийн мэддэг зүйлээ бусдад зааж, эерэг нөлөөллийг түгээнэ.
Сайн дурын ажилтанд тавигдах шаардлага:
- Сайн дурын ажил хийх хүсэл, эрмэлзэлтэй байх;
- Хариуцлагатай байх;
Хэрэв танд асууж тодруулах зүйл байвал 77307730 /4145/ утсаар холбогдоно уу.




