
Бизнес, менежмент, инновацын чиглэлээр олон улсын сэтгүүл гаргах хамтын ажиллагаа эхэллээ.
МУИС-ийн Бизнесийн сургууль, ШУТИС-ийн Менежментийн сургууль, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль болон БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар хамтран “International Journal of Business Management and Innovation” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийг хагас жил тутам эрхлэн гаргахаар хамтын ажиллагааны гэрээг 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгууллаа.
Тус сэтгүүл нь олон улсын мэдээллийн санд бүртгүүлэх зорилготой бөгөөд бизнес, менежмент, инновацын чиглэлээр англи хэл дээр бичигдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг хүлээн авч, хянан магадалж хэвлэн нийтлэх юм.
“International Journal of Business Management and Innovation” сэтгүүлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах, мөн өгүүлэл илгээхийг хүсвэл дараах холбоосоор хандана уу:
https://theijbmi.com/


