Бизнесийн сургуулийн ахисан түвшний эрдэм шинжилгээний хурал
МУИС, Бизнесийн сургуулийн ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.
Бизнесийн Сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 05 сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд мэргэжлийн тэнхимээсээ шалгарсан 6 илтгэлийг хэлэлцүүлснээс эхний 3 байрыг шалгаруулан шагнал гардуулав.
Эрдэм шинжилгээний хурлын тэргүүн байранд “Аудитын ажлын чанарт аудиторын зан байдлын үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн магистрант Б.Баасансүрэн (удирдагч, дэд профессор Д.Авирмэд, доктор Э.Цэцэгдэлгэр); хоёрдугаар байранд “Тогтвортой худалдааг дэмжихэд блокчэйн технологийг ашиглах боломж, ач холбогдол” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн магистрант С.Ариунхур (удирдагч, дэд профессор Ө.Номинцэцэг, дэд профессор Ж.Тунгалаг); гуравдугаар байранд “IPO гаргалтын арилжааны банкны ашигт ажиллагаанд үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн магистрант М.Номинтуул (удирдагч, дэд профессор Д.Оюунцэцэг) нар шалгарлаа.


Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон магистрантууддаа цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсье!


