Бизнесийн сургуулийн бакалаврын оюутны ЭШХ зохион байгуулагдлаа
МУИС-ийн Бизнесийн сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын оюутны Эрдэм шинжилгээний хурал 2026 оны 5 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд Бизнесийн сургуулийн тэнхим бүрээс шалгарсан нийт 9 илтгэлийг хэлэлцүүлж, эхний 3 байрыг шалгаруулав. Үүнд:
I байр – Бизнесийн сургуулийн Санхүү менежмент IV түвшний оюутан Ц.Номиндарь, Г.Намуунцэцэг, Г.Содномдолгор нарын “Монгол Улсын хөрөнгийн зах зээл дэх улс төр, макро эдийн засаг болон ногдол ашгийн мэдээллийн шокуудын нөлөө ба хувьцааны өгөөжийн таамаглалын шинжилгээ” сэдэвт илтгэл
II байр – Санхүү менежмент IV түвшний оюутан П.Даваажаргалын “Геополитикийн эрсдэлийн хувьцааны зах зээлийн өгөөж ба хэлбэлзэлд үзүүлэх нөлөө: Монгол Улсын жишээн дээр” сэдэвт илтгэл
III байр – Санхүү менежмент IV түвшний оюутан Б.Анударийн “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үр ашигт байдлыг эконометрик загвараар үнэлж, машин сургалтын аргаар таамаглах боломжийг шинжлэх нь” сэдэвт илтгэл.
Энэ удаагийн ЭШХ-ыг МИГ ДААТГАЛ ХХК ивээн тэтгэж, тус компанийн Андеррайтингийн хэлтсийн захирал Н.Золзаяа, давхар даатгалын менежер Д.Отгонзаяа нар хүрэлцэн ирж, хурлын шүүгчээр ажиллалаа. Миг Даатгал ХХК-аас бакалаврын оюутны ЭШХ-д байр эзэлсэн оюутнуудад болон нийт оролцогчдод шагнал гардууллаа.
Бизнесийн сургуулийн бакалаврын оюутны ЭШХ-д амжилттай оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн бүх оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ хурлыг ивээн тэтгэсэн МИГ ДААТГАЛ ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Бакалаврын оюутны ЭШХ-ыг зохион байгуулах ажлын хэсэг



