
“ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ? 2026” 19 дэх удаагийн тэмцээнд МУИС-БС-НББ-ийн тэнхимийн оюутнууд ТЭРГҮҮН байр эзэллээ.
Тус тэмцээн их, дээд 11 сургуулийн нийт 15 баг (90 оюутан) өрсөлдсөнөөс МУИС-Бизнесийн сургууль TAX FORCE баг I байрт шалгарлаа.
Багийн бүрэлдэхүүнд: Ахлагчаар Н.Мөнгөнсарнай /НББ-4/, гишүүдэд Н.Хангэрэл, /НББ-3/, О.Ундрам /СМ 4/, Ц. Очирлхам /НББ-4/, Г.Цэрэнлхам /НББ-3/, хянагч гишүүнээр Г.Билэгжаргал /НББ-3/ нар оролцож амжилт гаргалаа.
Тус тэмцээн “Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалд хамруулах нь ” сэдвийн хүрээнд 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд 4 төрлөөр явагдан нийлбэр дүнгээр дүгнэлээ.
I үе шат 2026 оны 4 дүгээр сарын 23 нд цахим тест, гэрийн даалгаврын жүжигчилсэн тоглолт
II үе шат 2026 оны 5 дүгээр сарын 07 нд кейс бодлого, мэтгэлцээн гэсэн даалгавар бүрт амжилттай оролцож өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Тэмцээний онцлох мөчүүдээс
| Онолын мэдлэг шалгах багийн тест | Багийн жүжигчилсэн тоглолт |
![]() |
![]() |
| Кейс бодлого | Мэтгэлцээн |
![]() |
![]() |





