Preaload Image
Back

Мэдлэг чадвартай, бүтээгч-манлайлагчид

Бизнесийн удирдлагын сургалт, судалгааны Зүүн хойд Азид танигдсан бүсийн төв болно

96
Гадаад оюутан
44
Сургалт судалгааны танхим
4342
Оюутан
123
Багшлах бүрэлдэхүүн

Алсын хараа

Бизнесийн удирдлагын сургалт, судалгааны Зүүн хойд Азид танигдсан бүсийн төв болно

Эрхэм зорилго

Бизнесийн чиглэлээр үндэсний хэмжээнд тэргүүлэгч сургуулийн хувьд сургалт, судалгаагаар салбартаа болон Төв Азийн бүс нутагт тэргүүлэгч сургууль нь байх болно.

Стратегийн тэргүүлэх чиглэлүүд

Их сургууль нь дараах стратегийн гол үр дүнг алсын хараа, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд тэргүүлэх чиглэл гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд эдгээр нь дараах байдалтай байна.

  1. Судалгааны цар хүрээг өргөжүүлж, дэлхийн жишигт хүргэх.
  2. Сурах, заах үйл явцыг дэлхийн жишигт хүргэх
  3. Мэдлэг, манлайллын хувьд нийгэмд тэргүүлэгч байх
  4. Байгууллагын бие даасан байдлыг хангаж, олон улсын шилдэг менежментийн арга барилыг нэвтрүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангана.

Үнэ цэнэ

МУИС-ийн гишүүн бүр дараах үнэт зүйлсийг баримталдаг. Үүнд:

Эрдмийн эрх чөлөө
Шүүмжлэлтэй сэтгэлгээг хөгжүүлж, чөлөөт,
нээлттэй оюуны эрэл хайгуулыг хөхүүлэн дэмжиж, ямар нэгэн дарамт шахалтгүйгээр
олж мэдсэнээ илэрхийлэх боломжийг олгох.

Хөгжлийн үлгэр жишээ
Сурах, заах, мэдлэгийн цар хүрээг тэлэх,
бүтээлч сэдлийг дэмжих стандартыг тогтоох

Этос
Багш, судлаач, оюутан, хувь хүний ёс
зүйг дээдэлж, үнэнч шударга, бие биедээ энэрэнгүй хандана

Манлайлал
Илүү сайн, шударга, ирээдүйтэй нийгмийг
бий болгохын төлөө тэмцэгч, улс орондоо эерэг өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэлтэй
удирдагч байх.

Хүндэтгэл ба урам зориг
Өөрийн мэдлэг, ур чадвар, бүтээлч байдал,
шинэ санааг үнэлж, урамшуулах.

Захиралын мэндчилгээ

Профессор Н.Батнасан

Захирал

Даяаршин буй ертөнц дэх мэдээлэл, техник технологийн түргэн хурдацтай хөгжилт, эдийн засгийн нээлттэй тогтолцоо зэрэг нь бизнест хэзээ хэзээнээс илүүтэй өндөр эрсдэл, хурц өрсөлдөөнийг бий болгож байна. Энэ өрсөлдөөнд зөвхөн глобал түвшинд ажиллах мэдлэг ур чадвартай, шинэчлэгч, манлайлагч удирдагчид л бизнесийг амжилттай удирдаж чадна. Улс, нийгмийнхээ хөгжилд илүү их хувь нэмэр оруулж чадах ийм удирдагчдыг бэлтгэн гаргах нь бидний эрхэм зорилго юм.

Манай хамт олон худалдаа, бүртгэл, санхүү, менежмент, маркетинг, банк, даатгал, бизнесийн мэдээллийн системийн чиглэлүүдээр дээд боловсролтой мэргэжилтнийг олон арван жилийн туршид бэлтгэж ирсэн өмнөх үеийн туршлага, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд, үндэсний болон олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд, чадварлаг боловсон хүчнийхээ нөөц боломжид тулгуурлан олон улсын хэмжээнд ажиллах чадвартай, манлайлагч, шинэчлэгч, харилцааны өндөр ёс зүйтэй, өрсөлдөх чадвар бүхий бизнесийн удирдагчдыг бэлтгэн гаргахын төлөө чармайн ажиллаж байна.

Монголын улс эрчимтэй хөгжлийн гараан дээр ирээд буй түүхэн цаг үед бид суралцагчдадаа мэргэжлийн мэдлэг олгохоос илүүтэйгээр тэдэнд насан туршдаа хэрэглэж ашиглахуйц олон талын ур чадварыг бий болгож хөгжүүлэх, хичээл сургалтдаа өрсөлдөөн, оюутны чөлөөт сонголтыг өргөжүүлэх, үйл ажиллагаандаа хариуцлага, нээлттэй ил тод байдлыг нэвтрүүлэх, судалгааныхаа ажлын чанарыг өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг дэс дараатайгаар хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Энэ сургуулийг төгссөн төгсөгчид, бас элсэн суралцаж буй оюутнууд, цаашид элсэн суралцах хүсэлтэй хүүхэд залуучууд, бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, хувь хүмүүсийн өмнө манай үүд хаалга нээлттэй бөгөөд бид та бүхэнд олон улсад магадлан итгэмжлэгдсэн нэр хүндтэй сургалт, чанартай судалгаа, харилцан үр ашигтай бөгөөд эрх тэгш хамтын ажиллагааг санал болгож байна.

Түүхэн замнал

1942 он: Монгол Улсын Их Сургуулийн (МУИС) үндэс суурь тавигдаж, улмаар эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр сургалт явуулж эхэлсэн.​

1991 он: Монгол Улсад зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нэвтэрч эхэлсэнтэй холбогдуулан бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх шаардлага нэмэгдсэн.​

1993 он: МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн харьяанд Бизнесийн удирдлагын тэнхим байгуулагдаж, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт эхэлсэн.​

1997 он: Бизнесийн удирдлагын тэнхим нь бие даасан нэгж болон өргөжиж, МУИС-ийн Бизнесийн сургууль нэртэйгээр байгуулагдсан.​

2000-аад он: Сургалтын хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, бакалавр, магистр, докторын түвшний сургалтуудыг явуулж эхэлсэн.​

2010 он: МУИС-ийн Бизнесийн сургууль нь олон улсын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, оюутан солилцоо, хамтарсан судалгаа, сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.​

2020 он: Цахим сургалтын орчныг сайжруулж, онлайн сургалтын хөтөлбөрүүдийг нэвтрүүлсэн.​

Захиргааны бүрэлдэхүүн

Н.Батнасан
Захирал
Профессор
М.Должин
Салбар хариуцсан дэд захирал
Профессор
М.Эрдэнэбат
Салбар хариуцсан дэд захирал
Дэд профессор
Б.Баасансүрэн
Захирлын туслах
Р.Ононцэцэг
Мэргэжилтэн
Д.Жаргалмаа
Мэргэжилтэн
Ш.Оюунчимэг
Ахлах нягтлан бодогч
Б.Эрдэнэцэцэг
Нягтлан бодогч /Цалин/
З.Ариунаа
Нягтлан бодогч /Үндсэн хөрөнгө/
Ч.Удвал
Мэргэжилтэн /Бүртгэл үнэлгээ/
З.Саранцэцэг
Мэргэжилтэн /Сургалтын технологи/
Ц.Цэндээхүү
Мэргэжилтэн /Хөтөлбөрийн хэрэгжилт/
В.Ганболд
Мэдээллийн технологийн мэргэжилтэн
Д.Батдэлгэр
Зохион байгуулагч
Д.Энхжаргал
Лаборант
Ц.Булган
Лаборант

Тэнхим

Гишүүнчлэл

ОВОГ НЭРХАРЪЯЛАЛЭРДМИЙН ЦОЛ, ЗЭРЭГ
1Н.БатнасанДаргаПрофессор, Доктор (Ph.D)
2Д. СувдааНарийн бичгийн дарга

Дэд профессор,

Доктор (Ph.D)

3Б.ДаваасүрэнГишүүнДэд профессор, Доктор (Ph.D)
4М.ДолжинГишүүнПрофессор, Доктор (Ph.D)
5Д.МоломжамцГишүүнДэд профессор, Доктор (Sc.D)
6Л.НаранчимэгГишүүнДэд профессор, Доктор (Ph.D)
7Н.ОтгонсайханГишүүнДэд профессор, Доктор (Ph.D)
8Н. СонинтамирГишүүнДэд профессор, Доктор (Ph.D)
93. АлтанчимэгГишүүнДоктор (Ph.D)
10Б.Алтан-ЭрдэнэГишүүнДоктор (Ph.D)
11Ө. НоминцэцэгГишүүнДоктор (Ph.D)
12Л.ОюунцэцэгГишүүнДоктор (Ph.D)
13Б.Энх-АмгаланГишүүнДоктор (Ph.D)
14М.ЭрдэнэбатГишүүнДоктор (Ph.D)
Овог нэрТэнхим/ нэгжАлбан тушаалЭрдмийн зэрэг цол
1Н.БатнасанЗахиргааХөтөлбөрийн хорооны даргаПрофессор, Доктор (Ph.D)
2Н.ОтгонсайханМаркетинг, худалдааХөтөлбөрийн хорооны нарийн бичгийн даргаДэд профессор, Доктор (Ph.D)
3Ө.НоминцэцэгМаркетинг, худалдааТэнхимийн эрхлэгч,

дэд профессор

Доктор (Ph.D)
4З.АлтанчимэгМенежментТэнхимийн эрхлэгч,

дэд профессор

Доктор (Ph.D)
5С.СанасэрМенежментАхлах багшДоктор (Ph.D)
6Б.Энх-АмгаланСанхүүТэнхимийн эрхлэгч,

дэд профессор

Доктор (Ph.D)
7Ч.ЭнхбаярСанхүүПрофессорПрофессор, Доктор (Ph.D)
8Л.ОюунцэцэгНягтлан бодох бүртгэлТэнхимийн эрхлэгч,

дэд профессор

Доктор (Ph.D)
9Б.Алтан-ЭрдэнэНягтлан бодох бүртгэлДэд профессорДоктор (Ph.D)
Овог нэрАлбан тушаалЭрдмийн зэрэг, цол
1Н.БатнасанЗахиралПрофессор, доктор
2М.ДолжинХудалдаа, маркетинг, менежментийн салбар эрхэлсэн захиралПрофессор, доктор
3М.ЭрдэнэбатСанхүү, бүртгэлийн салбар эрхэлсэн захиралДоктор
4Д.СувдааЭрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргаДэд профессор, доктор
5З.АлтанчимэгМенежментийн тэнхимийн эрхлэгчДэд профессор, доктор
6Р.ГантулгаБиеийн тамирын тэнхимийн эрхлэгчДоктор
7Ө.Гэрэлт-ОдСанхүүгийн тэнхимийн эрхлэгчДоктор
8Ө.НоминцэцэгМаркетинг, худалдааны тэнхимийн эрхлэгчДоктор
9Л.ОюунцэцэгНягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгчДоктор

Бизнесийн сургуулийн бүтэц

Оюутан нарыг урьж байна