Тэнхим болон нэгжүүд

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
Дэлхий дахинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны үндэсний манлайлагч болох.

Санхүүгийн тэнхим
Манай багшлах боловсон хүчний 60 орчим хувь нь Монгол болон гадаадын нэр хүндтэй их, дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан. Мөн эрдэм шинжилгээний бага хуралд тогтмол илтгэл тавьж, үндэсний болон олон улсын үнэлгээтэй сэтгүүлд тогтмол нийтлүүлдэг.

Менежментийн тэнхим
Тус тэнхим нь эрдэм шинжилгээний шинэ сэдэв, арга зүйг байнга судалж, ирээдүйтэй аргуудыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, гүнзгий судалгаа хийж, хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх практик шийдлүүдийг санал болгон нэвтрүүлсээр ирсэн.

Маркетинг худалдааны тэнхим
Тус тэнхимийн багш нарын хийж буй эрдэм шинжилгээний ажлын чанар жилээс жилд сайжирч, гадаадын мэргэжлийн түвшинд хянагддаг импакт хүчин зүйлтэй сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл, дотоод, гадаадын санхүүжилтээр хэрэгжиж буй томоохон төслүүдийн тоо нэмэгдсээр байна.

Биеийн тамирын тэнхим
Биеийн тамирын тэнхим нь оюутнуудын бие бялдрын хөгжил, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой.

Бодлогын судалгааны лаборатори
2023 оны арваннэгдүгээр сарын 6-нд нээгдсэн МУИС-ийн Бодлогын судалгааны лаборатори нь их сургуулийн дотоод хөгжил, үндэсний төрийн бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор өндөр үр дүнтэй, нотолгоонд суурилсан судалгаа явуулах зорилготой юм.

Бизнес консалтинг төв
Анх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад зориулсан сургалтын үйлчилгээнд төвлөрч байсан тус төв нь 2009 онд хүрээгээ тэлж, Бизнесийн зөвлөх төв болон хөгжсөн. Түүнээс хойш энэ нь янз бүрийн салбаруудад сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон талт байгууллага болон өргөжсөн.
