“САНХҮҮЧДИЙН ӨДӨР”-ИЙГ УГТСАН САЛБАРЫН ОЮУТНЫ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ
ЗОРИЛГО: Санхүүгийн салбарын ахлах ангийн III, IV түвшний (Төрийн санхүү /СЭЗ/, Банк, Даатгал, Санхүү менежмент) нийт оюутнуудын дунд зохион байгуулагдах тэмцээн нь анги хамт олон бүрдэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, салбарын оюутнуудын хоорондын харилцаа холбоог нэгтгэх, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих, спортын ур чадварыг нь сорих, түүнд дэмжлэг үзүүлэхэд оршино.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС:
Багш: Н.Баттүшиг, Ө.Гэрэлт-Од, Б.Жавхланцогт, Б.Уугангэрэл, А.Уранчимэг
ТЭМЦЭЭНИЙ ТӨРЛҮҮД: Сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортын төрлөөр зохион байгуулагдана.
- ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН:
Гар бөмбөгийн тэмцээн ХҮИС-ийн спорт зааланд 2018 оны 11-р сарын 17-ны өдрийн 08:00 цагт эхэлнэ. Тус тэмцээнд анги тус бүрээс холимог нэг баг оролцоно. Багийн бүрэлдэхүүнд 3-4 эрэгтэй, 3-4 эмэгтэй, нийт 6-8 тамирчин байна. Талбайд хамгийн олондоо 3 хүртэл эрэгтэй тоглогч тоглох боломжтой.
- САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН:
Сагсан бөмбөгийн тэмцээн ХҮИС-ийн спорт зааланд 2018 оны 11-р сарын 18-ны өдрийн 08:00 цагт эхэлнэ. Эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 5-7 тамирчны бүрэлдэхүүнтэй байна. Тоглолтыг эрэгтэй багийн тоглолтыг талдаа 6 минутаар, эмэгтэй багийн тоглолтыг 4 минутаар бохир цагаар, хоёрдугаар үеийн сүүлийн 2 минутын цагийг цэврээр явуулна.
БАГУУДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Ангиуд дангаараа оролцох бөгөөд хэрэв ангийн оюутны тоо 20-с бага тохиолдолд 2-с дээшгүй ангиуд сагсан бөмбөг болон гар бөмбөгийн тэмцээний төрөлд нэгдэн оролцож болно. Нэгдэн орсон тохиолдолд спортын амжилтын оноог анги тус бүрт тэнцүү хувааж хуваарилна.
- Багийн гишүүд тухайн ангийн үндсэн оюутан байх бөгөөд маргаан гарсан тохиолдолд SISI програмаас баталгаажуулж шалгана.
- Баг тамирчид хувийн дугаар, шаардлага хангасан жигд тоглолтын хувцастай байна.
- Тоглолтын цагаас хоцорсон багийг хожигдсонд тооцох (оноог тэглэх)
- Тухайн багийн бүрэлдэхүүнд ангийн зөвлөх багш орж болно.
ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
- Тэмцээний техникийн зөвлөгөөн 2018 оны 11-р сарын 15-ны өдрийн 17.30 цагаас МУИС-ийн IV байрны 112 тоот өрөөнд болно.
- Техникийн зөвлөгөөнд багийн албан ёсны мэдүүлгийг авч ирнэ. Зөвлөгөөнөөр багуудын тоглолтын оноолтыг сугалаагаар гаргах болно.
ТЭМЦЭЭНИЙ АМЖИЛТ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ: Тэмцээнд оролцсон багуудын тоглолтын хожил бүрт оноо өгөх бөгөөд нийлбэр оноогоор жагсаан спортын төрөл тус бүр дээр эхний 3 байрыг эзэлсэн багуудад өргөмжлөл, медаль олгоно. Ангиудыг онооны дарааллаар байр эзлүүлнэ.
Та бүхэнд спортын өндөр амжилт хүсье.
2018 оны 11-р сарын 12
САНХҮҮГИЙН ТЭНХИМ
Зохион байгуулах комисс
Утас: 99000324, 99078910
Read More“САНХҮҮЧДИЙН ӨДӨР”-ИЙГ УГТСАН САЛБАРЫН ОЮУТНЫ УРЛАГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Нэг. Ерөнхий зүйл
- Урлагийн тэмцээн нь Дуу /гоцлол эсхүл хамтлаг дуу 2-4 хүнтэй/, Бүжиг / Цэнгээнт бүжиг 3-5 хос/, Мэргэжил сурталчилсан жүжигчилсэн тоглолт гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдана.
- III, IV түвшний ангийн дарга нар 2018 оны 11 сарын 29-ний 15 цаг 30 минутад 116 /санхүүгийн тэнхимийн багш нарын өрөө/ тоотод хүрэлцэн ирж урлагийн тэмцээнд үзүүлэх үзүүлбэрийн дарааллаа сугална. Энэхүү дараалал нь дуу, бүжиг, жүжигчилсэн тоглолтоо үзүүлэхэд ижил хамаарна. Жич: Дараалал сугалахад хүрэлцэн ирээгүй ангийн сугалааг үлдсэн сугалаанаас Э.Жавхлан багш сугалж дарааллыг тогтооно.
- III, IV түвшний ангийн нийт оюутнууд 2018 оны 12 сарын 01-ний өглөө 9 цаг 00 минутад урлагийн тэмцээнийг зохион байгуулах А зааланд /МУИС-ийн хичээлийн II байр/ бэлэн байх ёстой. Сугалааны дагуу үзүүлбэрүүд эхлэхэд тухайн анги бэлэн биш байсан тохиолдолд тухайн ангийн тухайн тэмцээний оноог шууд 0 оноогоор тооцно. Жич: Сугалааны дагуу танай ангийн урьд байгаа ангиуд бэлэн биш байснаас танай ангийн үзүүлбэр үзүүлэхээр тооцож байсан хугацаа урагшилж болох талтайг анхаарна уу.
- Урлагийн тэмцээн нь дараах дарааллын дагуу зохион байгуулагдана. Үүнд:
- Бүх ангиудын дууны үзүүлбэр сугалсан дарааллын дагуу явагдана. 1 ангийн дууны номер нь 2-4 минут байна.
- Бүх ангиудын бүжгийн үзүүлбэр сугалсан дарааллын дагуу явагдана. 1 ангийн бүжгийн номер нь 3-5 минут байна.
- Бүх ангиудын мэргэжлээ сурталчилсан жүжигчилсэн тоглолт нь сугалсан дарааллын дагуу явагдана. Жүжигчилсэн тоглолтын үргэлжлэх хугацаа 10 минутаас хэтрэхгүй байна.
Хоёр. Урлагийн тэмцээний үнэлгээ
- Шүүгчийн бүрэлдэхүүнд 3 шүүгч ажиллах бөгөөд эдгээр шүүгчид нь тэмцээнд оролцож байгаа ангийн зөвлөх багш байж болохгүй.
- Нэг шүүгч тухайн ангийн үзүүлж буй үзүүлбэрт 5, 4, 3, 2, 1 оноонуудын аль нэгийг өгнө.
- Бүх ангиудын дууны номер /бүх ангиудын бүжгийн болон мэргэжлээ сурталчилсан жүжигчилсэн тоглолт/ дууссаны дараа шүүгчид дээрх оноонуудын аль нэгийг нийтийн өмнө ил нээлттэйгээр, үзүүлбэрийн дарааллын дагуу өргөх бөгөөд олон нийтэд танилцуулах зорилгоор хөтлөгч нь шүүгчдийн үнэлгээг микрофоноор зарлана. Зарласан оноог нийтийн өмнө тогтмол байрлах дэлгэцэнд урлагийн тэмцээн дуустал харуулна.
- Бүх үзүүлбэр дууссаны дараа тухайн ангийн дуу, бүжиг, жүжигчилсэн тоглолтын оноог нэмж анги тус бүрээр нийт оноо гаргана. Энэхүү нийт оноог нийтэд ил тод дэлгэцэнд харуулна.
- Нэгдсэн оноогоор нь III, IV түвшний нийт ангиудыг жагсааж I, II, III, Тусгай байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Мөн дуу болон бүжгийн үзүүлбэр тус бүрээр I, II, III байр эзлүүлж алт, мөнгө, хүрэл медаль олгоно.
САНХҮҮГИЙН ТЭНХИМ
Зохион байгуулах комисс
2018.11.12
Read MoreБизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн оюутнуудын дундах спортын арга хэмжээ амжилттай явагдаж өндөрлөлөө.
2018-2019 оны хичээлийн жилийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн оюутнуудын дундах спортын арга хэмжээ 2018 оны 11 сарын 3, 4-ний өдрүүдэд сагсан бөмбөг, волейболын төрлөөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн 2, 3, 4-р түвшиний 17 анги оролцлоо.
Волейболын төрөлд холимог баг оролцсон ба алтан медаль:
Т.Лагнай багштай 2-2 анги
Мөнгөн медаль
Н.Саруултөгс багштай 4-2 анги
Хүрэл медаль Г.Мөнхзул багштай 2-4 анги
Сагсан бөмбөгийн төрөлд
Эрэгтэй алтан медаль Н.Саруултөгс багштай 4-2 анги
Мөнгөн медаль Н.Дамдиндорж багштай 3-6 анги
Хүрэл медаль Л.Оюунцэцэг багштай 3-4 анги
Эмэгтэй сагсан бөмбөг алтан медаль
Л.Оюунцэцэг багштай 3-4 анги
Мөнгөн медаль Б.Болор багштай 4-5 анги
Хүрэл медаль Б.Алтан-Эрдэнэ багштай 4-3 анги
Волейболын шилдэг тамирчин 2-2 ангийн О.Пүрэвдаваа
Сагсанбөмбөгийн эрэгтэй шилдэг тамирчин 4-2 ангийн Н.Жамьяан
Эмэгтэй шилдэг тамирчин 4-5 ангийн Шүрэнцэцэг
Холын шидэлтийн тэмцээний аваргаар
Эрэгтэй 2-4 ангийн Б.Батгэрэл
Эмэгтэй 4-2 ангийн Б.Нямдорж
Тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Read More
Япон улсын Graduate Institude for Entrepreneurial Studies магистрын тэтгэлэгт хөтөлбөрт оюутан, төгсөгч тодорхойлно.
Япон улсын Graduate Institude for Entrepreneurial Studies магистрын тэтгэлэгт хөтөлбөрт оюутан, төгсөгч тодорхойлно.
I. ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- 2018-2019 оны хичээлийн жилд (2019 оны 6 сард 22 нас хүрсэн байх, Биенесийн сургуулийг төгссөн бөгөөд тус сургуулийн магистрантурт сурч байгаа 1984 оны 04 сарын 02-ны өдрөөс хойш төрсөн суралцагч бүртгүүлэх боломжтой.)
- Япон хэлний өндөр мэдлэгтэй (N2, N1 түвшний сертификаттай байх)
- Суралцах хугацааны голч оноо 3.2 -аас дээш
II. БҮРТГЭЛ
Хаана: Бизнесийн сургууль, Сургалтын алба (Б.Цэцэгжаргал)
Хэзээ: 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 15:00 цаг хүртэл
III. БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Анкет (Сургалтын албанаас авна)
- Дүнгийн тодорхойлолт (Цуглуулсан багц цаг)
- Япон хэлний мэдлэгийн түвшнийг батлах баримт (N1, N2 сертификат)
IV. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:
Сургуулиас томилогдсон ажлын хэсэг нь дээрх шаардлагыг ханган, бүртгүүлсэн оюутнуудаас сонгон шалгаруулалт хийж, болзол хангсан 1 оюутан, суралцагчийг сургуулиас тодорхойлно.
Сонгон шалгаруулалтын товыг тусад нь зарлана.
Бизнесийн сургууль
Read MoreШУ-ны доктор, профессор Р.Энхбат багшийн ээлжит семинар сонирхолтой болж өнгөрлөө
БС-ийн Санхүүгийн тэнхмийн 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд профессор Р.Энхбат багшийн “Оновчлол ба Орчлон ертөнц” танин мэдэхүйн лекцэнд багш оюутнууд өргөнөөр оролцож, сонирхолтой болж өнгөрлөө. Орчлон ертөнцийн хуулиуд хэрхэн оновчлолын зарчимд захирагдаж түүнээс Ньютон, Эйнштейн, Хокингийн онолууд хэрхэн гарч ирдгийг энгийнээр илэрхийлсэн нь оролцогчдод ойлгомжтой байв. Түүнчлэн орчлон ертөнцийн тэлэлт, хар нүхний үүсэл, Хокиний Онцгой үзэгдлийн үр дүнгүүд, ертөнцийн цаг хугацааны эхлэл ба төгсгөл, Эйнштейний харьцангуйн онолын хэрэглээнүүд, сүүлийн үед хөгжиж буй Утасны онол, М-онол, Квант механикийн тодорхой бус зарчмууд зэрэг орчин үеийн онолын физик, квант механикийн онц сонирхолтой сэдвүүдээр илтгэгч ярив.
Read More“Менежмент ба Санхүүгийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим болон Санхүүгийн тэнхимийн хамтран зохион байгуулсан “Менежмент ба Санхүүгийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018.10.19-нд МУИС-ийн Номын санд зохион байгуулагдлаа. Хурлыг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүд, Санхүү болон Менежментийн тэнхимийн хамт олон, илтгэлээ хэлэлцүүлсэн оролцогч, хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй мэдээлэл, зургийн цомгийг хурлын цахим хуудас http://mfc.mn/ -с авна уу.
МУИС-ийн Багш, ажилтны сагсан бөмбөгийн тэмцээнд Бизнесийн сургуулийн эрэгтэй, эмэгтэй багууд амжилттай оролцлоо
Биеийн тамирын тэнхимийн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан МУИС-ийн Багш, ажилтны сагсан бөмбөгийн тэмцээн 2018 оны 10-р сарын 13, 14-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөв.
Бизнесийн сургуулийн эрэгтэй, эмэгтэй багууд шигшээ тоглолтод шалгаран үлдэж улмаар эрэгтэй баг хүрэл медалийн болзол хангаж, эмэгтэй баг шагналт IV байранд шалгарлаа. Тэмцээний үеэр зохиогдсон холимог багийн шидэлтийн төрөлд Бизнесийн сургуулийн баг даалгаврыг 24 секундэд гүйцэтгэн шинэ дээд амжилт тогтоож тэргүүллээ.
Тус тэмцээнд эрэгтэй багуудаас ХШУИС, ЗАА, Бизнесийн сургууль, эмэгтэй багуудаас ССС, ХШУИС, ЗАА багууд эхний гурван байрыг тус тус эзэллээ.




