
МУИС-БС-НББ-ийн тэнхимийн “ACC” клуб “History of Accounting” сэдэвт орчуулгын уралдаан
МУИС-БС-НББ-ийн тэнхимийн “ACC” клубээс оюутан суралцагч нарын дунд “History of Accounting” сэдэвтэй орчуулгын уралдааныг зохион байгуулж байна
~Хамрах хүрээ: МУИС-ийн БС-ийн НББ-ийн I-IV түвшний оюутнууд.
Уралдааны шалгаруулалт:
~Нэгдүгээр шат: Өгөгдсөн эхийг нэг долоо хоногийн хугацаанд орчуулах
~Хоёрдугаар шат: Шалгарсан оюутнууд танхимд сууж өгөгдсөн эхийг орчуулах
І шатны материал хулээн авах хугацаа: 2024.04.12-2024.04.19-ны едрийн 17.30 цаг
II шатны шалгаруулалт: 2024.04.23-ны 16 цагт 304 тоотод
Материал хүлээн авах: Бизнесийн сургуулийн 300 тоот
Та бүхэн идэвхтэй оролцоно уу!
Жич: Орчуулгын уралдааны удирдамж болон орчуулах эхийг “МУИС-НББ-ийн оюутнууд” гэсэн teams group-ээс хүлээн аваарай
Read More
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭНХИМИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА.
Тэнхимийн оюутны ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 2024.04.10-ны өдрийн 14:30 цагт Хичээлийн 4-р байрны 304 тоот ангид зохион байгуулагдана.
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
Read More
Лабораторид судалгааны ажлаа хийхэд, сатаарах зүйл бага, багш нартайгаа ойр ажиллалаа
Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн магистрант Х.Анхбилэг
НБ: Сайн байна уу, та өөрийгөө танилцуулна уу?
ХА: Намайг Хүрэлбаатарын Анхбилэг гэдэг. Одоо МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрт Монголбанкны “ТИНК БАНК” тэтгэлэгтэйгээр магистрт суралцаж байна. 2022 оны 12 сард төгсөхөөр, одоо магистрын дипломоо бичиж байна.
НБ: Ямар сэдвээр судалгааны ажлаа хийж байгаа вэ?
ХА: Одоогийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үр нөлөө нь эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлжбайгаа талаар судалж байгаа. Одоо энэ сэдвийнхээ хүрээнд “Effect of the CapitalMarket Development on Economic growth” гэсэн өгүүллийг олон улсын түвшинд хянанмагадлагддаг сэтгүүлд илгээхээр профессор багш нартайгаа бэлдэж байна. Монголд хөрөнгийн зах зээл нь маш хурдацтай хөгжиж байгаа ба иргэдийн хөрөнгө оруулах хандлага цар тахлын дараа үеэс эрс өөрчлөгдөж эхэлсэн. Тус судалгааны ажлаар хөрөнгийн зах зээл Монголын эдийн засагт урт болон богино хугацаанд ямар нөлөө үзүүлж буйг шалгасан. Үр дүнгээр богино хугацаанд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1 хувиар өсөхөд эдийн засаг 0.1 хувиар өсөж байсан бол урт хугацаанд үзүүлэх нөлөө улам өсөж 0.9 хувьд хүрсэн үр дүн гарсан. Тухай үр дүн хөгжингүй орнуудын эмпирик судалгааны үр дүнгүүдтэй ойролцоо гарсан.
НБ: ТИНК БАНК-ны хөтөлбөрт хамрагдаад хэдий хугацаа өнгөрч байна вэ?
ХА: Миний хувьд 2021 оны 9-р сараас энэхүү хөтөлбөрт хамрагдаж, жил гаруй хугацаанд цалинтай суралцагч байж, сургуулийн орчинд бүтэн цагаар ажиллаж суралцан, судалгааны ажлаа гүйцэтгэлээ. Удахгүй хийсэн гэрээт судалгааны ажлаа Монголбанкинд танилцуулна. Энэ хөтөлбөр нь өндөр үр өгөөжтэй байсныг хэлэхэд таатай байна. Судалгааны ажил хийсний хажуугаар профессор багш нартай хамтарч томоохон судалгааны төслүүд дээр ажиллаж, онолын мэдлэгээ практикт ашиглах боломж нэмэгдэж байгаа урамтай байгаа. Сар бүр 800,000 төгрөгийн цалинтай, сургалтын төлбөрийг 100 хувь Монголбанкнаас санхүүжүүлж байгаа.
НБ: Та сургуулийн орчинд ажилласан гэсэн. Хаана судалгааны ажлаа гүйцэтгэж байна вэ?
ХА: Манай сургууль ахисан түвшний оюутнуудын судалгааны ажлыг дэмжих зорилгоор судалгааны програм хангамж бүхий өндөр хүчин чадалтай суурин компьютерүүдийг суурилуулж иж бүрэн танхим тохижуулж өгсөн. Энэ лабораторид ажиллахын давуу тал нь санхүүгийн макро өгөгдлүүд дээр шинжилгээ судалгаа хийх програм хэрэглэх хэрэгцээ маш их гардаг. Шаардлагыг хангаж байгаа бүх програмуудын лицензийн санхүүжилтийн асуудлыг манай сургуулиас шийдэж өгсөн. Эконометрикийн шинжилгээний програм (Stata, Eviews, Matlab, R studio, SPSS), “Business Intelligence” төрлийн Power BI, Tableau програмуудыг ашиглаж судалгааны үр дүнгүүдээ нэгтгэн харуулах, задлан шинжилгээ хийх, гарсан үр дүнгүүдээс зөвлөмж боловсруулах ажлыг хийхэд хялбар болсон.
НБ:
Дараагийн ТИНК БАНК хөтөлбөрөөр суралцах, ахисан түвшний энэхүү лаборатори ашиглах суралцагч дүү нартаа хандаж хэлэх үг байна уу?
ХА: Энэхүү хөтөлбөрийн үр өгөөж маш их байсныг тэмдэглэн хэлмээр байна. Анх 2021 онд санхүүгийн чиглэлээр бакалавраа төгсөж, Монголбанкинд ажиллаж байх үед сурах мэдэх зүйл маш их байгааг ойлгосон. Тухайн үед эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа өгч, тэрний дараагаар энэхүү хөтөлбөрт суралцах саналыг тэнхимийн багш нар тавьж байсан. Судалгаа хийх, олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл бичих тал дээр багш нараасаа зөвлөгөө авч, тал бүрийн ур чадварт суралцсан нэг жил байсан.
НБ: Бакалаврын судалгааны ажлыг хийхэд гэртээ юмуу аль эсвэл номын санд суух л боломж байдаг. Тус судалгааны лабораторид сууж судалгаа хийхэд ямар давуу талууд байсан бэ?
Гэрт очиж судалгаа хийж суухаар анхаарал сарних, төвлөрөхгүй байх асуудал олон гардаг байсан. Судалгааны лабораторид сууж судалгаагаа хийх нь анхаарал төвлөрч, судалгаагаа үр дүнтэй хийх боломжийг сайн бүрдүүлдэг. Судалгаатай холбоотой асууж тодруулах зүйл гарвал профессор багш нараас шууд асууж тодруулж, шийдвэрлэх боломжтой байдаг.
Цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүсье
Ярилцсан,
Н.Батдэлгэр
Read More

Цөлжилтийн эсрэг хамтдаа
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхим Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээг 2019 онд байгуулж тус суманд “Ойн төгөл” байгуулах ажлыг эхлүүлсэн билээ.
Ахмад багш агсан Л.Мөнх-Очир болон НББ-ийн тэнхимийн санаачилсан энэхүү ажил цаашид улам өргөжиж говь нутгийн хамгийн сайхан ойн төгөл болох болтугай.
2019 онд тарьсан анхны мод



Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн Оюутанд чиглэсэн үйл ажиллагаанууд амжилттай зохион байгуулагдлаа
Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс Оюутанд чиглэсэн үйл ажиллагааны олон талт ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оновчтой бүртгэгч” тэмцээн, “Миний мэргэжлийн үнэ цэнэ” эссэ бичлэгийн уралдаануудыг 2022 оны 4-р сарын 2-3 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. “Оновчтой бүртгэгч” тэмцээний онцлог нь хичээлийн жилийн туршид цуврал байдлаар зохион байгуулагддаг оюутанд чиглэсэн олон ажлуудын нийлбэр дүнгээр “ШИЛДЭГ АНГИ ХАМТ ОЛОН”-ыг шалгаруулдагт оршино.
Энэ хичээлийн жилийн “Оновчтой бүртгэгч” тэмцээний нэг шалгуур болох “Мэдлэгийн тэмцээн”-д НББ- ийн 2,3,4-р курсын 13 анги оролцож амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ шалгарууллаа. Үүнд:
- “ТЭРГҮҮН” байрыг Л.Хишигбаяр багштай 4-3 анги,
- “ДЭД” байрыг Д.Лхагвасүрэн багштай 3-3 анги
- “ГУТГААР” байрыг Б.Алтан-Эрдэнэ багштай 4-4 ангиуд тус тус эзэллээ.

“Оновчтой бүртгэгч” тэмцээний хэсгээс

“Оновчтой бүртгэгч” тэмцээн багуудын “МЭНДЧИЛГЭЭ”

“Оновчтой бүртгэгч” тэмцээн

“МЭДЛЭГИЙН ТЭМЦЭЭН” шилдэг ангиуд
НББ- ийн салбарын оюутнуудад зориулсан
“ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ЦЭГ”-ийн үйл ажиллагаа эхэллээ
Энэхүү цэгийн үйл ажиллагааны зохион байгуулалтын удирдамжийг тэнхимээс боловсруулж, батлан НББ- ийн 2 болон 3-р курсын оюутнууд ажиллуулах юм.
Оюутанд үйлчлэх цэгийн нээлтийг угтан салбарын нийт оюутнуудын дунд “Миний мэргэжлийн үнэ цэнэ” эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж шилдэгүүдээ шалгаруулсан нь энэ хичээлийн жилийн ажлын нэг онцлог байлаа.
“Миний мэргэжлийн үнэ цэнэ” эссэ бичлэгийн уралдааны эхний байруудыг дараах оюутнууд эзэлсэн байна. Үүнд:
- НББ- ийн 4-5 ангийн оюутан Ү.Номин 1-р байр,
- НББ- ийн 3-3 ангийн оюутан Г.Мандахнаран 2-р байр,
- НББ- ийн 4-4 ангийн оюутан Э.Булган 3-р байрыг тус тус эзэллээ.

“Миний мэргэжлийн үнэ цэнэ” Эссэ бичлэгийн шилдэгүүд

НББ- ийн салбарын оюутнуудад зориулсан “ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ЦЭГ” үйл ажиллагаа эхэллээ
Мэдлэг чадвар, авхаалж самбаагаараа тэргүүлсэн анги хамт олон, эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутнууддаа баяр хүргэе.
Read More
Ковид-19-н эсрэг дархлаажуулалтын вакциныг 2021.11.29-12.01-ний өдрүүдэд хичээлийн 4-р байрны 118, 119 тоот өрөөнд хийж байна.
Ковид-19-н эсрэг дархлаажуулалтын вакциныг 2021.11.29-12.01-ний өдрүүдэд хичээлийн 4-р байрны 118, 119 тоот өрөөнд хийж байна. Вакцинд хамрагдах хугацаа дууссаны дараа бүрэн тун хийлгээгүй хүмүүст өдөр бүр шинжилгээ хийлгэж байх тухай УОК-оос мэдээлэл ирсэн тул та бүхэн МУИС-ийн хичээлийн байруудад байрлаж байгаа цэгүүдэд вакцинаа хийлгэнэ үү.
Read MoreМагистрийн өрсөлдөөнт тэтгэлэгт урьж байна
Ач холбогдол
- Сургалтын төлбөрөөс 100% чөлөөлөгдөнө
- Сар бүр 800000 төгрөгийн тэтгэлэг авна
- Бизнесийн удирдлагын салбарт мэргэшсэн, өндөр түвшний ур чадвар бүхий багш нараар хичээл заалгаж, судалгааны ажилд нь оролцоно
Тавигдах шаардлага
- Гадаад, дотоодын их сургуулийн голч дүн 3,2 ба түүнээс дээш байх
- Сургалтын явцад тэнхимийн сургалт, судалгааны туслахаар ажиллах
- Тэнхимээс гадуур ажил эрхлэхгүй байх
Бүртгэл, шалгаруулалт
- Тэтгэлэгт хамрагдах зорилго, зорилтоо тодорхойлсон эссэг 500 үгэнд тодорхойлон бичиж baigalmaa.b@num.edu.mn хаягаар 2021/09/22-ны 10:00 цагаас өмнө явуулах
- Эхний шатанд тэнцсэн шалгуулагчдыг урьж 2021/09/22-ны 15:00 цагаас ярилцлага авах

Эрдмийн баяр
Эрдмийн баяр 2020-2021
Бизнесийн сургуулийн төгсөгчдийн Эрдмийн баярыг 2021.06.21-ний өдрийн 12.00-13.30 цаг хүртэл цахимаар зохион байгуулна.
Read More
Докторын түвшний “Бизнесийн удирдлага” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх БМИҮЗ-ийн шинжээчид ажиллаж байна.
МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх түвшний хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр тусгасан байдаг. Энэ удаад докторын түвшний “Бизнесийн удирдлага” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх БМИҮЗ-ийн шинжээчид 2021 оны 06 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд тус сургууль дээр ажиллаж байна.




МУИС-ийн Бизнесийн Сургуулийн магистрын хөтөлбөр магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ гардан авлаа
МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрөө үндэсний магадлан итгэмжлүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд Бизнесийн сургуулийн “Санхүү” магистрын хөтөлбөр, “Маркетинг” магистрын хөтөлбөрүүд Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2021 оны 4 дүгээр сарын 15–ны өдрийн 02 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн бөгөөд өнөөдөр /2021.05.25/ БМИҮЗ-ийн Ажлын албаны дарга О.Янжмаа магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардуулан өглөө.

