КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /COVID-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
ХУРААНГУЙ
Дэлхий дахиныг донсолгосон коронавируст цар тахал /COVID-19/-ын тархалтыг албан ёсоор 2019 оны 12 сарын 8-наас эхэлсэн гэж үздэг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орныг хамраад байна. COVID 19 нь дэлхийн улс орнуудын засгийн газрыг эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн салбарын аль ч түвшинд тодорхойгүй байдалд ажиллахад хүргэсэн бөгөөд тэдний онцгой нөхцөлд хэр шуурхай хариу үйлдэл үзүүлэх, тулгамдсан асуудлыг хэрхэн ухаалгаар шийдвэрлэх чадамжийг шалгасан явдал болж байна. Манай улсын Засгийн газар ч энэхүү хүнд сорилттой тулгарсан бөгөөд шуурхай хариу арга хэмжээг авч чадсаны үр дүнд хэдийгээр халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн ч дотооддоо алдалгүй 8 сар тэсч чадсан юм. Харин өнөөдөр байдал өөрчлөгдөж дотооддоо нэгэнт халдварыг алдсан бөгөөд цаашид түүнийг богино хугацаанд хумих, эдийн засгаа аль болох эрсдэл багатайгаар авч гарах зэрэг асуудалтай шууд нүүр туллаа. Энэхүү судалгааг бид богино хугацаанд хийсэн бөгөөд зарим орны жишээн дээр дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээг: ерөнхий нөхцөл байдал; эрүүл мэнд, онцгой байдал; хууль эрх зүй, улс төр, нийгэм; бизнес, эдийн засаг гэсэн чиглэлүүдээр авч үзэн зэрэгцүүлж харахыг хичээлээ. Судалгаанд хүчирхэг эдийн засаг болон үүссэн нөхцөл байдалд түргэн шуурхай, уян хатан хандсан зэргийг харгалзан улсуудыг сонгож, хамгийн түгээмэл байгаа мэдээллүүдийг ашиглав. Дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь харилцан адилгүй байгаа тул ижил төстэй хувилбаруудыг нэгтгэн дүгнэх боломж өнөөгийн байдлаар хомс байна. Иймд бид судлаачдад өөрсдийн чиглэл бүрээр ажиллахад нь нэмэр болох зорилгоор ерөнхий тойм судалгааг хийлээ. Энэ нь тэдний цаашдын нарийвчилсан судалгаанд өчүүхэн ч гэсэн тус болох болов уу гэж найдаж байна. Бидний хувьд ч энэхүү тойм судалгаагаа үргэлжлүүлэн нарийвчилсан чиглэлүүдээр хийхээр ажиллаж байгаа болно. Судалгааны ажлыг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.
Read MoreМУИС-ийн суралцагчдын анхааралд
Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны албан хэрэгцээнд зориулан дараах асуулгыг МУИС-ийн нийт оюутнуудаас авч байна.
Асуулга бөглөх холбоос https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=QzrBnzwtJ0eRb2237TN7n6bwrkhOQllArki31bLUylJUOEJFSjM4TDIxMTJDOURMQTlVR0tHSjRENi4u
Энэхүү асуулгад МУИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний бүх суралцагч хамрагдах бөгөөд ТА сургуулийн албан цахим шуудангийн хаягаар нэвтэрч асуулгыг бөглөнө үү.
Дараах холбоосоор нэвтэрч МУИС-ийн цахим шудан /stud.num.edu.mn/ ашиглах заавартай танилцаарай.
http://stud.num.edu.mn/?fbclid=IwAR0kIeNiZkG1haHoKb8AJFpqIaZol2qInuUb0Nbxo4D3ttoAp7j44DEwTwM
Тус асуулга 15 минут орчим үргэлжлэх бөгөөд өгсөн мэдээллийн нууцыг Монгол Улсын “Хувь хүний тухай” хуулийн 5-р зүйлийн 4 дэх хэсэг болон “Статистикийн тухай” хуулийн 22-р зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу чандлан хадгална. Мэдээллийг зөвхөн судалгааны үр дүнг тооцоход ашиглах болно.
Read More
Магистрын түвшний “Санхүү” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх БМИҮЗ-ийн шинжээчид ажиллаж байна
МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх түвшний хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр тусгасан байдаг.
Энэхүү зорилтын хүрээнд Бизнесийн сургууль нь бакалаврын түвшний бүх хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн бөгөөд ахисан түвшний хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаа амжилттай хийгдэж байна. Энэ удаад магистрын түвшний “Санхүү” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх БМИҮЗ-ийн шинжээчид 2020 оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд тус сургууль дээр ажиллаж байна.

Хамтарсан хөтөлбөрөөр суралцах анхны оюутнууд БНПУ-ыг зорив.
Монгол улс болон Бүгд Найрамдах Польш Улсын (БНПУ)-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургууль БНПУ-ын Лодзийн их сургуулиуд хамтран 2+2 бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг 2019-2020 оны хичээлийн жилд байгуулсан билээ.
Уг хөтөлбөрт МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү, Банк, Даатгал, Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд жил бүр 15 хүртэлх оюутныг Лодзийн их сургуулийн Эдийн засаг-Социологийн сургуульд үргэлжлүүлэн суралцах нөхцлийг дээрх хэлэлцээрээр бүрдүүлж өгсөн байдаг.
Хамтарсан хөтөлбөрт суралцах оюутнууд Польш хэлийг эх орондоо ахисан түвшинд эзэмшсэн байх нь голлох шалгууруудын нэг тул Бизнесийн сургууль энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимтэй хамтран ажиллаж байна.
2020-2021 оны хичээлийн жилд Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн 2-р түвшний 3 оюутан Лодзийн их сургуульд үргэлжлүүлэн суралцахаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БНПУ-ыг зорив.
Хамтарсан хөтөлбөрт суралцахаар явж буй оюутнуудтай Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр болон МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нар гурвалсан гэрээ байгуулж, Монгол улсын болон МУИС-ийнхаа нэрийг өндөрт өргөн, амжилттай суралцахыг хүслээ.


МУИС, Бизнесийн сургууль ITZONE ХХКомпанитай дата ур чадвар эзэмших чиглэлээр хамтран ажиллах, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
Дижитал шилжилтийг даган нийгмийн салбар бүрд өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж, тэр хэрээр цоо шинэ ур чадвар, шинэ мэргэжил үүсэн төрөх болсон. Үүний нэг бол яах аргагүй Дата ур чадвар юм. LinkedIn компаниас 2020 онд гаргасан “Ажлын байран дээрх хамгийн эрэлттэй байгаа ур чадварууд” тайланд дэлхий дахинаа хамгийн эрэлттэй 10 ур чадварыг (hard skill) жагсаахад дөрвөн төрөлд нь дататай холбоотой буюу Аналитик үндэслэл гаргах, Хиймэл оюун ухаан, Бизнесийн дүн шинжилгээ хийх зэрэг дата ашиглах ур чадвар багтсан байдаг.
Энэхүү өндөр эрэлттэй, үнэ цэнэ нь улам бүр нэмэгдэх болсон ур чадварыг Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимээс гарсан санал, санаачлагыг дэмжин ITZONE ХХК-тай хамтран ажиллах талаар 2020 оны 10-р сарын 21-нд МУИС, Бизнесийн сургууль ба ITZONE ХХК-ний хооронд Хамтран ажиллах санамж бичиг, гэрээг үзэглэж хамтын үйл ажиллагааг албан ёсоор баталгаажууллаа.

Энэ хамтын гэрээний хүрээнд “МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, оюутнуудыг чадавхжуулах” төсөл хэрэгжиж эхэллээ.
МУИС-ийн Бизнесийн сургууль нь багш, оюутнуудынхаа мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх, ингэснээр багш, оюутны эрдэм шинжилгээ судалгаа болон сургалтын үйл ажиллагааг сайжруулах зорилт тавин ажилладаг ба энэхүү хамтын ажиллагаа нь МУИС-ийн эрдэмтэн багш, оюутнуудын сургалт, судалгааны үр дүнгээс гадна төгсөгчдийн ажлын байраар хангагдах боломжид сайнаар нөлөөлнө гэсэн хүлээлттэй байгаа юм.
Тус хамтын ажиллагааны хүрээнд Ай Ти Зон компани нь өгөгдөл бэлтгэл, анализ, дүрслэлийн программ хангамж болох Tableau BI-ийг нэг жил ашиглах эрхийг Бизнесийн сургуулийн нийт 2747 оюутан, 86 гаруй багшид олгож, уг программ дээр мэргэжлийн түвшинд ажиллах практик ур чадвар олгох сургалтуудыг зохион байгуулах юм.
Tableau нь их хэмжээний өгөгдөл датаг бэлтгэх, цэвэрлэх, дүрслэх шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч технологи хөгжүүлэгч бөгөөд тус компанийн албан ёсны түншээр 2016 оноос хойш тасралтгүй ажиллаж буй ITZONE ХХК нь албан ёсоор сургагч эрх бүхий 15 дата экспертүүдээрээ дамжуулан Анхан болон Ахисан түвшний дата аналитикийн сургалтуудыг академик түвшинд тусгайлан бэлдсэн программ, хөтөлбөрийн дагуу тус тус хэрэгжүүлдэг юм.
Ийнхүү нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсролын салбарыг дэмжин ажиллаж ирсэн ITZONE ХХК компани 195 орчим сая төгрөгийн өртөг бүхий биет болон биет бус хөрөнгө оруулалтыг МУИС, Бизнесийн сургуулийн эрдэмтэн багш төдийгүй бакалавр болон ахисан түвшний оюутнуудад хүргэж байгаад талархаж байна.


Профессорын семинарт урьж байна
Профессор Ч.Энхбаярын ээлжит семинар 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 16:00 цагт МУИС-ийн IV байрны 314 тоот өрөөнд “Санхүүгийн чадавх, түүнийг үнэлэх арга зүйн асуудал” сэдвээр явагдах тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Илтгэгч: Докторант Н.Батжаргал
Read More
МОНГОЛБАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ “БАНК САНХҮҮГИЙН СЕКТОР” СЭДВЭЭР ЛЕКЦ УНШЛАА
Эдийн засаг, санхүүгийн чиглэлийн судалгаа, сургалтыг дэмжих “Тинк-банк” хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Монгол Улсын Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэхүү хөтөлбөрийн дагуу 2020.10.13-ны өдөр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутнуудад “Банк санхүүгийн сектор” сэдвээр лекц уншлаа.МУИС, Монголбанк нь эдийн засаг, санхүүгийн чиглэлээрх үе үеийн боловсон хүчнийг бэлтгэж, хөгжүүлж ирсэн Монгол Улсын ууган институциуд юм. Монголбанкны хувьд Тинк-Банк хөтөлбөрөөс гадна “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг манлайлан хэрэгжүүлж байгаагийн нэг зорилтот бүлэг нь их дээд сургуулийн оюутнууд юм. Өдгөө магадлан итгэмжлэгдсэн 11 их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт “Хувь хүний санхүү” хичээлийг мэргэжил харгалзахгүй үзэж байна.



ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 16 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗАРЛАГДЛАА
Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч Голомт банк оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө 16 дахь жилдээ зарлалаа.
Монгол Улсад анх удаа бизнесийн байгууллагуудаас нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилсан тус хөтөлбөр нь өдгөө 16 дахь жилийнхээ ойтой золгож буй бөгөөд энэ хугацаанд нийт 1300 оюутанд тэтгэлэг олгон сурах хүсэл эрмэлзэлд нь хөрөнгө оруулжээ. Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, цаашлаад сургуулиа төгсөөд тус банканд ажиллах боломжтой болдгоороо томоохон ач холбогдолтой юм.
Тэтгэлэгт хамрагдахын тулд Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн 3 болон 4 дүгээр курсын суралцагч байх үндсэн шаардлагыг тавьж байгаа ба оюутнуудын материалыг Голомт банкны Төв оффист болон цахим хаягаар хүлээн авч байна.
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт
- Дүнгийн тодорхойлолт
- 1 хувь цээж зураг
- “Тогтвортой хөгжилд залуусын оролцоо” эсвэл “Цэнхэр алт усаа хайрлая” сэдвээр 200-аас доошгүй үгтэй эсээ бичих
- Гаргасан амжилт болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байсныг гэрчлэх баримтуудын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
Өргөдөл хүлээн авах:
- Цаасаар: Голомт банкны төв байрны 1 давхарт харилцагчийн зөвлөхөд хүлээлгэн өгнө.
- Цахим хэлбэрээр: https://student.golomtbank.com/#/ холбоосоор орж анкет бөглөнө.
Шалгаруулалт хэрхэн явагдах:
1-р үе шат: Материал хүлээн авах
2-р үе шат: Бүлгийн сонгон шалгаруулалт
3-р үе шат: Ганцаарчилсан ярилцлага
4-р үе шат: Ёслолын арга хэмжээ
Материал хүлээн авах хугацаа: 2020.09.21-2020.10.02
Read More
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Бизнесийн сургууль ба ITZONE ХХК-ний Хамтран ажиллах санамж бичиг-ийн хүрээнд Менежментийн тэнхмээс санаачилсан “МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, оюутнуудыг чадавхжуулах” төсөл хэрэгжиж байна.
Энэхүү төслийн хүрээнд TABLEAU програмын үндсэн болон ахисан түвшний 4 өдрийн сургалт, TABLEAU програмын дата бэлтгэх 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг ITZONE ХХК-ны TABLEAU програмын сургагч багш нар явуулна. Уг сургалтанд 24 багш, ажилтан хамрагдах тул суух сонирхолтой багш нар Менежментийн тэнхмийн туслах ажилтан М.Намуунаад бүртгүүлнэ үү.
Read More
“DATA-DRIVEN BUSINESS AND ITS KEY TRENDS” СЭДВЭЭР ITZONE КОМПАНИЙ ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРАЛ Б.ЦЭЭСҮРЭН ЛЕКЦ УНШИНА
Бизнес аналитик чиглэлээр шинжлэх ухааны мэдлэгийг түгээх, үйлдвэрлэх, инноваци болгох хүрээнд харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд санал солилцох зорилгоор Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимээс Бизнесийн төлөөллийн лекц -ийг нээлттэй хэлбэрээр зохион байгуулж байна.
Лекцийг профессор Д.Чимгээ танилцуулна. Энэхүү лекцэнд эрдэмтэн багш нарыг суухыг урьж байна.
Лекц 2020 оны 9 сарын 9-д 15:00 цагт 314 тоот өрөөнд явагдана.
Read More