МУИС-ийн Бизнесийн сургуулийн төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгаа
МУИС-ийн Бизнесийн сургууль нь төгсөгч нараасаа хөтөлбөр, сургалтын үр дүнгийн талаарх сэтгэл ханамжийн судалгааг жил бүр авдаг. Төгсөгч таны мэргэжлийн хөтөлбөртөө өгч буй санал, зөвлөмж тань энэ мэргэжлээр ирээдүйд суралцах оюутнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулахад туслах болно. Таны хувийн мэдээлэл нууцлагдах ба зөвхөн диплом шуудангаар хүргүүлэхэд ашиглагдах болно.
Судалгааг бөглөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.
- Судалгааг 2020.06.12-ны өдрөөс өмнө зөвхөн өөрийн …………………@stud.num.edu.mn хаягаар бөглөн илгээнэ үү.
- Судалгааг нэг удаа л бөглөх учраас та мэдээллээ сайн нягталж алдаагүй бөглөнө үү. Мөн судалгаагаа нээсэн бол заавал бөглөж дуусгах ёстойг анхаарна уу.
- Шуудангаар диплом хүлээн авах хаягаа дэлгэрэнгүй бичиж өгнө үү. Мөн энэ хаяган дээрээ өөрийн холбоо барих утаснаас гадна өөр холбоо барих 1-3 дугаарыг давхар заавал бичиж өгнө үү.
Та энд дарж нэвтрэн орж төгсөгчийн сэтгэл ханамжийн судалгаагаа бөглөн илгээнэ үү
Судалгаатай холбоотой асууж тодруулах зүйл байвал 99227130, 88028798 утсаар холбогдож мэдээлэл авна уу.
Сургуулиа амжилттай төгссөн танд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилтыг хүсье. МУИС-ийн төгсөгч-Монголын ирээдүй.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн захиргаа
Read MoreМУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхим, Монголын Санхүүчдийн Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг ISSN 2523-417X индекс бүхий “МӨНГӨ САНХҮҮ” сэтгүүлд судалгааны бүтээл ирүүлэхийг урьж байна.
Сэтгүүлийн товч танилцуулга:
Сэтгүүлийг анх эрхлэн гаргасан: 2004 он
Хэл: Монгол, Англи, Орос
Хураангуй: Монгол, Англи, Орос
Хэвлэх тоо: Жилд 2 удаа
Тайлбар: Судалгааны ажилд хянан магадлагаа хийж шаардлага хангасан ажлуудыг хэвлэнэ.
Судалгааны бүтээл хүлээн авах хугацаа: 2020.05.01 хүртэл
Редакцийн зөвлөлийн гишүүд хянах хугацаа: 2020.05.04-2020.05.08
Өгүүлэлд засвар хийх: 2020.05.08-05.14
Сэтгүүлийг хэвлэлтэнд бэлтгэх, хэвлүүлэх: 2020.05.20
Өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлага:
- Шинжлэх ухааны онол, арга зүйн үндэслэлтэй, практик судалгаа, дүгнэлттэй байх;
- Шинэлэг санааг дэвшүүлсэн, бусдын бүтээлийг болон бүтээлийн хэсгийг хуулбарлаагүй, өмнө нь өөр сэтгүүлд хэвлэгдээгүй анхдагч байх
- Өгүүлэл нь Монгол хэл дээр бичигдсэн бол хураангуй нь Англи эсвэл Орос хэлээр, харин өгүүлэл нь Англи эсвэл Орос хэлээр бичигдсэн бол хураангуй нь Монгол хэл дээр бичигдсэн байна.
Өгүүллийн бүтэц бичиглэл, боловсруулалтад тавигдах шаардлага:
- Өгүүлэл нь гарчиг, хураангуй, түлхүүр үг, үндсэн хэсэг, судалгааны хэсэг, үр дүн, дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байх;
- Зураг, хүснэгт, графикийн гарчиг, холбогдох эх сурвалжийг заавал бичих;
- А4 хэмжээтэй цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх;
- Зохиогчийн нэр, е-майл хаяг, ажлын газрын мэдээлэл зэргийг бичсэн байх;
- Ашигласан материалыг бичихдээ дараах загвараар бичнэ. Үүнд:
А. Өгүүлэл
Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, өгүүллийн сэдэв, сэтгүүлийн нэр, дугаар, он
Б.Ном, нэг сэдэвт бүтээл
Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, номны нэр, хот, хэвлэлийн газар, он
Өгүүллийг дараах хаягаар хүлээн авна.
- БС-ийн Санхүүгийн тэнхим, 111 тоот өрөө
- Цахим хаяг: bayanturn@yahoo.com, bayantur_n@num.edu.mn
- Утас: Н.Баянтөр (88098109)
“Мөнгө санхүү” сэтгүүлийн редакци
2020.04.10
Read MoreМУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш оюутнуудын баг Ази-Номхон далайн бүс нутгийн CFA Research Challenge 2020 тэмцээнд амжилттай оролцоо
CFA Research Challenge 2020, Ази-Номхон далайн бүсийн тэмцээнд үндэсний ялагч багаар шалгарсан Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш Б.Бадамгарав, Э.Тод-Од нараар удирдуулсан Санхүүгийн менежмент 4-р курсын оюутнуудаас бүрдсэн NUM Tycoons (Багийн анхлагч: Б.Бадамцэцэг, Багийн гишүүд: Ү.Чулуунбаатар, Г.Хулан, Г.Батбилэг, Д.Гантогтох) баг 2020 оны 3-р сарын 19-ний өдөр тэмцээнд амжилттай оролцож эхний шатанд 2-р хэсгийн аварга багаар шалгарч, сүүлийн шатанд University of Sydney, Southern University of Science and Technology, Ateneo de Manila University, University of Malaya багуудтай тун амжилттай өрсөлдлөө.


Тэмцээн Сөүл хотноо зохион байгуулагдах байсан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ба нийт 18 орны 26 их сургуулийн баг шалгаран 2 үе шаттайгаар хоорондоо өрсөлдлөө. Ази Номхон далайн бүсийн авгаар University of Sydney-н баг шалгаран дараагийн шатанд өрсөлдөхөөр боллоо.
Тэмцээнд оюутнуудаа амжилттай бэлтгэж оролцуулсан багш нар болон мэргэжлийн ур чадвараараа дэлхийд өрсөлдөхүйц түвшинд эзэмшиж, амжилт гаргасан оюутнууддаа ажил сурлагын өндөр амжилт хүсье.
Read More
“Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
Шинэ тутам үүсэн хөгжиж байгаа хөрөнгийн үнэлгээний салбарт мэргэжилтэн бэлтгэх, үнэлгээний холбогдох стандарт, арга зүй боловсруулах, судалгаа хийх зэргээр үнэлгээний үйл ажиллагааг төлөвшүүлэх, зах зээлийн өнөөгийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн тэргүүн Г.Баянмөнх нар “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь байгуулснаар хөрөнгийн үнэлгээний сургалт, судалгааны ажилд эрдэмтэн багш нарын оролцоог бий болгож, хөрөнгийн үнэлгээний чиглэлээр суралцагчдын дадлагын найдвартай баазыг бүрдүүлэх үр днтэй юм.

2019 оны ажлын үр дүнгээр амжилттай ажилласан багш, ажилтнууд болон тэнхим нэгжүүдээ шагналаа
2019 оны ажлын үр дүнгээр амжилттай ажилласан багш, ажилтнуудаа МУИС-ийн Хүндэт жуух бичиг, МУИС-ийн баярын бичгээр; МУИС-ийн Бизнесийн сургуулиас 2019 онд сургалт, судалгааны чанарыг сайжруулахад мэргэжлийн багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэн дэмжиж амжилттай ажиллан шилдэгээр шалгарсан Менежментийн тэнхим, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” хичээлийн хамтлаг болон олон улсын болон үндэсний хэмжээний мэргэжлийн уралдаан тэмцээн, улсын олимпиадуудад оюутнуудаа бэлтгэн амжилттай оролцуулсан баг, хамт олондоо шагналыг гардууллаа.








МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бакалаврын түвшний оюутнуудын 2019- 2020 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
Эрдэм шинжилгээний хурлын зорилго
Энэхүү хурал нь Бизнесийн сургуульд суралцаж буй оюутнуудын суралцах, хийж бүтээх идэвхи санаачлагыг дэмжих, тэдний судалгаа шинжилгээний ур чадварыг чадавхийг дэмжин хөгжүүлэх үндсэн зорилготой.
Хугацаа: 2019 оны 12-р сарын 23-ны өдрийн 10:00 цаг
Хаана: МУИС-ийн Номын сангийн 202 тоот танхимд болно.
Хамрах хүрээ
Хуралд мэргэжлийн тэнхимүүдийн эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.
Эрдэм шинжилгээний бүтээлд тавих ерөнхий шаардлага:
- Судалгааны ажил нь бизнесийн удирдлагын чиглэлд хамаарсан сэдэвтэй байх
- Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа шинжилгээний тодорхой онол арга зүйд суурилсан, судалгаа шинжилгээний арга аргачлалуудыг ашигласан байх
- Судалгаандаа бодит тоон мэдээлэл ашиглаж, өгөгдлийг орчин үеийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан боловсруулалт хийж, бодитой дүгнэлт гаргасан байх
- Судалгааны ажлын үр дүнд онол практикийн ач холбогдол бүхий санал зөвлөмж, арга аргачлал боловсруулсан байх
- Судалгааны ажлыг оюутны эрдэм шинжилгээний хуралд анх удаа хэлэлцүүлж байгаа,
- Илтгэлийг ганцаар болон болон багаар бэлтгэсэн байж болно, заавал удирдагч багштай байна,
- Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.
Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавих шаардлага:
- Илтгэл нь хураангуй, түлхүүр үг /2-5/, зорилго, үндсэн хэсэг (онолын болон судалгааны), дэд сэдвүүд, судалгааны дүгнэлт, ерөнхий дүгнэлт, санал зөвлөмж, ашигласан материал болон эх сурвалжийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байна;
- Ишлэл зүүлт хэрэглэнэ;
- Судалгаанд ашигласан арга зүй тодорхой байх;
- Илтгэлийн эхэнд эсвэл нүүр хуудсанд сургууль, тэнхим, илтгэлийн сэдэв, удирдагч багшийн овог нэр, зэрэг цол, илтгэгчийн нэр, холбогдох e-mail хаяг, утас зэргийг бичих)
- Илтгэлийг А4 хуудасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 8-10 хуудсанд багтаан бичсэн байх.
Шалгаруулалт:
- Зохион байгуулах комисс тэнхим бүрээс ирүүлсэн илтгэл бүрийг уншиж, урьдчилан шалгаруулалт хийх бөгөөд эхний 8 илтгэлийг хуралд нээлттэй хэлэлцүүлнэ.
- ЭШ хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг тодорхой онооны системээр үнэлж, эцсийн дүнг гаргах ба эхний 3 байрт шалгарсан илтгэлүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
Шагнал:
I байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
III байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – 1
Тэнхимүүд илтгэлийг 2019 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 16:00 цаг хүртэл Менежментийн тэнхимийн Сарантуяа багшид биечлэн хураалгана.
Зохион байгуулах комисс
2019 оны 12 сарын 17
Read MoreМУИС-ийн Бизнесийн сургууль “ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-тай хамтран ажиллана
МУИС-ийн Бизнесийн сургууль нь төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд үе шаттай ажлуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөгжлийн банкны охин компани болох “ДИ БИ ЭМ Лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн, МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр нар дараах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Үүнд:
- Сургалт, судалгаа шинжилгээний ажлын чиглэлээр хамтран ажиллах,
- Урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөнд эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах,
- Бизнесийн байгууллагуудад чиглэсэн хурал, семинаруудыг зохион байгуулах,
- Оюутны дадлагын бааз газрын нэг байх,
- Бусад


Талуудын хамтын ажиллагаа улам өргөжих болтугай.
Read More
“Мэдлэгийн менежмент” улсын VII олимпиадад МУИС-ийн баг тэргүүн байр эзэллээ
“Мэдлэгийн менежмент” улсын олимпиадыг МУИС-ын Бизнесийн сургууль 7 дахь жилдээ 2019 оны 11-р сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн олимпиадад бизнесийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн 5 томоохон сургууль болох МУИС-ийн Бизнесийн сургууль, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Улаанбаатар эрдэм их сургууль тус тус оролцож ур чадвараа сорилоо.








Мэдлэгийн менежмент олимпиадын онцлог нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Business Strategic Games программыг ашиглан цахим орчинд өрсөлдөж буй багууд бизнесийн шийдвэр гарган ур ухаанаа уралдаалдаг ба үнэлгээ автомат системээр хийгдэдгээрээ шударга өрсөлдөөн болдог юм.
Энэ жилийн 7 дахь удаагийн олимпиадад МУИС-ийн баг нэгдүгээр байранд, ХУИС хоёрдугаар байранд, СЭЗИС гуравдугаар байранд тус тус шалгарлаа.
Олимпиадыг 2012 оноос эхлэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн санаачлагаар зохион байгуулж ирсэн. Энэхүү олимпиадад оролцогч сургуулиудын тоо жилээс жилд нэмэгдэж улам өрсөлдөөнтэй, багууд туршлагатай болж байгаа бөгөөд олимпиадын цар хүрээ нэмэгдсээр байна.



Энэ удаагийн олимпиадад МУИС-ийн баг 104 оноо авч бусад багаа тэргүүлсэн бөгөөд дэлхийн чансаагаар үзвэл топ 100 багийн тоонд ажилттай орж байгаагаагаа онцлогтой юм.
МУИС-БС-ийн Менежментийн тэнхим
Read MoreСанхүүгийн тэнхимийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
МУИС-ийн БС-ийн Санхүүгийн тэнхимийн “Санхүүгийн салбарын тулгамдсан асуудлууд” сэдэвт бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 14 цагаас IV байрны 112 тоотод зохион байгуулагдлаа.
Хурлаар банк, санхүү, даатгал, төсвийн талаар 10 илтгэл хэлэлцэгдсэнээс тэргүүн байранд А. Энхбат багшаар удирдуулсан Санхүү менежмент ангийн Х. Анхбилэг, С. Дөлгөөн, Ж. Анударь нарын Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын шинжилгээ сэдэвт илтгэл шалгарлаа. Удаах байруудад Ч. Анхбаяр багшийн удирдсан илтгэлүүд орсон бөгөөд Дэд байранд Б. Батдэлгэр(Банк), С. Санаасан(Санхүү менежмент) нарын Монгол улсын эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх эдийн засгийн эмзэг байдлын нөлөө сэдэвт илтгэл, Гутгаар байранд санхүү менежмент ангийн Д. Ичинхорол, Э. Отгон-Эрдэнэ, О.Удвал нарын Сонгуулын популист амлалт ба эдийн засгийн өсөлтийн хамаарал сэдэвт илтгэл, мөн Тусгай байранд санхүү менежмент ангийн Д. Анударь, Г.Хулан нарын Даатгалын салбарын ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлс сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хуралд идэвхитэй оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж цаашдын сурлагад өндөр амжилт хүсье!
Read More