МУИС-ийн Бодлогын судалгааны лаборатори нь 2023 оны 11-р сарын 06-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба их сургуулийн дотоод менежментийг шинжлэх ухааны судалгааны үндэслэл бүхий сайжруулах зөвлөмжийн боловсруулах, төрийн бодлого боловсруулагчдад баримт нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудад мэдлэгийн олон талт судалгаа, шинжилгээгээр хариулт өгөх зорилготой ажиллаж байна.
Багш нар
- МУИС, БС, Бодлогын судалгааны лаборатори Менежер багш Х.Анхбилэг СV MN
- МУИС, БС, Бодлогын судалгааны лаборатори Мэргэжилтэн багш Д.Ууганжаргал CV MN
Бодлогын Судалгааны Лабораторийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд
- МУИС-ийн дотоод бодлого, менежментийг боловсронгуй болгох судалгаа, зөвлөмж
- Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн стратегид чиглэсэн судалгаа (ТХЗ 2030, Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого гэх мэт)
- Төрийн бодлогын чиглэлээрх судалгаа, төсөл хэрэгжүүлэх, сургалт, арга хэмжээ зохион байгуулах
- Бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээний судалгаанууд (EX ANTE ба EX POST шинжилгээ)
- Эдийн засаг, санхүү, нийгмийн бодлого, бүсчилсэн хөгжил, инновац, тогтвортой хөгжлийн чиглэлээр нарийвчилсан судалгаа
Бидний туршлага
- МУИС-ийн сургалтын багц цагийн өртөг тооцох загварчлал
📌 МУИС-ийн санхүүгийн удирдлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй, өгөгдөлд суурилсан загварчлалаар шинэчилж байна.
- МУИС-ийн элсэлт, маркетингийн бодлогыг оновчтой болгох судалгаа
- МУИС-ийн 2025–2030 оны хөгжлийн стратеги төлөвлөгөө
📌 Их сургуулийн ирээдүйг тодорхойлох 5 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулж байна.
Тус судалгаа нь эрдэм шинжилгээ, сургалт, нийгмийн оролцоо, нөөцийн менежмент, засаглал гэсэн 5 үндсэн чиглэлд тулгуурласан. Мөн Times Higher Education зэрэг олон улсын зэрэглэлд МУИС-ийг ахиулах зорилттойгоор стратеги, симуляцын загварчлал, орлогын эх үүсвэрийн олон талт байдлыг дэвшүүлсэн.
- Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын боловсролын салбар дахь нэгдсэн судалгаа
📌 ТХЗ-ыг Монголын боловсролын бодлоготой уялдуулах анхны иж бүрэн зураглал.
НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр хийгдсэн энэ судалгаагаар тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг зэрэг чиглэлд 40 гаруй судалгаа явагдсаныг бүртгэн дүн шинжилгээ хийсэн. Судалгаануудын төрөл, тоо хэмжээ, чанарын үнэлгээг хийж, бодлогын зөвлөмж боловсруулсан нь улсын хэмжээний ТХЗ хэрэгжилтэд чухал суурь болж байна.
- Монгол Улсын худалдааны салбарын хөгжлийн стратеги ба хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөгөө (ХХААХҮЯ)
📌 Үндэсний худалдааны бодлогын шинэ чиглэлийг тодорхойлсон судалгаа.
Энэ судалгаагаар хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж, цахим болон үйлчилгээний худалдааны нөхцөл байдлыг үнэлэн, сайжруулах боломжуудыг олон улсын жишээн дээр суурилан гаргаж ирсэн. Мөн кластераар хөгжүүлэх стратеги, хууль эрх зүйн орчны шинэчлэл зэрэг өргөн хүрээний санал, шийдлийг боловсруулсан.
- Аялал жуулчлалын хөгжлийн индекс – БОАЖЯ
📌 Аймаг, бүс нутгийн аялал жуулчлалын хөгжлийг хэмжсэн анхны системчилсэн индекс.
ДЭЗФ-ын аргачлалд тулгуурласан энэхүү индексийн хүрээнд 21 аймаг, 5 бүс нутгийг хөгжлийн 17 үндсэн индекс, 102 дэд индексээр үнэлсэн. Судалгаа нь орон нутгийн аялал жуулчлалын бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлд баримт нотолгоонд суурилсан хандлага бий болгосон.
- Номин Холдинг – Хэрэглэгчийн стратеги тодорхойлох судалгаа
📌 Бизнесийн хэрэглэгч төвтэй бодлогыг хөгжүүлэх судалгааны зөвлөх үйлчилгээ.
Богино хугацааны зэргийн бус сургалтууд
Хамтын ажиллагаа
Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар
Хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, гаалийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, албан хаагчдыг сургаж, мэргэшүүлэх, чадавхжуулах, салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд судлаачид, мэргэжлийн ажилтнуудын хамтын оролцоог бий болгох зорилгоор 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хамтын ажиллагааны ”Санамж бичиг” байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд хууль, тогтоомжийн дагуу эрдэм, шинжилгээ, судалгааны төсөлт ажлыг хэрэгжүүлэх, Үндэсний болон Олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, сургагч багш болон мэргэжилтнийг сургаж бэлтгэх, дадлагажуулах, мэргэжлийн ба богино хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулах, эрдэм шинжилгээний сэтгүүл гаргах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Үндэсний Хөгжлийн Хүрээлэн (ҮХХ)
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх ҮХХ-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийн хүрээнд талууд хоорондын түншлэлийг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцох хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.