“POSCO TJ Park” сан Ази судлалын 2017 оны судалгааны тэтгэлэгээ зарлаж байна
“POSCO TJ Park” нь (www.postf.org) бие даасан, ашгийн бус ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг POSCO /Pohang Iron and Steel Company/ компаниас бүрэн санхүүждэг сан юм.
Ази тивийн улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг хөнгөвчлөх үүднээс тус сан Ази судлалын чиглэлээр нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх /түүх, археологи, шашин судлал, газарзүй, философи, социологи, антропологи, уран зохиол, сэтгэл судлал, менежмент, эдийн засаг гм./ ухааны салбарын судалгаанд тэтгэлэг зарлаж байна. Үүнд:
- Энэ жилийн судалгааны чиглэл:
Ази судлалын талаар нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухааны бүх чиглэл
- Эмпирик судалгаа, хээрийн судалгаа болон уран зохиол судлалаар дамжуулан Азийн бүс нутагтай холбоотой шинэ онол, шинжилгээ харуулсан судалгааны санал гаргаж, түүнийг хэрэгжүүлэх талаарх төсөл байх
- Шаардлага хангасан өргөдөл гаргагч нь Азийн их дээд сургуульд бүтэн цагийн багш, эрдэм шинжилгээний ажилтан байна
- Тэтгэлэгийн үргэлжлэх хугацаа: 2017 оны 5 дугаар сар ~ 2018 оны 5 дугаар сар
- Төсөлд олгох тэтгэлэгийн хэмжээ нь 10,000 ам.доллар Судлаачид судалгааны сэдвийнхээ төсвөө зөв тооцсоны дараа өргөдөл гаргана
- Өргөдөл гаргах хугацаа: 2017 оны 3 дугаар сарын 31. jruskin@postf.org хаягаар хүлээж авна. Нэгэнт хүлээн авсан өргөдлийг өөрчлөх болон буцаах боломжгүй.
- Өргөдлийн хариу гарах хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын сүүлээр өөрийн вэб хуудсаар зарлана http://www.postf.org
- Тэтгэлэгийг 3 удаа хэсэгчлэн олгоно.
- 1-рт: Тэтгэлэг олгох талаар гэрээ байгуулагдсаны дараа холбогдох сургуулиар дамжуулан нийт тэтгэлэгийн 30%- ийг олгоно.
- 2-рт: Явцын тайланг хүлээн авч хэлэлцсэний дараа нийт тэтгэлэгийн 40%- ийг олгоно.
- 3-рт: Төслийн ажлын эцсийн тайланг хүлээн авч, үнэлгээ хийсний дараа 40% -ийг олгоно.
Тайлан хүлээн авах;
- Явцын тайлан: 2017 оны 11-р сар
- Эцсийн тайлан: 2018 оны 5-р сар
Өргөдөлд дараах зүйлс орно:
- Өргөдөл
- Судалгааны төлөвлөгөө
- Төслийн төсвийн дэлгэрэнгүй
- Тухайн судалгааг явуулах гол болон хамтран судлаачдын CV татаж авах / 2017_Application_form, 2017_Research Proposal, 2017_Research Proposal Abstract
- Сургуулийн ажил байдлын тодорхойлолт
- Өргөдлийн талаар асуух зүйл байвал дараах хаягаар холбогдож лавлана уу:
Хөтөлбөрийн зохицуулагч: In-Seok Sohn (Mr.), POSCO TJ Park сан
Утас: +82-2-562-0934 E-mail: jruskin@postf.org
Судалгааны тэтгэлэгийн өргөдөл болон судалгааны төлөвлөгөө гаргахад дараах зүйлийг анхаарна уу.
- Тухайн сэдвээр хийж буй бие даасан болон хамтарсан судалгааны төслийн аль альнаар нь өргөдөл гаргах боложтой.
- Судалгааны төслийн гишүүд уг судалгааны сэдвээр бусад аливаа байгууллагаас тэтгэлэг авдаг бол энэхүү судалгааны тэтгэлэгт оролцох боломжгүй.
- Өргөдөл болон судалгааны бүх материалыг Англи хэлээр бичсэн байх. (MS word).
- Өгсөн загварын дагуу тэтгэлэгийн өргөдөл гаргах. Судалгааны төлөвлөгөө өөр загвартай байж болох боловч хавсаргасан загварт оруулсан мэдээллийг багтаасан байх шаардлагатай.