Монгол Улсын Их Сургуулийн (МУИС) Бизнесийн сургуулийн номын сан нь оюутан, багш, судлаачдад зориулан бизнес, эдийн засаг, менежмент зэрэг чиглэлээр төрөл бүрийн ном, сурах бичиг, судалгааны материалуудыг санал болгодог.
Тус номын сан нь 1997 онд TASIS хөтөлбөрийн хүрээнд 600 гаруй номтой Бизнесийн сургуулийн ОБДСТ анх байгуулагдсан.
Төвийн үйл ажиллагааны гол зорилго нь оюутнуудад бие даан суралцах нөхцлийг бүрдүүлэх, тэдэнд ном, сурах бичгээр үйлчлэх, багш нарын хичээлийн лекц, гарын авлагыг олшруулан түгээх, мэргэжлийн хичээлүүдийн бие даалтанд туслах чиг үүрэгтэй байгуулагдсан.
2005 оны 12 дугаар сард МУИС-ийн хичээлийн V байрны 5-р давхарт 80 суудал бүхий уншлагын тэнхим, 3000 гаруй номын фондтой, номын сангийн Lib4U программыг нэвтрүүлж, оюутан багш нарт үйлчлэх төв болсон.
2012 оны 12 дугаар сард МУИС-ийн захирлын тушаалаар БС-ийн номын сан болж статус өргөжиж, ахлах номынсанч-1, номын санч-1 гэсэн 2 орон тоотойгоор ажилладаг.
Одоогийн байдлаар БС-ийн номын сан нь Чөлөөт сонголттой уншлага, Гэрээр ном олгох үйлчилгээ гэсэн хэлбэрээр үйлчилгээгээ явуулж байна. Чөлөөт сонголттой үйлчилгээнд 5000 гаруй монгол ном, сурах бичиг, 800 гаруй эрдэм шинжилгээний бичиг, тайлан, судалгааны ажлууд, 3000 гаруй англи хэл дээрх ном, сурах бичиг төвлөрөөд байна. Гэрээр олгох хэсэгт нь семистрийн хугацаанд авч ашигладаг 7 нэр төрлийн 3500 гаруй сурах бичиг, өдөр тутамдаа ашиглах, байнгын хэрэгцээт 2000 гаруй мэргэжлийн ном сурах төвлөрөөд байгаа. Цаашид БС-ийн номын сан сургалтын хөтөлбөрийн дагуу, номын сангийн үйлчилгээний стандартыг баримтлан улам хөгжин ажиллах болно.
Номын сангийн сан хөмрөг жилээс жилд өсөн нэмэгдэж багш, оюутнуудынхаа оюуны хэрэгцээг хангаж одоогийн байдлаар 12000 орчим монгол хэл дээрх ном, сурах бичиг, ерөнхий суурь хичээлийн номууд, 6000 гаруй англи хэл дээрх ном, 100 гаруй орос хэл дээр ном, 700 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүл, судалгааны гарын авлагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Номын сангийн Koha программыг ашиглаж, уншлага үйлчилгээний ажлыг түргэн шуурхай бүрэн автомажсан байдалтай, эрэл хайлтыг хийх электрон каталогийн сан бүрдүүлсэн, цахим ном, судалгааны ажлыг цахимаар унших боломжит нөхцлүүдийг хангасан.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ
- Хэвлэмэл материал: Сурах бичиг, гарын авлага, судалгааны бүтээлүүд.
- Цахим материал: Онлайн сан, цахим номын хүртээмж.
Номын сангийн байршил: МУИС-ийн хичээлийн V байр, 505 тоот
Ажиллах цагийн хуваарь: Номын сангийн ажиллах цагийн хуваарь улирлын шалгалт болон бусад онцгой нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно.
Холбоо барих:
- Утас: 77307730 – 1424
- Цахим шуудан: library@num.edu.mn
- Номын сангийн цахим каталог:
Номын сангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, номын сангийн үйлчилгээг ашиглахын тулд дээрх холбоо барих мэдээллээр холбогдох эсвэл цахим каталогоор зочлохыг зөвлөж байна.