Түгээмэл асуулт хариулт

Суралцагчийн хувийн төлөвлөгөө хийх, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, хичээл сонголт, баталгаажуулалт, сиси данс, сургалтын төлбөр, хичээлийн хуваарь, хичээлийн уялдаа, төгсөх болзол зэрэг ирэх улиралд оюутан суралцах, төгсөхтэй холбоотой түгээмэл асуултуудыг та бүхэнд хүргэж байна. Эдгээр асуулт бүрд хариулт өгөхөөс гадна аль алба, нэгж хариуцан ажилладаг талаар тодорхой бичиж, хариуцсан алба, нэгж, холбогдох мэргэжилтний утас, өрөөний дугаар, цахим шууданг зэрэг холбоо барих мэдээллийг оруулсан болно.

Анги дүүрсэн тохиолдолд ангийн багтаамж, багшийн ачаалал, анги бүрдэлт зэргээс хамааран шинээр бүлэг болон суудал нэмэх боломжтой эсэхийг тухайн хичээлийн харьяа тэнхим, тэнхимийн эрхлэгч шийдвэрлэнэ. Оюутан уг асуудлаар бүрэлдэхүүн сургуулийн хичээл зохицуулалт хариуцсан мэргэжилтэн болон ЭБХ-ийн хичээл зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэнд хандана.

Бизнесийн сургуулийн хичээл зохицуулалт хариуцсан мэргэжилтэн:
З.Саранцэцэг: 7730 7730-1325, z_sarantsetseg@num.edu.mn

Тухайн хичээлийг судалсны дараагийн улирлын эхний 14 хоногийн дотор дүнгийн маргааныг гаргах боломжтой ба зөвхөн өмнөх улирлын дүнгийн маргаан шийдвэрлэх боломжтой. Сиси системийн маягт хэсгээс дүнгийн маргааны хуудас татан авч бөглөөд хичээл орсон багшийн тайлбар, баримт хавсарган гарын үсэг зуруулж салбар сургуулийн дүн бүртгэл хариуцсан мэргэжилтэнд өгнө. Шаардлагатай тохиолдолд бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулж шийдвэрлүүлнэ.

Бизнесийн сургуулийн хичээл зохицуулалт хариуцсан мэргэжилтэн:
З.Саранцэцэг: 7730 7730-1325, z_sarantsetseg@num.edu.mn

Боломжгүй. Дараагийн улиралд бүртгүүлэх хичээлийн багц цагийн төлбөрт шилжүүлнэ.

● Бизнесийн сургуулийн ахлах нягтлан бодогч С Г.Азжаргал, Хич-4, 219; 77307730-4108, 4109, 4151; azaa_577@num.edu.mn tuvshinjargal.g@num.edu.mn nomintsetseg.b@num.edu.mn
● Оюутны байр Э.Энхсайхан Хич-1,209, 77307730-1189, enkhsaikhan.e@num.edu.mn

  • Суралцагч баталгаажуулсан хичээлийг хичээлд бүртгүүлэн, баталгаажуулах хугацаанд өөрөө цуцалж болно.
  • Суралцагч тухайн улирлын эхний 2 долоо хоногт багтаан сонгосон хичээлээ цуцлах тохиолдолд тус журмын 4.5.24-т заасны дагуу хичээлийн багц цагийн төлбөрөөс суутгахгүй.
  • Улирлын хичээл эхэлснээс хойш 3 дахь долоо хоногоос эхлэн сургалтын төлөвлөгөөн дэх тухайн хичээлийн цагийн 30% өнгөрөөгүй байхад баталгаажуулсан хичээлээ цуцлах тохиолдолд хичээлийн багц цагийн төлбөрийн 70 хувийг дараагийн улиралд бүртгүүлэх хичээлийн багц цагийн төлбөрт шилжүүлнэ.
  • Хичээлийн цагийн 30-аас дээш хувь өнгөрсөн бол багц цагийн төлбөрийг буцааж олгохгүй.

Бизнесийн сургуулийн хичээл зохицуулалт хариуцсан мэргэжилтэн:
З.Саранцэцэг: 77307730-1325, z_sarantsetseg@num.edu.mn

Төгсөгчдөд тавих шаардлагыг бүрэн биелүүлэх шаардлагатай. Суралцагч төгсөх хүсэлтээ төгсөх улирлын 6-10 дугаар долоо хоногт системээр гаргана. Мөн сургалтын төлөвлөгөөний биелэлтээ хянах шаардлагатай бол тухайн бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн биелэлт хариуцсан мэргэжилтэнтэй холбогдон зөвлөгөө авах боломжтой.

Хөтөлбөрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн
● Б.Цэцэгжаргал: 75754400, 77307730-1344, tsetsegjargal_b@num.edu.mn

Тэнхимийн урьдчилсан хамгаалалтад ороод тэнцсэн тохиолдолд хичээл зохицуулалт хариуцсан мэргэжилтэнд хандан эрдэм шинжилгээний ажил, магистрын судалгааны ажлаа сонгон баталгаажуулна.
https://www.num.edu.mn/Home/Content/399
Журмын дагуу тухайн тэнхим хариуцна.

Бакалаврын мэргэжлийн хөтөлбөр сонгох журамд заасан оноо бодох аргачлалын дагуу оюутны оноо бодогдох бөгөөд тухайн хөтөлбөрт санал өгсөн бусад оюутны онооноос таны эзлэх байр шалтгаалах тул шууд хариулах боломжгүй юм. Гэхдээ оюутны оноо өндөр байх тусам хүссэн хөтөлбөрөө сонгох боломж нэмэгдэнэ. Журмын холбоос: 

https://www.num.edu.mn/filesnum/juram/NUM_mergejliin_hotolbor_songoh_juram2019.pdf
Бизнесийн сургуулийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн:
● Д.Бат-Ундрал: 75754400, 77307730-1315, bat-undral@num.edu.mn

Анги бүрдээгүй тохиолдолд сургалтын журмын 4.5.20 дугаар заалтаар тухайн хичээлийг цуцална. Мэргэжлийн тэнхимээс ижил төстэй хичээл санал болгож түүнийг нь ЭБХ-ээс сонгож өгнө.

Бизнесийн сургуулийн хичээл зохицуулалт хариуцсан мэргэжилтэн:
З.Саранцэцэг: 77307730-1325, z_sarantsetseg@num.edu.mn

Дараах 2 боломжийг санал болгож байна.
1. Өөрийн сонирхсон мэргэжлийн хөтөлбөрт шилжих хүсэлт гаргах (Шилжилтийн болзол хангасан оюутан 12 болон 7-р сард шилжих хүсэлт гаргах боломжтой бөгөөд шилжилтийн журамтай дараах холбоосоор танилцана уу. https://www.num.edu.mn/filesnum/juram/NUM_shiljilt_juram2021.pdf
2. Хос болон хавсарга хөтөлбөрөөр суралцах боломжтой. (Оюутан суралцаж буй үндсэн мэргэжлийнхээ сургалтын төлөвлөгөөн дэх ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийг бүрэн судалж, мэргэжлийн хичээлийн багц цагийн 1/3-ийг амжилттай цуглуулсан, суралцсан хугацааны голч дүн 2.6-аас дээш байх шаардлагыг хангасан тохиолдолд хос болон хавсарга мэргэжлээр суралцах хүсэлт гаргаж болно. Хавсарга болон хос мэргэжлээр сурах хүсэлтээ сиси системээр тухайн хичээлийн жилийн 10 болон 3-р сард багтаан өгнө

Мэргэжлийн суурь (Б2) болон мэргэжлийн сонгон (В2) багцаас илүү үзсэн хичээлийг чөлөөт сонголтын хичээлд тооцно.

Бизнесийн сургуулийн хөтөлбөрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн:
● Б.Цэцэгжаргал: 75754400, 77307730 -1344, tsetsegjargal_b@num.edu.mn

Сиси системд байгаа жишиг төлөвлөгөө болон сургалтын батлагдсан төлөвлөгөөнд заасан улирлын дагуу хичээлээ сонгон судалбал тохиромжтой.

Бизнесийн сургуулийн хөтөлбөрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн:

  • Б.Цэцэгжаргал: 75754400, 77307730 -1344, tsetsegjargal_b@num.edu.mn

Цэргийн алба хаагаад ирж байгаа тохиолдолд оюутан Бүрэлдэхүүн сургуулийнхаа бүртгэл хариуцсан мэргэжилтэнд хандаж суралцах төлөвөө идэвхитэй болгож өөрчлүүлнэ. Хичээл сонгох хугацаанд төлөв идэвхитэй байснаар сонгох боломжтой болно. Харин цэргийн албанаас ирэх хугацаа хичээл сонголтын хугацаа өөр байдгаас хамаарч ихэвчлэн цэргээс ирсний дараагийн улирлаас хичээл сонгох боломжтой байдаг.

Бизнесийн сургуулийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн
● С.Балжинням 77307730 -1342, baljinnyam_s@num.edu.mn

Оюутны байрны төлбөрийг бэлэн бусаар төлнө.
Төлбөр төлөхдөө өөрийн овог, нэр, оюутны дугаарыг бичнэ.
Төлбөр төлөх байгууллагын нэр: МУИС ТӨВЛӨРСӨН САН
Банкны нэр: ГОЛОМТ
Дансны дугаар: 110295998
Гүйлгээний утга: Овог, нэр, ID дугаар, регистрийн дугаар, утасны дугаар

  • БС: Г.Азжаргал, Хич-4, 219; 77307730-4108, 4109, 4151; azaa_577@num.edu.mn tuvshinjargal.g@num.edu.mn nomintsetseg.b@num.edu.

● АТС: Ч.Байгалмаа, Хич-1, 209; 77307730-1183, baigalmaa@num.edu.mn
● Оюутны байр: Э.Энхсайхан, Хич-1,209; 77307730-1189, enkhsaikhan.e@num.edu.mn

Суралцагчийн дансны үлдэгдлийг өөр хичээл сонгох эсвэл дараа улирлын төлбөрт шилжүүлэн тооцох боломжоор хангана. Санхүүгийн тооцоогүй төгсөх ангийн болон сургуулиас чөлөөлөгдсөн суралцагчдад тойрох хуудас зурагдсаны дараа төлбөрийг буцаан олгоно. Давхар төлөлт /тэтгэлэг, хувийн төлбөр/ үүссэн тохиолдолд хувиасаа төлсөн төлбөрийг буцаан олгоно. Бүрэлдэхүүн сургуулийн нягтлан уг асуудлаар оюутанд зөвлөгөө өгнө.


  • БС Г.Азжаргал, Хич-4, 219; 77307730-4108, 4109, 4151, azaa_577@num.edu.mn tuvshinjargal.g@num.edu.mn nomintsetseg.b@num.edu.

● АТС Ч.Байгалмаа, Хич-1, 209; 77307730-1183, baigalmaa@num.edu.mn
● Оюутны байр Э.Энхсайхан, Хич-1,209; 77307730-1189, enkhsaikhan.e@num.edu.mn

МТГ-тай холбогдон төлбөр төлсөн огноо, мөнгөн дүн, гүйлгээний утга, дансны дугаар гэсэн мэдээллээ өгч шалгуулна.

Мэдээллийн системийн хэрэглэгчдэд туслах мэргэжилтэн:
● У.Цэцэгжаргал: tsetsegjargal.u@num.edu.mn 75754400, 77307730 – 1153; E-Номын сан-514

Өөрийн суралцдаг бүрэлдэхүүн сургуулийн нягтлан бодогчоос нэхэмжлэх авч, шилжүүлсэн сургуулийн нягтлан бодогчид төлбөр төлсөн баримтын хамт өгнө. Өөрийн сиси ID, овог нэр, суралцдаг хөтөлбөр, харьяа бүрэлдэхүүн сургууль, холбоо барих утасны дугаар зэрэг холбогдох мэдээллийг өргөдөлд тодорхой тусгасан байна.

Сургалтын төлбөрөө хэрхэн төлөх талаарх заавар, мэдээллийг дараах холбоосоор орж харна уу (9-12-р хуудас). 

https://sisi.num.edu.mn/sisi_v4/modules/helpdesk/SISI_Hicheel_Batalgaajuulalt_zaavar.pdf

● БС Г.Азжаргал Хич-4, 219; 77307730-4108, 4109, 4151 azaa_577@num.edu.mn tuvshinjargal.g@num.edu.mn nomintsetseg.b@num.edu.
● АТС Ч.Байгалмаа Хич-1, 209; 77307730-1183, baigalmaa@num.edu.mn
● Оюутны байр Э.Энхсайхан Хич-1,209 77307730-1189 enkhsaikhan.e@num.edu.mn

ТҮЦ машинаас авах ба ТҮЦ машинаас авах боломжгүй үед бүрэлдэхүүн сургуулийнхаа бүртгэл хариуцсан мэргэжилтэнд хандана. Хэрэв суралцагч Татварын буцаан олголтод зориулж тодорхойлолт авах бол etax.mta.mn хаягаар орж бүрдүүлэх материалаас Сургуулийн тодорхойлолт хэсгийн доор регистрын дугаар оруулснаар тухайн оюутны мэдээлэл нь Боловсролын мэдээллийн санд орсон бол шууд автоматаар татан авах боломжтой.

Бизнесийн сургуулийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн:
● С.Балжинням 77307730 -1342, baljinnyam_s@num.edu.mn

Суралцагч өөрийн “@stud.num.edu.mn” өргөтгөлтэй цахим шуудангаас авах боломжтой.

Суралцагч өөрийн “@stud.num.edu.mn” өргөтгөлтэй цахим шуудангаас авах боломжтой.

● БС Г.Азжаргал, Хич-4, 219; 77307730-4108, 4109, 4151; azaa_577@num.edu.mn tuvshinjargal.g@num.edu.mn nomintsetseg.b@num.edu.
● АТС Ч.Байгалмаа, Хич-1, 209; 77307730-1183; baigalmaa@num.edu.mn
● Оюутны байр Э.Энхсайхан, Хич-1,209, 77307730-1189; enkhsaikhan.e@num.edu.mn

Дараах тохиолдлуудад хичээл сонгох товч гарч ирэхгүй, хичээл сонголт хийх боломжгүй. Үүнд:

  1. Хувийн суралцах төлөвлөгөө зохиогоогүй
  2. Суралцагчийн төлөв идэвхигүй
  3. Хичээлийн хуваарь тавигдаагүй

Суралцагч төлөвөө өөрчлүүлэх бол:

Бизнесийн сургуулийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн
● С.Балжинням 77307730 -1342, baljinnyam_s@num.edu.mn

Хичээлийн хуваарьтай холбоотой бол:

Бүрэлдэхүүн сургуулийн хичээл зохицуулалт хариуцсан мэргэжилтэн:
● З.Саранцэцэг: 77307730-1325, z_sarantsetseg@num.edu.mn

Тухайн улирлын хичээл эхлэхийн өмнөх долоо хоногоос эхэлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаанаар заасан хугацаанд хичээлдээ бүртгүүлж амжаагүй суралцагч нарт тухайн улирлын эхний 7 хоногт хожимдсон бүртгэлийн хураамжтайгаар хичээл баталгаажуулалт явагдаж дуусна. Сургалтын нэгдсэн төлөвлөгөөнөөс хугацааг тодорхой харах боломжтой. https://www.num.edu.mn/Home/Content/3541

Бизнесийн сургуулийн хичээл зохицуулалт хариуцсан мэргэжилтэн:
● З.Саранцэцэг: 77307730-1325, z_sarantsetseg@num.edu.mn

Хүндэтгэн үзэх шалтгаанаар заасан хугацаанд хичээлд бүртгүүлж амжаагүй суралцагч тухайн улирлын эхний 7 хоногт багтан бүртгүүлэх боломжтой бөгөөд хичээлд хоцорсон бүртгэлийн хураамж төлж бүртгүүлнэ. Хожимдсон бүртгэлийн хураамж нь суралцаж буй түвшний 1 багц цагийн төлбөртэй дүйцэхүйц байна.

Бизнесийн сургуулийн хичээл зохицуулалт хариуцсан мэргэжилтнүүд:
● З.Саранцэцэг: 77307730 -1325, z_sarantsetseg@num.edu.mn

Боломжгүй. Ангийн багтаамж, багшийн ачаалал, анги бүрдэлт зэргээс хамааран шинээр бүлэг болон суудал нэмэх боломжтой эсэхийг тухайн хичээлийн харьяа тэнхим, тэнхимийн эрхлэгч шийдвэрлэнэ. Оюутан уг асуудлаар Бүрэлдэхүүн сургуулийн хичээл зохицуулалт хариуцсан мэргэжилтэн болон ЭБХ-ийн хичээл зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэнд хандана.

Хичээл зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн ( Элсэлт, бүртгэлийн хэлтэс )
– Д.Эрдэнэжаргал: 75754400, 77307730 – 1321, Хичээлийн байр 2-105

Суралцагч тухайн улирлын эхний 2 долоо хоногт багтаан сонгосон хичээлээ цуцлах тохиолдолд тус журмын 4.5.23-т заасан хичээлийн багц цагийн төлбөрөөс 30 хувийг суутган авахгүй бөгөөд хичээлийн 30 хувь өнгөрсөн тохиолдолд хичээл цуцлалт хаагдана. Хичээл цуцлах хүсэлтээ /маягт/ ЭБХ-ийн хичээл зохицуулах мэргэжилтэнд гаргана. Хичээлийн 30% өнгөрснөөс хойш хүсэлт хүлээж авахгүй.

● БС Г.Азжаргал Хич-4, 219; 77307730-4108, 4109, 4151 azaa_577@num.edu.mn tuvshinjargal.g@num.edu.mn nomintsetseg.b@num.edu.
● АТС Ч.Байгалмаа Хич-1, 209; 77307730-1183, baigalmaa@num.edu.mn
● Оюутны байр Э.Энхсайхан Хич-1,209 77307730-1189 enkhsaikhan.e@num.edu.mn

Дараах 2 эх сурвалжаас харах боломжтой.
1. Оюутан өөрийн сиси системээр нэвтэрч Хөтөлбөр-Сургалтын төлөвлөгөө цэсрүү орж хичээлийн нэр дээр дарснаар өөрийн сурч буй төлөвлөгөөний хичээлүүдийн товч тодорхойлолттой танилцах боломжтой.
2. Оюутан өөрийн сиси системээр нэвтэрч баруун дээд булангийн Хичээл цэс рүү орж МУИС-д хэрэгжиж буй нийт хичээлүүдийн товч тодорхойлолттой танилцах боломжтой.

Тодорхой хичээлийг судлахаас өмнө амжилттай судалсан байвал зохих хичээлийг залгамж хичээл гэнэ. Залгамж хичээлийг оюутан өөрийн сиси эрхээр нэвтэрч Хөтөлбөр-Хичээлийн уялдаа цэсээс харах боломжтой. Хичээлийн уялдаа салгах боломжгүй.

Тодорхой хичээлийг судлахаас өмнө амжилттай судалсан байвал зохих хичээлийг залгамж хичээл гэнэ. Залгамж хичээлийг оюутан өөрийн сиси эрхээр нэвтэрч Хөтөлбөр-Хичээлийн уялдаа цэсээс харах боломжтой.

Бизнесийн сургуулийн хөтөлбөрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн:
● Б.Цэцэгжаргал: 75754400, 77307730-1344, tsetsegjargal_b@num.edu.mn

Дараах шаардлагыг хангасан оюутан мэргэжлийн хөтөлбөрөө сонгох боломжтой. Үүнд:
1. Шинээр элссэн оюутан 2 улирал суралцсны дараа мэргэжлийн хөтөлбөрөө сонгоно
2. Ерөнхий суурь болон Мэргэжлийн суурь хичээлүүдээс хамгийн багадаа 24-өөс доошгүй багц цагийн хичээл судалсан байх (F*, NA, NR үсгэн тэмдэглэгээнээс бусад A-F, NC, CR, R, W, S, U үнэлгээтэй хичээлийн багц цагийг судалсан багц цагт тооцогдоно) 60-с дээш оноотой хичээл дээр R үнэлгээ тавиулсан тохиолдолд тухайн хичээл оноо бодох голчид нөлөөлөхгүй, судалсан багц цагт тооцогдоно.
Хөтөлбөр сонголттой холбоотой анхаарах зүйлс:

  • Суралцагчид тухайн элсэн орсон салбарынхаа мэргэжлийн хөтөлбөрүүдээс сонгоно. Жишээлбэл: Бизнесийн сургуулийн оюутан зөвхөн бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдээс сонголт хийнэ. 
  • Оюутан ерөнхий суурь хөтөлбөрт хичээлийн 2 жил хүртэлх хугацаанд суралцах ба энэ хугацаанд мэргэжлийн хөтөлбөр сонголтыг заавал хийнэ. 2 жилд багтаан мэргэжлийн хөтөлбөр сонгоогүй бол сургуулиас хасах үндэслэл болно. 
  • Оюутан мэргэжлийн хөтөлбөрөө сонгон баталгаажуулахаас өмнө тандалт буюу урьдчилсан саналыг сиси системээр намар, хаврын улирал тус бүрд өгнө. 
  • Хөтөлбөр тандалт, хөтөлбөр сонголтын санал 2 нь тусдаа ойлголт бөгөөд тандалт өгснөө саналтай андуурч болохгүй. 
  • Мэргэжлээ сонгож чадаагүй, болзол хангаагүй оюутнууд ерөнхий суурийн болон мэргэжлийн суурийн хичээлүүдээс сонгон үргэлжлүүлэн суралцана. 
  • Оюутан хөтөлбөр сонголтоо хойшлуулсан эсвэл сонголтоос хоцорсон тохиолдолд дараагийн намрын улирлын төгсгөлд хяналтын тоо нь дүүрээгүй хөтөлбөрөөс сонгож болно. 
  • Мэргэжлийн хөтөлбөрөө сонгосон, зохих болзол хангасан оюутан шилжих хүсэлт гаргах боломжтой болно.

Бизнесийн сургуулийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн:
● Д.Бат-Ундрал: 75754400, 77307730-1315, bat-undral@num.edu.mn

Идэвхигүй төлөв гэж хичээл сонгож суралцаагүй үед байгааг заана. Хувийн төлөвлөгөө зохиоход идэвхигүй төлөвтэйгээс болж алдаа заасан бол бүрэлдэхүүн сургуулийн бүртгэл хариуцсан мэргэжилтэнд хандаж төлөвөө идэвхитэй болгоно.

Бизнесийн сургуулийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн:
● С.Балжинням, 77307730 -1342, Хичээлийн IV байр 203 тоот, baljinnyam_s@num.edu.mn

Хувийн суралцах төлөвлөгөөг сиси системд байгаа жишиг төлөвлөгөөг баримтлан зохионо. “Хувийн суралцах төлөвлөгөө” зохиох заавартай дараах холбоосоор танилцана уу . ЭБХ-ийн ахлах мэргэжилтэн, Бизнесийн сургуулийн Хөтөлбөрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн зөвлөгөө өгнө.

Бизнесийн сургуулийн хөтөлбөрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн:
● Б.Цэцэгжаргал: 75754400, 77307730-1344, tsetsegjargal_b@num.edu.mn

Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн:
● Д.Бат-Ундрал: 75754400, 77307730-1315, bat-undral@num.edu.mn

Хувийн суралцах төлөвлөгөө зохиогоогүй болон суралцах төлөвлөгөөг шинэчлэх суралцагчид хичээл баталгаажуулах хугацааны 50% өнгөрсний дараа буюу 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагаас хойш баталгаажуулалтын хугацаанд хэвийн суралцах төлөвлөгөөгөө шинэчлэн зохиож, хичээл сонгох, баталгаажуулах эрх нээгдэнэ. Шинээр элссэн, шилжсэн, хөтөлбөр сонгосон, хөтөлбөрийн өөрчлөлтөөс хамаарч хувийн төлөвлөгөөнд өөрчлөлт орсон суралцагчид хичээл баталгаажуулалтын өмнөх 7 хоногт хувийн төлөвлөгөө өөрчлөх боломжтой.

Хувийн суралцах төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах эрх нээгдсэн хугацаанд хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг дараагийн боломжит улиралд дахин төлөвлөн судлах боломжтой. Хувийн суралцах төлөвлөгөөнд төлөвлөсөн хичээлээ тухайн улиралдаа сонгон судлаагүй бол төлөвлөсөн улирлаас хасч, дараагийн боломжит улиралд дахин төлөвлөн судлах боломжтой. Хувийн суралцах төлөвлөгөө зохиох заавартай дараах холбоосоор танилцана уу. https://sisi.num.edu.mn/sisi_v4/modules/student/helpsystem/Personal_planner/Newtopic.html

  • Ерөнхий суурийн Англи хэл, бусад хэл багцаас Ахисан дундын англи хэлний шаардлагыг хангах зорилгоор илүү үзсэн нэг хичээлийг
  • 2018-2019 оны хичээлийн жил болон түүнээс өмнө судлаад багцаас илүү гарсан байсан хичээлийг
  • Мэргэжлийн хөтөлбөрт заавал үзэхээр шаардсан ерөнхий суурийн хичээлийг нэмж үзсэн тохиолдолд
  • Өөрийн хөтөлбөрийн мэргэжлийн суурь (Б2) болон мэргэжлийн сонгон (В2) багцаас илүү үзсэн хичээлийг
  • ШУС-ийн ерөнхий суурь хөтөлбөрийн 37 багц цагийг судалсан оюутан бусад бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрт шилжин орсны дараа илүү хичээлийг тус тус тооцох боломжтой.

Хөтөлбөрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн:
● Б.Цэцэгжаргал: 75754400, 77307730 -1344, tsetsegjargal_b@num.edu.mn

Боломжгүй. Суралцагчийн дансны үлдэгдлийг өөр хичээл сонгох эсвэл дараа улирлын төлбөрт шилжүүлэн тооцох боломжоор хангана. Санхүүгийн тооцоогүй төгсөх ангийн болон сургуулиас чөлөөлөгдсөн суралцагчдад тойрох хуудас зурагдсаны дараа төлбөрийг буцаан олгоно. Давхар төлөлт /тэтгэлэг, хувийн төлбөр/ үүссэн тохиолдолд хувиасаа төлсөн төлбөрийг буцаан олгоно.

● БС: Г.Азжаргал, Хич-4, 219; 77307730-4108, 4109, 4151, azaa_577@num.edu.mn tuvshinjargal.g@num.edu.mn nomintsetseg.b@num.edu.
● АТС: Ч.Байгалмаа, Хич-1, 209; 77307730-1183, baigalmaa@num.edu.mn
● Оюутны байр: Э.Энхсайхан, Хич-1,209; 77307730-1189, enkhsaikhan.e@num.edu.mn

Back to top