Япон улсын Graduate Institude for Entrepreneurial Studies магистрын тэтгэлэгт хөтөлбөрт оюутан, төгсөгч тодорхойлно.
I. ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. 2018-2019 оны хичээлийн жилд (2019 оны 6 сард 22 нас хүрсэн байх, Биенесийн сургуулийг төгссөн бөгөөд тус сургуулийн магистрантурт сурч байгаа 1984 оны 04 сарын 02-ны өдрөөс хойш төрсөн суралцагч бүртгүүлэх боломжтой.)
  2. Япон хэлний өндөр мэдлэгтэй (N2, N1 түвшний сертификаттай байх)
  3. Суралцах хугацааны голч оноо 3.2 -аас дээш

II. БҮРТГЭЛ

Хаана: Бизнесийн сургууль, Сургалтын алба (Б.Цэцэгжаргал)

Хэзээ: 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 15:00 цаг хүртэл

III. БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Анкет (Сургалтын албанаас авна)
  • Дүнгийн тодорхойлолт (Цуглуулсан багц цаг)
  • Япон хэлний мэдлэгийн түвшнийг батлах баримт (N1, N2 сертификат)

IV. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:

Сургуулиас томилогдсон ажлын хэсэг нь дээрх шаардлагыг ханган, бүртгүүлсэн оюутнуудаас сонгон шалгаруулалт хийж, болзол хангсан 1 оюутан, суралцагчийг сургуулиас тодорхойлно.

Сонгон шалгаруулалтын товыг тусад нь зарлана.

Бизнесийн сургууль