Магистрын түвшний “Санхүү” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх БМИҮЗ-ийн шинжээчид ажиллаж байна
МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх түвшний хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр тусгасан байдаг.
Энэхүү зорилтын хүрээнд Бизнесийн сургууль нь бакалаврын түвшний бүх хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн бөгөөд ахисан түвшний хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаа амжилттай хийгдэж байна. Энэ удаад магистрын түвшний “Санхүү” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх БМИҮЗ-ийн шинжээчид 2020 оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд тус сургууль дээр ажиллаж байна.