Биеийн тамирын тэнхимийн танилцуулга
Биеийн тамирын тэнхим нь 1948 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын ууган биеийн тамирын тэнхим юм. Тус тэнхим нь оюутнуудын бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг Монгол Улсын ууган биеийн тамирын тэнхим юм. Тус тэнхим нь Доктор-1, Олон улсын хэмжээний мастер-3, ОУ-ын шүүгч-1, спортын мастер-7 нийт 11 багш ажилтаны бүрэлдэхүүнтэй сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Биеийн тамирын тэнхимийн үйл ажиллагаа
Биеийн тамирын тэнхим нь МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын багш, ажилтан, оюутан суралцагчдын бие бялдрын хөгжил, эрүүл мэнд, сэтгэл зүйтэй холбоотой ажилладагаараа бусад тэнхимүүдээс их онцлогтой юм.
Биеийн тамирын тэнхим нь дараах чиглэлүүдээр үйл ажиллагааг явуулдаг.
- Сагсан бөмбөг
- Волейбол
- Чөлөөт бөх
- Хөнгөн атлетик
- Уран гимнастик
- Дугуйн спорт
Биеийн тамирын тэнхимийн багш нар
1 | Р.Гантулга | Тэнхимийн эрхлэгч, Дэд профессор | r_gantulga@num.edu.mn |
2 | Э.Эрдэнэбилэг | Зөвлөх ахлах багш, цагийн багш | erdenebileg@num.edu.mn |
3 | Д.Бат-Өлзий | Ахлах багш | bat-ulzii@num.edu.mn |
4 | Д.Түмэнтөгс | Ахлах багш | tumentugs@num.edu.mn |
5 | Ж.Баньдхүү | Ахлах багш | banidkhuu@num.edu.mn |
6 | Л.Эрдэнэпүрэв | Ахлах багш | erdenepurev@num.edu.mn |
7 | М.Дашпүрэв | Ахлах багш | m.dashpurev@num.edu.mn |
8 | Н.Галбадрах | Ахлах багш | n.galbadrakh@num.edu.mn |
9 | П.Батзаяа | Ахлах багш | batzaya@num.edu.mn |
10 | Ц.Сумъяабэйс | Ахлах багш | sumiyabeis@num.edu.mn |
11 | Б.Болд-Эрдэнэ | Багш | bolorerdene.b@num.edu.mn |
12 | Ц.Ууганжаргал | Багш | uuganjargal@num.edu.mn |