Магистр, докторант оюутнуудад зориулсан “Боловсрол судлалын судалгаанд математик статистикийн арга хэрэглэх нь” сэдэвт семинар болно
МУИС-ийн нийт магистр, докторант оюутнуудад зориулсан энэ долоо хоногийн семинарыг ‘Боловсрол судлалын судалгаанд математик статистикийн арга хэрэглэх нь’ сэдвээр ШУС-ийн Ази судлалын тэнхимийн багш Б.Хишигдэлгэр удирдан явуулна. Семинар 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны 320 тоот танхимд эхлэх тул өргөнөөр оролцоно уу.