Иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, санхүүгийн зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх өдөрлөг”-ийг Өмнөговь аймагт зохион байгууллаа. Санхүүгийн зохицуулах хороо, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, МУИС-ын Бизнесийн сургууль хамтран зохион …
Монгол улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс зохион байгуулсан “Татварын бүртгэл” Улсын XIII олимпиадад МУИС Бизнесийн сургуулийн НББ 4-2 ангийн оюутан Г.Билэгжаргал Дэд байр эзэлсэнд баяр хүргэе. Өмнөх хичээлийн жилд Нягтлан бодох бүртгэлийн Улсын XXVII олимпиадад 3-р байр эзэлсэн Г.Билэгжаргалдаа энэ …
МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахмад төгсөгч, багш агсан Гунаажавын Цэвэгдоржийн нэрэмжит тэтгэлэг нь 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн олгогдож байгаа бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дэмжих, ирээдүйн чадварлаг судлаач, мэргэжилтэн бэлтгэх …
Монгол Улсын Их Сургуулийн Бодлогын Судалгааны Лабораторийн зохион байгуулж буй «Тендерт амжилттай орох боломж» сэдэвт хэлэлцүүлэг болно. Тендерт оролцохыг сонирхсон байгууллага, иргэд, судлаач, оюутан залуусыг уг хэлэлцүүлэгт урьж байна. Хэлэлцүүлгийн илтгэгчид Н.Батжаргал – МУИС, Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн Дэд профессор …
МУИС-ийн Бодлогын Судалгааны Лабораториос профессор багш нартай хамтран зохион байгуулж буй “SPSS + SMART PLS + FORMATTING + Судалгааны арга зүй + Өгөгдлийн шинжилгээ” сургалтын бүртгэл явагдаж байна. Дипломын ажлаа амжилттай гүйцэтгэж, дараагийн шатны боловсролоо гадаадын их дээд сургуульд эзэмшихийг …
МУИС-ийн багш нарын ажиллах орчин, мэргэжлийн хөгжил, ажлын байрны уур амьсгал, удирдлага, хамт олны харилцаа, ажил, амьдралын тэнцвэр зэрэг хүчин зүйлсийн талаарх сэтгэл ханамжийн түвшнийг тодорхойлох зорилгоор “Багшийн сэтгэл ханамжийн судалгаа”-г зохион байгуулж байна. Тус судалгааг олон улсын дээд боловсролын …
Монгол Улсын Их Сургууль, Бизнесийн сургуулийн багш, ажилтнууд боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, үр бүтээлтэй ажлаа үнэлүүлэн төрийн болон салбарын нэр хүндтэй шагналуудаар шагнагдлаа. Шагналын төрөл Шагнагдсан багш, ажилтан Албан тушаал Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг …
Тээвэр хөгжлийн банк нь урт хугацааны тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварыг мэргэшсэн хүний нөөц, мэдлэг, инновацад суурилсан хөгжлөөр бэхжүүлэхийг бизнесийн стратегийнхаа чухал чиглэл болгон ажиллаж байна. Энэ хүрээнд банк, санхүүгийн салбарын ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, их сургууль болон бизнесийн байгууллагын уялдаа …
Магадлан итгэмжлэлийн байгууллага болох ACSBP-ийн шинжээчид Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан, МУИС-ийн санхүү хариуцсан захирал Б.Даваасүрэн, Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын албаны захирал С.Булгантамир нартай уулзалт хийлээ. Түүнчлэн шинжээчдийн баг Бизнесийн сургуулийн төгсөгчид, ажил олгогчид, оюутнууд болон багш нарын төлөөлөлтэй уулзаж, сургуулийн үйл …
Тус тэмцээн их, дээд 11 сургуулийн нийт 15 баг (90 оюутан) өрсөлдсөнөөс МУИС-Бизнесийн сургууль TAX FORCE баг I байрт шалгарлаа. Багийн бүрэлдэхүүнд: Ахлагчаар Н.Мөнгөнсарнай /НББ-4/, гишүүдэд Н.Хангэрэл, /НББ-3/, О.Ундрам /СМ 4/, Ц. Очирлхам /НББ-4/, Г.Цэрэнлхам /НББ-3/, хянагч гишүүнээр Г.Билэгжаргал /НББ-3/ …










