“Би ирээдүйн тэрбумтан” хөтөлбөр
МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
“БИ ИРЭЭДҮЙН ТЭРБУМТАН” ХӨТӨЛБӨР
МУИС-ийн Бизнесийн сургуулиас ЕБС-ийн сурагчдад зориулсан “БИ ИРЭЭДҮЙН ТЭРБУМТАН” – Хувийн санхүүгээ удирдах мэдлэг, ур чадвар олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. 2015 оны 01 сарын 05-09-ны хооронд хичээллэх сургалт элсэлтээ авч байна. Сургалтанд 30 хүүхэд бүртгэж авах тул та амжиж хүүхдээ бүртгүүлээрэй.
СУРГАЛТЫН ТОВЧ ТОЙМ
Зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд хэн мөнгөө зөв, үр ашигтай удирдаж чадна, тэр амжилтанд хүрдэг. Иймээс ч “Хүн бүр захирал болох албагүй, гэхдээ хүн бүр санхүүч байх ёстой” гэсэн үг гарчээ. Учир нь олсон мөнгөө зөв зарцуулж чадахгүй бол өөрийн эрхгүй орлогогүй, хуримтлалгүй, бусдаас хараат байдалд орно. Иймээс хүүхэд бүр өнөөдрөөс эхлэн өөрт байгаа бага ч гэсэн мөнгөө зөв зарцуулж, оновчтой хуваарилж чадвал ирээдүйн элбэг хангалуун амьдралын үндэс болно.
Таны хүүхэд энэ сургалтанд хамрагдсанаар санхүү, бизнесийн анхан шатны мэдлэг болон хувийн санхүүгээ зөв удирдах чадварыг эзэмшиж, ирээдүйн тэрбумтан болох эхлэлээ тавих юм.
СУРГАЛТЫН ХУГАЦАА БОЛОН ТӨЛБӨР
Сургалтын хугацаа: 2015 оны 01 сарын 05-09
Хичээлийн цаг: Өдөр бүр 09.00-13.00 цагуудад
Хичээллэх газар: МУИС-ийн Бизнесийн сургуулийн 314 тоот Бизнес консалтинг төв
Сургалтын төлбөр: 1 хүүхэд – 135.000 төгрөг
СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-аас дээш насны сурагчид
СУРАЛЦАГСДЫН СУРЧ МЭДЭХ ЗҮЙЛС
- Мөнгөний удирдлага, хөрөнгийн хуримтлалын талаар мэдлэгтэй болж, ирээдүйд болзошгүй санхүүгийн эрсдлээс хамгаалах, элбэг хангалуун амьдралыг цогцлоон бүрдүүлэх эхний алхамаа хийнэ.
- Ирээдүйн бизнесийн гараагаа эхлэхэд шаардлагатай анхан шатны мэдлэгийг эзэмшинэ.
- Өрхийн төсөв зохиох, хөтлөх арга, аргачлалыг эзэмшиж, мөнгөн хөрөнгөө үр ашигтай, хэмнэлттэй, зөв зарцуулж сурна.
- Өсвөр насныхан ба залуучуудад эдгээр мэдлэг, чадварыг эзэмшүүлснээр ирээдүйн тэрбумтан болоход нь дэмжлэг үзүүлнэ.
СУРГАЛТЫН ҮНДСЭН МОДУЛИУД
Өдөр 1 | Өдөр 2 | Өдөр 3 | Өдөр 4 | Өдөр 5 |
Мөнгө ба санхүүгийн хэрэгслүүд– Мөнгөний тухай ойлголт
– Карт – Хувьцаа – Бонд – Хадгаламжийн сертификат |
Өрхийн төсөвт таны оролцоо– Тэрбумтнуудын хүүхэд нас
– Өрхийн орлого, зарлагын төрлүүд – Өрхийн санхүүгийн сахилга бат – Өрхийн төсөв зохиох арга, аргачлал – Бизнес гэж юу вэ, ямар бизнес эрхлэх вэ? |
Мөнгөн хөрөнгийн удирдлага– Хадгаламж, хуримтлал
– Даатгал – Зээл – Хүүний энгийн тооцоолол -Хувь хүний хөгжил, түүнийг тодорхойлох арга зам, нөлөөлөх хүчин зүйл |
Бизнес аялалХарилцааны соёл ба ёсзүй | Цагийн менежмент– Цагийн философи
– Цагийн менежментийн арга, техникүүд – Хувийн зохион байгуулалт |
ҮНДСЭН БОЛОН ТУСЛАХ СУРГАГЧ БАГШ
- Л. Оюун, Доктор, санхүүгийн зөвлөх профессор, МУИС-ийн Бизнесийн сургууль
- Д. Оюунцэцэг, Докторант, МУИС-ийн Бизнесийн сургууль
- Н. Батжаргал, Докторант, МУИС-ийн Бизнесийн сургууль
- Д. Нарантуяа, Магистр, МУИС-ийн Бизнесийн сургууль
- Г. Үүрдмандах, Докторант, МУИС-ийн Бизнесийн сургууль
ХОЛБОО БАРИХ
Г. Нарангэрэл (МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв)
Утас: 99227130
Read More