MIT Global Startup Labs-Mongolia хөтөлбөрт элсүүлнэ
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам АНУ-ын Массачусеттсын Технологийн Институт (MIT)-тэй байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу хэрэгжиж буй MIT-Mongolia Initiative төслийн нэг чухал хэсэг болох Global Startup Labs хөтөлбөрт МУИС-иас оролцох залуу багш, оюутнуудыг элсүүлэх ажил эхэллээ.
Бизнесийн удирдлага, технологийн мэргэжлийн залуу багш, оюутнуудад мобайл аппликэйшнд тулгуурласан гарааны бизнес байгуулахад шаардлагатай мэдлэг, чадварыг олгох зорилготой тус хөтөлбөр 2016 оны 6 сарын 13-нд эхэлж, 2016 оны 8 сарын 12-нд өндөрлөнө. Дэлхий даяар мобайл аппликэйшнд тулгуурласан бизнес хөгжлийн ид үедээ хүрч байгаа бөгөөд Монгол улсад энэ төрлийн бизнес цэцэглэж эхлээд байгаа нь тус хөтөлбөрийг чухал ач холбогдолтой болгож байгаа юм.
Тус хөтөлбөрт Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль тус бүр 10 оролцогчийг бие даан сонгох бөгөөд залуу багш, оюутнуудыг энэхүү хөтөлбөрт элсэхийг уриалж байна.
Хөтөлбөрийн талаарх англи хэл дээрх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авна уу.
MIT Global Startup Labs-Mongolia хөтөлбөрт элсэхийг хүсвэл өргөдөл-ийг бөглөж ирүүлнэ үү.
Оролцогчийн шалгаруулалт 2016 оны 6 сарын 2-ны өдөр явагдаж, эхний байдлаар шалгарсан оролцогчидтой 2016 оны 6 сарын 3-ны өдөр ярилцлага хийж, эцэслэн сонгоно.
MIT Global Startup Labs хөтөлбөрийн талаарх ерөнхий ойлголт авахыг хүсвэл 2015 онд Шри Ланка улсад хэрэгжсэн хөтөлбөртэй эндээс танилцана уу.
Хөтөлбөрийн талаар тодруулах зүйл байвал 99101839 (Г. Үүрдмандах), 88001227 (Ч. Лодойравсал) утсуудаар холбогдоно уу.
Read More
Анхны хиймэл дагуулаа хөөргөх хандивын аянд МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, ажилтан, оюутнууд идэвхитэй оролцоно.
МУИС-ийн багш, эрдэмтэд, оюутнууд монголын анхны хиймэл дагуулыг 2017 онд хөөргөхөөр Япон улсын Кюүшү технологийн их сургуультай хамтран ажиллаж байна.
Энэхүү оюуны маш том хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулж байгаа их үйлсэд хувь нэмрээ оруулахаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, ажилтан, оюутнууд нэгдэж, хиймэл дагуул хөөргөх хандивын аяныг идэвхижүүлж байна.
Бизнесийн сургуулийн багш, ажилтнуудад зориулан 2016 оны 5-р сарын 23-ны өдрийн 14 цагт 4-р байрны лекцийн зааланд сансрын хиймэл дагуулын судалгаа шинжилгээ, сансар одон орон судлалын талаарх сонирхолтой мэдээлэл, шинжлэх ухааны гайхамшгийг ойлгуулах танин мэдэхүйн сургалтыг МУИС-ийн ШУС-ын Газар зүйн тэнхмийн Газар зүйн мэдээллийн системийн лабориторийн багш, ажилтнууд удирдан явуулна. Бизнесийн сургуулийн багш, ажилтнуудыг энэхүү хандивын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн Хаан банкин дахь “МУИС-хиймэл дагуул” гэсэн эзэмшигчийн нэртэй 5041392345 тоот дансанд хандив өргөж болно. Хандивтай холбоотой шилэн дансны мэдээллийг эндээс үзнэ үү.
Хиймэл дагуул ямар ач холбогдолтой вэ?
Хөөрөх гэж байгаа хиймэл дагуул маань жижиг учраас өртөг багатай. Тухайлбал, холбоо харилцааны хиймэл дагуул 16 сая доллар байдаг бол бидний хийж байгаа хиймэл дагуулын өртөг бол 100 мянган доллараар гарч байгаа. NUMSAT-1U хиймэл дагуул нь 400 км өндрөөс 100 метрийн нарийвчлалтай зураг авах, FM437MHz долгионоор мэдээ цацах, хиймэл дагуулын байрлал тодорхойлох, 400 км өндөрт агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох, газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ашиглах зэрэг шинжлэх ухаан технологийн олон талт ач холбогдолтой юм. Түүнчлэн, газрын гадаргын өөрчлөлт, ой хээрийн түймэр, байгалийн гамшгийн судалгаанд ч нэн чухал үүрэгтэй.
Манай улсын хиймэл дагуул хөөрч, бүрэн ажиллагаанд орсноор бусад дөрвөн улсын хиймэл дагуултай холбогдож, мэдээллээ солилцож, шинжлэх ухааны туршилтуудыг хийх юм. Цаашид NUMSAT-1U хиймэл дагуулын газрын станцыг МУИС дээр байгуулж, хиймэл дагуулаас мэдээлэл хүлээж авах, хиймэл дагуулаа удирдах, хянах боломжтой болох ажээ.
Мэдээг бэлтгэсэн тус сургуулийн хандивийн аянг зохион байгуулагчид
Read More
БС-ийн Нягтлан бодох бүртгэлийн 2-р ангийн оюутнуудын анхааралд
Нягтлан бодох бүртгэлийн 2-р ангийн оюутнуудаас НББ-ийн хөтөлбөрийн гүнзгийрүүлэн судлах мэргэжил сонгох санал авах тул 2016.05.18 ны 16.00 цагт хичээлийн 4-р байрны -304 тоот ангид цугларна уу.
Жич: Хоцрохгүй байхыг хүсье
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ХӨТӨЛБӨР
2016.05.17
Read More
“Миний мэргэжил – амжилтын үндэс” уулзалтанд урьж байна.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөс нийт төгсөгчид болон суралцагч оюутнуудад зориулан
“Миний мэргэжил – амжилтын үндэс”
сэдэвт уулзалтыг зохион байгуулж байна.
Уулзалтад “Голомт” банкны гүйцэтгэх захирал, Мандал Даатгалын ТУЗ-н дарга, Санхүүгийн Зах Зээлийн Холбооны Ерөнхийлөгч, UMC группын ТУЗ-н дарга Ө.Ганзориг оролцож санал бодлоо солилцоно.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хэзээ: 2016 оны 5-р сарын 19-ний Пүрэв гариг, 14.30 цагт
Хаана: МУИС-БС 2 давхарт 221 тоот лекцийн танхимд
Зохион байгуулагч: БС-ийн НББ-ийн хөтөлбөр
Read More
“Сонгуульд оролцьё, Сонгуулийн эрхээ эдэлье” сэдэвт сургалт
УИХ болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ сонгогч” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Оюутны албатай хамтран МУИС-ийн 1, 2 дугаар дамжааны оюутнуудад “Сонгуульд оролцьё, Сонгуулийн эрхээ эдэлье” сэдэвт сургалт явуулахаар төлөвлөөд байна.
Сургалт 2016 оны 05 дугаар сарын 18 нд 14:00 цагаас хичээлийн 1 дүгээр байрны дугуй зааланд болно
“Сонгуульд оролцьё – Сонгуулийн эрхээ эдэлье” сэдэвт сургалтын хөтөлбөр
Нэг: Сургалтын зорилго
“Сонгуульд оролцьё – Сонгуулийн эрхээ эдэлье” сургалт нь 2012 оны 7-р сараас хойш 18 нас хүрч сонгуульд анх удаа оролцох залуучуудад Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрх, УИХ-ын сонгуулийн утга учир, ардчилал ба сонгуулийн тогтолцоо болон сонгуульд оролцохын ач холбогдол, үнэ цэнийн талаар ойлгуулах зорилготой юм.
Түүнчлэн, шинэ сонгогчдод ардчиллын хөгжилд сонгуулийн эзлэх байр суурь болон шинээр батлагдсан сонгуулийн хуулийн онцлог, зарчим, 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зорилго, онцлого, харьцуулалтын талаар танилцуулах, сонгуульд хариуцлагатай хандах, сонгох эрхийн тухай мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршино.
Хоёр: Сургалтын хөтөлбөр
№ | Сэдэв | Хугацаа |
1 | Ардчилал гэж юу вэ? Бид яагаад ардчиллыг сонгосон бэ? | 1 цаг |
2 | Сонгууль нь ардчиллын тулгуур болох нь | 1 цаг |
3 | УИХ-ын болон Аймаг, Нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн онцлог | 1 цаг |
Гурав: Хөтөлбөрийн агуулга, арга зүй
Сэдэв | Агуулга | Арга зүй |
Ардчилал гэж юу вэ? Бид яагаад ардчиллыг сонгосон бэ? |
|
|
Сонгууль нь ардчиллын тулгуур болох нь |
|
|
УИХ-ын болон Аймаг, Нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн онцлог |
|
|
Оюутан та бүхэн өргөнөөр оролцоно уу
Read MoreМУИС: Магистрант, докторантын эрдэм шинжилгээ, дадлагын ажлын багц цаг тооцоход баримтлах түр журам батлагдлаа
МУИС-ийн захиргааны зөвлөлийн2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж “Монгол Улсын их сургуулийн магистрант, докторантын эрдэм шинжилгээ, дадлагын ажлын багц цаг тооцоход баримтлах түр журам” МУИС-ын захирлын тушаалаар батлагдан гарлаа. Энэхүү журам нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн мөрдөгдөх ба МУИС-ийн нийт бүрэлдэхүүн сургууль, тэнхмүүд энэхүү дүрэмтэй танилцаж, мөрдөж ажиллахыг хүсье.
Read More