МОНГОЛЫН АНХНЫ “MАЗААЛАЙ” ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ХӨӨРГӨХӨД ЗОРИУЛСАН 7 ХОНОГИЙН ХАНДИВЫН АЯНЫ ХӨТӨЛБӨР
№ | Хийгдэх үйл ажиллагаа | Ажилбар | Хамрах хүрээ | Хугацаа | Хариуцах эзэн |
1 | Хиймэл дагуул хөөргөх, газрын станц барих, хандив цуглуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх | -Постер гаргах-Цахим ертөнцөөр тараах – Мэдээллийн самбаруудад байршуулах – Ангийн дарга нарт мэдээлэл хүргүүлэх |
МУИС-ийн Бизнесийн сургуулийн нийт багш, ажиллагсад, оюутнууд | 2017.03.13 – 2017.03.20 |
Багш Д.Чимгээ, Ү. Ганхуяг |
2 | Оюутны зөвлөл, клубүүдийн өдөрлөг зохион байгуулах | – Клубүүдийн үйл ажиллагааг танилцуулах – Хандив цуглуулах – Вестибюл чимэх – Уралдаан тэмцээн зохион байгуулах |
МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутны зөвлөл, клубүүд | 2017.03.15 /12:00 – 18:00/ |
Багш Д.Чимгээ Ү.Ганхуяг |
3 | Лекц уулзалт зохион байгуулах | Сэдэв: – Сансар судлал- Хувь хүний хөгжил |
МУИС-ийн нийт оюутнууд | 2017.03.16/18:00-21:00/ | Багш Д.Чимгээ,Ү.Ганхуяг |
4 | Явган аялал зохион байгуулах | – Хагас цэрэгжилтийн байдалтай өртөөчилсөн аялал зохион байгуулах, Одон орны судалгаа ажишлалтын төв. – Сансар судлалын музей, видео, панарам үзэх |
МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, ажилчид, оюутнууд | 2017.03.18 |
Багш Д.Чимгээ, Ү.Ганхуяг |
5 | Шилдэг хандивлагч анги, тэнхим шалгаруулах | – Зохион байгуулалтын комисс хандивын мэдээлэл авах – Шилдэг анги, тэнхим шалгаруулах- Шалгарсан анги, тэнхмийн хамт олны зургийг сургуулийн веб сайтны нүүр хуудсанд байршуулах |
МУИС-ийн Бизнесийн сургууль | 2017.03.20 | Багш Д.Чимгээ, Ү.Ганхуяг |
6 | Хандив өгсөн хүмүүсийн жагсаалтыг гаргах | – Жагсаалтыг хандивын данснаас бүрдүүлэх – Хандив өгсөн хүмүүсийн мэдээллийг архивлах, хиймэл дагуулын музейд өгөх |
МУИС-ийн Бизнесийн сургууль | 2017.03.13 – 2017.03.20 |
Багш Д.Чимгээ, Ү.Ганхуяг |
7 | Хандивын аяны үр дүнг гаргах, тайлагнах | -Тайлан мэдээ гаргах, танилцуулах | МУИС-ийн Бизнесийн сургууль | 2017.03.21 | Багш Д.Чимгээ, Ү.Ганхуяг |
Read More
Нийт оюутнуудын анхааралд
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2016-2017 оны хичээлийн жилийн мэргэжлийн хөтөлбөр сонголтын 2 дахь тандалт 2017 оны 3 дугаар сарын 13-ны Даваа гарагаас 17-ны Баасан гараг хүртэл ажлын 5 хоногийн хугацаанд сургалтын Сиси системээр явагдах болсон тул оюутнуудаа идэвхтэй оролцуулна уу. Тандалтанд ерөнхий суурийн хөтөлбөрт суралцаж байгаа бүх оюутнууд хамрагдах боломжтой /2016-2017 оны болон өмнөх онуудын элсэгчид/. Мөн Хос, хавсарга хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутны бүртгэлийг журмын дагуу 3 дугаар сард багтаан явуулдаг билээ. Тиймээс бүрэлдэхүүн сургуулиудыг 3 дугаар сарын 20-ны дотор оюутны дүнгийн асуудлуудыг бүрэн цэгцэлж дуусгахыг МТА-аас дамжуулж байна.
Хүндэтгэсэн Э.Дуламсүрэн
Read MoreЕрөнхий суурийн хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын анхааралд
Мэргэжлийн хөтөлбөр сонголтын тухай Сургалтын албанаас уулзалт ярилцлага хийх тул Ерөнхий суурийн 1-р түвшин болон хөтөлбөр сонголт хийгээгүй үлдсэн 2-р түвшний оюутнууд 2017 оны 3-р сарын 15ны өдрийн 16:00-17:00, 17:00-17:40 цагуудын аль нэгэнд хичээлийн 4-р байрны лекцийн заал 221 тоотод хүрэлцэн ирнэ үү.
Сургалтын алба 2017.03.09
Утас 350277
Read More
Нийтийн тээврээр үнэгүй зорчих цахим карт сунгалт хийх, шинээр захиалах оюутнуудын анхааралд
Шинээр захиалах оюутнууд:
2016-2017 оны /1-р курсын оюутнууд, 2015-2016 оны хичээлийн жилд цахим картны захиалгаас хоцорсон шинээр захиалах хүсэлтэй 2-5-р курсын/ оюутнууд иргэний үнэмлэхний хуулбар, мэдүүлэгийн маягт, хавсралт-1, төлбөр төлсөн баримтыг бүрдүүлж салбар сургуулийн Оюутны үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд өгөх шаардлагатай.
Төлбөр 3600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк 475014869 тоот данс, Төрийн банкны 105700523235 тоот дансанд тушаан баримт материалын хамт авч ирэх
Шинээр-захиалах-оюутнууд-Хавсралт-1 татах
Хаясан гээсэн:
2015-2016 оны хичээлийн жилд захиалсан боловч хаясан гээсэн, хугарч гэмтээсэн оюутнууд иргэний үнэмлэхний хуулбар, мэдүүлэгийн маягт, хавсралт-2, төлбөр төлсөн баримтыг бүрдүүлж салбар сургуулийн Оюутны үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд өгөх шаардлагатай.
Төлбөр 3600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк 475014869 тоот данс, Төрийн банкны 105700523235 тоот дансанд тушаан баримт материалын хамт авч ирэх
Сунгалт хийх:
2015-2016 оны хичээлийн жилд цахим карт захиалж байсан оюутнууд иргэний үнэмлэхний хуулбар, мэдүүлэгийн маягт, хавсралт-2, төлбөр төлсөн баримт хуучин цахим картаа хураалган сунгалт хийлгүүлэх шаардлагатай.
Төлбөр 1000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк 475016875 тоот дансанд тушаан баримт материалын хамт авч ирэх
Хаясан-гээсэн-сунгалт-Хавсралт-2 татах
Захиалах, сунгах, дахин захиалахад шаардагдах бичиг баримт, мэдээллийг үнэн зөв, бүрэн бүрдүүлж мэдээлэлд оруулсан зааварчилгаа удирдамж загвартай сайтар танилцана уу!
2017.03.14-ний 09:00 цагаас 2017.03.16-ний 17:00 цаг хүртэл холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн салбар сургуулийн сургалтын албанд өгнө үү.
МУИС ОЮУТНЫ АЛБА
Read MoreМонголын анхны хиймэл дагуул МАЗААЛАЙ-г хөөргөх хандивын аянд МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, ажилтан, оюутнууд идэвхитэй оролцож байна
2017.03.13
МУИС-ийн багш, эрдэмтэд, оюутнууд монголын анхны хиймэл дагуулыг 2017 оны 5 сарын 22-д хөөргөхөөр Япон улсын Кюүшү технологийн их сургуультай хамтран ажиллаж байна.
Монголын анхны хиймэл дагуул “МАЗААЛАЙ” болон бусад орны хиймэл дагуулуудыг Japan Aerospace Exploration Agency (JAXA) буюу Японы сансрын агентлагт хүлээлгэн өгөх хэвлэлийн бага хурал 2017-02-08нд болж өндөрлөлөө. Монгол, Япон, Гана, Нигери, Бангладеш зэрэг таван улсын хиймэл дагуулыг Америкийн National Aeronautics and Space Administration (NASA)-д хүргүүлж Олон улсын сансрын станцын ээлжит хангамжийн хамт SpaceX пуужингаар хөөргөх юм.
Монгол Улс анхны хиймэл дагуулаа хөөргөнө гэдгээ дэлхий нийтэд зарлалаа.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дугаар чуулганы Дөрөвдүгээр хорооны “Сансрын уудмыг энхийг зорилгоор ашиглах олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт хуралдаанд оролцон үг хэлэв. Элчин сайд С.Сүхболд хэлсэн үгэндээ Монгол Улс сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлт, үйл ажиллагааг дэмжиж ирснийг онцлоод, сансрын уудмыг энхийг зорилгоор ашиглах үзэл санааны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тэмдэглэв.
(http://www.newscom.mn/?p=41999&lang=mn)
Энэхүү бүтээн байгуулж байгаа их үйлсэд хувь нэмрээ оруулахаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, ажилтан, оюутнууд нэгдэж, хиймэл дагуул хөөргөх хандивын үйл ажиллагаагаа идэвхижүүлж хандив цуглуулах 7 хоногийн аянг зохион байгуулж байна. Хандивын аян 2017 оны 3-р сарын 13-наас 20-ны хооронд Бизнесийн сургууль дээр зохион байгуулагдаж байгаа тул энэхүү үйл ажиллагаанд нийт багш, ажилтан, оюутнуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн Хаан банкинд “МУИС-хиймэл дагуул” гэсэн эзэмшигчийн нэртэй 5041392345 тоот дансанд хандиваа өргөнө үү. Хандивтай холбоотой шилэн дансны мэдээллийг энд дарж үзнэ.
Хиймэл дагуулын талаар сүүлийн үеийн мэдээ болон бизнесийн сургуулиас зохион байгуулсан үйл ажиллагаануудын талаар мэдээллийг дараах холбоосоор орж авна уу:
- http://sas.num.edu.mn/satellite/?cat=2
- http://bs.num.edu.mn/?p=1829
- https://www.facebook.com/search/top/?q=%D1%85%D0%B8%D0%B9%D0%BC%D1%8D%D0%BB%20%D0%B4%D0%B0%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%20
- http://news.num.edu.mn/?p=35066
- http://news.num.edu.mn/?p=36697 https://www.facebook.com/MUIS1942/posts/11858891181287180
Хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийн гишүүн
МУИС, БС-ийн багш, док.Д.Чимгээ
Read More
Ерөнхий суурийн хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын анхааралд
Ерөнхий суурийн хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын анхааралд Мэргэжлийн хөтөлбөр сонголтын тухай Бизнесийн сургуулийн Сургалтын албанаас уулзалт ярилцлага хийх тул Ерөнхий суурийн 1-р түвшин болон хөтөлбөр сонголт хийгээгүй үлдсэн 2-р түвшиний оюутнууд 2017 оны 3-р сарын 15 ны өдрийн 16:00-17:00, 17:00-17:40 цагуудын аль нэгэнд хичээлийн 4-р байрны лекцийн заал 221 тоотод хүрэлцэн ирнэ үү.
БС-ийн Сургалтын алба
Read MoreБНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ, ТУСГАЙ ТЭТГЭЛГИЙН ХҮРЭЭНД МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2017
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2017-2018 оны хичээлийн жилд нийт 213 иргэнийг магистр, докторын сургалтад суралцуулна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. http://www.mecss.gov.mn/post17022502
Оюутны алба
Read More