МУИС-ийн Бизнесийн сургууль, Завхан сургууль, Эрдэнэт сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг МУИС-ийн Бизнесийн сургууль, МУИС-ийн Завхан сургууль, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал энэ жил Эрдэнэт сургууль дээр 2018 оны 04 сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээний хуралд салбар сургуулиудаас шалгарсан 10 илтгэл хэлэлцүүлсэнээс Нэгдүгээр байранд Эрдэнэт сургуулийн Санхүү, банк IV ангийн оюутан Б.Өсөхбаяр “Өрхийн санхүүгийн сайн сайхан байдлын индексийг үнэлэх нь”, Хоёрдугаар байранд Бизнесийн сургуулийн Маркетингийн IV ангийн оюутан Т.Наранцацрал, П.Сувданчимэг, Б.Амгалан нарын “Музейн маркетинг ба түүний үйлчилгээг сайжруулах нь”, Гуравдугаар байранд Эрдэнэт сургуулийн Санхүү, банк IV ангийн оюутан Н.Энхжавхлан, Д.Ган-Эрдэнэ нарын “Арилжааны банкны зээлийн эрсдлийн үнэлгээ”, Тусгай байранд Бизнесийн сургуулийн НББ III ангийн оюутан А.Дуламсүрэн “Саарал усыг ахуйн зориулалтаар ашиглах төслийн үр ашгийн тооцоо” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Бакалаврын хаврын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутнууд, удирдсан багш нар, зохион байгуулсан Эрдэнэт сургуулийн хамт олонд эрдмийн өндөр амжилт хүсье.
Read MoreПИТЕР МОРРОУГИЙН НЭРЭМЖИТ БАНКНЫ УЛСЫН VII ОЛИМПИАДАД МУИС-ИЙН БС-ИЙН ОЮУТНУУД ТЭРГҮҮЛЛЭЭ
4 өдрийн турших олимпиадын дүнгээр
Багийн төрөл: МУИС PENTAGON баг I байр
Хувийн төрөл: МУИС 3-р түвшин Б. Ариунаа /2-р байр/
МУИС 3-р түвшин А. Өнөрбуян /3-р байр/
Нийлбэр оноогоор МУИС Шилдэг-ээр шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.
Read More
Бизнесийн сургуулийн “RM & I” клубын гишүүн даатгалын ангийн оюутуудад Менторшип хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.
МУИС-ийн Бизнесийн сургууль нь даатгалын зах зээлд тэргүүлэгч даатгалын компани болох “Тэнгэр Даатгал” ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан бөгөөд уг санамж бичгийн хавсралтад заагдсан ажлуудын нэг болох Бизнесийн сургуулийн “RM & I” клубын гишүүн даатгалын ангийн оюутуудад Менторшип хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Эхний удаагийн уулзалтаар 04.12-ны өдөр Тэнгэр Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ойбек Халилов оюутнуудтай уулзаж даатгалын мэргэжлийн онцлог, мэргэжилтэнд тавигдах ур чадварын шаардлага, олон улсын туршлагын талаар ярилцсан бол дараагийн 04.19-ны өдрийн уулзалтаар Тэнгэр Даатгал ХХК-ийн Байгууллагын даатгалын захирал Ч.Уянга хүрэлцэн ирж, байгууллагын даатгалын борлуулалтын онцлог, анхаарах асуудлууд, сайн борлуулагч болон сайн эрсдэлийн зөвлөгчийн ялгаа зэргийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч оюутнуудын асуултуудад хариулт өглөө. Цаашид ийм уулзалтуудыг долоо хоногийн Пүрэв гаригийн 11:30 цагаас тогтмол зохион байгуулахаар төлөвлөгөөтэй байгаа бөгөөд сонирхсон багш, оюутнууд ирж суух боломжтой. Уулзалт болох өрөөг 99078910 утсаар тодруулна уу.
Read More
“МӨНГӨ САНХҮҮ” сэтгүүлд судалгааны бүтээл ирүүлэхийг урьж байна
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхим, Монголын Санхүүчдийн Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг ISSN 2523-417X индекс бүхий “МӨНГӨ САНХҮҮ” сэтгүүлд судалгааны бүтээл ирүүлэхийг урьж байна.
Сэтгүүлийн товч танилцуулга:
Сэтгүүлийг анх эрхлэн гаргасан: 2004 он
Хэл: Монгол, Англи, Орос
Хураангуй: Монгол, Англи, Орос
Хэвлэх тоо: Жилд 2 удаа
Тайлбар: Судалгааны ажилд хянан магадлагаа хийж шаардлага хангасан ажлуудыг хэвлэнэ.
Судалгааны бүтээл хүлээн авах хугацаа: 2018.04.23-2018.05.10
Редакцийн зөвлөлийн гишүүд хянах хугацаа: 2018.04.24-2018.05.15
Өгүүлэлд засвар хийх: 2018.05.10-2018.05.20
Сэтгүүлийг хэвлэлтэнд бэлтгэх, хэвлүүлэх: 2018.05.20-2018.05.25
Өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлага:
- Шинжлэх ухааны онол, арга зүйн үндэслэлтэй, практик судалгаа, дүгнэлттэй байх;
- Шинэлэг санааг дэвшүүлсэн, бусдын бүтээлийг болон бүтээлийн хэсгийг хуулбарлаагүй, өмнө нь өөр сэтгүүлд хэвлэгдээгүй анхдагч байх
- Өгүүлэл нь Монгол хэл дээр бичигдсэн бол хураангуй нь Англи эсвэл Орос хэлээр, харин өгүүлэл нь Англи эсвэл Орос хэлээр бичигдсэн бол хураангуй нь Монгол хэл дээр бичигдсэн байна.
Өгүүллийн бүтэц бичиглэл, боловсруулалтад тавигдах шаардлага:
- Өгүүлэл нь гарчиг, хураангуй, түлхүүр үг, үндсэн хэсэг, судалгааны хэсэг, үр дүн, дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байх;
- Зураг, хүснэгт, графикийн гарчиг, холбогдох эх сурвалжийг бичих;
- А4 хэмжээтэй цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 15, 10-12 хуудсанд багтсан байх;
- Зохиогчийн нэр, е-майл хаяг, ажлын газрын мэдээлэл зэргийг бичсэн байх;
- Ашигласан материалыг бичихдээ дараах загвараар бичнэ. Үүнд:
А.Өгүүлэл
Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, өгүүллийн сэдэв, сэтгүүлийн нэр, дугаар, он
Б.Ном, нэг сэдэвт бүтээл
Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, номны нэр, хот, хэвлэлийн газар, он
Өгүүллийг дараах хаягаар хүлээн авна.
- БС-ийн Санхүүгийн тэнхим, 111 тоот өрөө
- Цахим хаяг: 0620@yahoo.com; gan_ses2000@yahoo.com;
- Утас: Ганчимэг (99672359); Уранчимэг (99253415)
“Мөнгө санхүү” сэтгүүлийн редакци
2018.04.23
Read MoreНЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН XXI ОЛИМПИАДАД МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ АВАРГАЛЛАА
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын шилдэг оюутнуудыг шалгаруулах, ирээдүйн мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, оюутнуудын биеэ дайчлан суралцах идэвхийг өрнүүлэх, багш нарын ажлын туршлага, арга барилыг харилцан баяжуулахад туслах, нягтлан бодох бүртгэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа алдаршуулах зорилгоор нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадыг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. 21 дэх удаагийн олимпиад энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болсон бөгөөд Монгол Улсын Гавъяат эдийн засагч, ММНБИ-ийн 5 дахь ерөнхийлөгч, Монгол Улсын Анхны Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор Цэрэнгаваагийн Жигдэнгийн нэрэмжит болгон зохион байгууллаа.
“Тохирох ажилд нь зөв хүнийг” төсөл хэрэгжиж эхэлнэ
МУИС-ийн төгсөх ангийн оюутнуудад зориулсан “Тохирох ажилд нь зөв хүнийг” төсөл 2018.04.24-ны өдрөөс 2018.05.25-ны өдрийг хүртэл явагдана.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО
Хөдөлмөрийн зах зээлд шинээр хөл тавих МУИС-ийн төгсөх ангийн оюутан залуусын зан төлөв, авъяас сонирхол хандлага, ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж , карьер хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлж, ажил амьдралын сорилтуудыг амжилттай даван туулах төлөвлөгөөтэй, өрсөлдөх чадвартай , баялаг бүтээгчийг тохирох ажлын байранд санал болгоход энэхүү төслийн зорилго оршино.
Төсөлд хамрагдсанаар МУИС-ийн төгсөгч Та ажлын байранд шууд зуучлагдах боломжтой болно.
Төслийн эхний шат:
“ӨӨРИЙГӨӨ НЭЭ, КАРЬЕРАА УДИРД” лекцэнд төгсөх ангийн оюутнууд өргөнөөр оролцоно уу.
МУИС Номын сан 302 танхимын сургалтын хуваарь | МУИС Номын сан 303 танхимын сургалтын хуваарь |
2018.04.24 өдөр15:30-16:00 Нээлт МУИС
16:00-16:40 Д.Болор “Үнэ цэнэтэй ажилтны амжилтын томьёо” 16:50-17:30 Д.Мөнхнаран “Миний карьер төлөвлөлт” 17:40-18:20 Э.Чинзориг “Амжилтанд хүргэх ур чадварууд” 18:20-18:30 Төслийн танилцуулга
2018.04.25 өдөр 15:30-16:00 Нээлт МУИС 16:00-16:40 Н.Энхбаатар “Эерэг хандлага-Бүтээлч ажилтан” 16:50-17:30 Д.Мөнхнаран “Миний карьер төлөвлөлт” 17:40-18:20 Э.Чинзориг “Амжилтанд хүргэх ур чадварууд” 18:20-18:30 Төслийн танилцуулга
2018.04.26 өдөр 15:30-16:00 Нээлт МУИС 16:00-16:40 Д.Асралт “Энтерпренерийн 10 дүрэм” 16:50-17:30 Э.Чинзориг “Амжилтанд хүргэх ур чадварууд” 17:40-18:20 Д.Болор “Үнэ цэнэтэй ажилтны амжилтын томьёо” 18:20-18:30 Төслийн танилцуулга |
2018.04.24 өдөр15:30-16:00 Нээлт МУИС
16:00-16:40 Д.Асралт “Энтрепренерийн 10 дүрэм” 16:50-17:30 Н.Энхбаатар “Эерэг хандлага-Бүтээлч ажилтан” 17:40-18:20 Д.Болор “Үнэ цэнэтэй ажилтны амжилтын томьёо” 18:20-18:30 Төслийн танилцуулга
2018.04.25 өдөр 15:30-16:00 Нээлт МУИС 16:00-16:40 Д.Асралт “Энтрепренерийн 10 дүрэм” 16:50-17:30 Д.Болор “Үнэ цэнэтэй ажилтны амжилтын томьёо” 17:40-18:20 Н.Энхбаатар “Эерэг хандлага-Бүтээлч ажилтан” 18:20-18:30 Төслийн танилцуулга
2018.04.26 өдөр 15:30-16:00 Нээлт МУИС 16:00-16:40 Д.Мөнхнаран “Миний карьер төлөвлөлт” 16:50-17:30 Н.Энхбаатар “Эерэг хандлага-Бүтээлч ажилтан” 17:40-18:20 Д.Асралт “Энтрепренерийн 10 дүрэм” 18:20-18:30 Төслийн танилцуулга |
ТӨСӨЛ
ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
Read MoreМаркетингийн улсын VIII олимпиадад МУИС-ийн Бизнесийн Сургуулийн маркетингийн хөтөлбөрийн оюутнууд амжилттай оролцлоо
Монголын их дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг Маркетингийн улсын VIII олимпиадад МУИС-ийн Бизнесийн Сургуулийн маркетингийн хөтөлбөрийн оюутнууд амжилттай оролцлоо. Үүнд:
• Хувийн амжилтаар тэргүүн болон дэд байр (Н.Хүнлэгсайхан, Д.Батцэцэг маркетинг III анги)
• Багийн амжилтаар 3-р байр, Хүрэл Медаль
• Кейс даалгаварын тэргүүн байр (практик даалгавар)
• Танилцуулга видеогоор тэргүүн байр гэсэн амжилтыг тус тус үзүүллээ.
Маркетингийн олимпиадад амжилттай оролцсон маркетингийн хөтөлбөрийн оюутнууд болон багш нартаа талархал дэвшүүлж улам өндөр амжилтыг хүсье!
Read More
Та бүхнийг “КОМПАНИД ДОТООД ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ НЬ” сургалтандаа урьж байна.
Оролцогчдод байгууллагын сайн засаглалын суурь зарчмууд, сайн засаглалд эрсдлийн удирдлага, дотоод хяналт ба дотоод аудитын гүйцэтгэх үүргийг ойлгуулсны үндсэн дээр байгууллагадаа дотоод хяналтын оновчтой тогтолцоо бүрдүүлэх ур чадвар эзэмшүүлэх зорилготой.
ТА МАНАЙ СУРГАЛТАНД ХАМРАГДСАНААР
Компанийн сайн засаглал, гадаад ба дотоод хяналтын тогтолцоо, түүнийг бүрдүүлэгч элементүүдийн талаар онолын мэдлэгтэй болж, компанид дотоод хяналтын үр дүнтэй тогтолцоо бүрдүүлэх ур чадвар эзэмших юм.
Сургалт 2 өдрийн 8 академик цагийн турш үргэлжилнэ.
Хэзээ: 2018.05.03-04 /ПҮРЭВ, БААСАН/ 16:00-19:00 цаг
Хаана: МУИС-ийн Бизнесийн сургууль, Бизнес Консалтинг Төв, Хичээлийн 5-р байрны 106 тоот
Холбоо барих: 99227130, 88842401
business_consulting@num.edu.mn
Сургалтын төлбөр: 72’000 төгрөг
Сургалтын төлбөрийг дараах дансаар хүлээн авна.
Голомт банк, 1102927810
Хүлээн авагч: Монгол Улсын Их Сургууль
БҮРТГҮҮЛЭХ:
Энд дарж бүртгүүлнэ үү.
Read More