Алтан гадас одонгоор шагнагдлаа
Санхүүгийн тэнхимийн ахлах багш, доктор Ө.Гэрэлт-Од шинэ оны босгон дээр Монгол улсын төрийн дээд шагнал “Алтан гадас“ одонгоор энгэрээ мялаалаа. Ө.Гэрэлт-Од багшдаа баярын гал халуун мэндийг хүргэж сургууль, тэнхимийн хамт олноос нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Read More“Багш, оюутны стартап-2018” -д БС-ийн багш, оюутнууд амжилттай оролцлоо
2018 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд хэрэгжүүлсэн “Багш, оюутны стартап-2018” хөтөлбөрийн шилдэг гарааны компанийн төслийн шалгаруулалтын уралдаанд Бизнесийн сургуулийн оюутнуудын “Active now” баг Ideax үүрдэг цамц санаагаараа амжилттай оролцлоо. Аctive now баг нь анх Төслийн менежент хичээлийн хүрээнд санаачилан боловсруулж байсан бизнес санаагаа улам хөгжүүлж уг тэмцээнд оролцсноор шүүгчид болоод оролцогчдын сонирхолыг ихэд татсан төдийгүй, Үндэсний Стартап Фанд ХХК-ийн coworking space-д нэг сар үнэ төлбөргүйгээр байрлаж санаагаа улам хөгжүүлэх тал дээр зөвлөгөө, тусламж авах эрхээр шагнагдсан юм. Мөн Зээлийн батлан даалтын сан, Оюуны өмчийн газрын төлөөлөгчид цаашид хамтран ажиллах туслалцаа, дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн билээ. Оюутнуудын маань бизнес санаа нь нэг хэрэглээгээр хоёр хэрэгцээг хангах, оюутан залуусын хувьд байнга тохиолддог “өглөө даараад, өдөр халууцах уу” гэсэн асуудлыг шийдэх зорилготой. Уг санаа нь одоо хэрэгжиж анхны загваруудаа гаргасан бөгөөд анги, хамт олны захиалгаар цамцаа үйлдвэрлэн нийлүүлж амжсан байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төв, хамтран зохион байгуулсан Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төв, ХШУИС-ын хамт олондоо баярлалаа. Цаашид уг арга хэмжээнд амжилттай оролцох бүрэн боломжтой тул Бизнесийн сургуулийн багш, оюутнууддаа уриалж байна. Амжилттай оролцсон Э.Отгон-Эрдэнэ /СМ-3/, Г.Нарантулга /НББ-3/, А.Мягмарсүрэн /НББ-3/, З.Мөнгөнтуяа /СМ-3/, Д.Нарантуяа /СМ-3/, Ж.Цэрэнчимэг /СМ-4/ оюутнууд болон удирдаж оролцсон Менежментийн тэнхимийн багш Д.Батцэцэг нартаа ажлын амжилт хүсье.
Read More
Цахим сургалтын агуулга хөгжүүлэгч Багш нарт
БC-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
МУИС, Бизнесийн сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11 сарын 30-ны өдөр V байрны 103 тоотод амжилттай зохион байгуулагдлаа.
Уг хуралд тэнхимүүдээс шалгарсан 8 илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд “Хувьцааны үнэлгээг тооцох аргууд ба тулгамдаж буй асуудлууд” сэдвээр Санхүүгийн тэнхимийн Намхай, Барсболд, Алтангэрэл нар тэргүүн байранд, “Даатгалын зах зээлийн хөгжлийн илтгэгч үзүүлэлтэнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох нь” сэдвээр Санхүүгийн тэнхимийн Эрдэнэ, Амартүвшин, Чулуунбаатар нар хоёрдугаар байранд, “Шатахууны дэлхийн зах зээлийн үнэ, дотоод валютын бодит ханшинд нөлөөлөх нь” гэсэн сэдвээр Санхүүгийн тэнхимийн Дөлгөөн, Болормаа, Цэвээнравдан нар гуравдугаар байранд, тусгай байранд Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн оюутан Хуншагай-н “Компанийн хувьцааны үнэд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” илтгэл тусгай байрыг тус тус эзэллээ. Илтгэл тавьж оролцсон нийт оюутнууддаа цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье!
Хурал зохион байгуулах ажлын хэсэг