ҮТЕГ, Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгээс хамтран зохион байгуулдаг татварын тэмцээнд Санхүү, НББ-ийн тэнхимээс оролцсон багууд шилдэгээр шалгарлаа.
Жил бүр татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан ҮТЕГ, Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгээс хамтран ИДС-ийн оюутнуудын дунд зохион байгуулдаг татварын тэмцээнд манай сургуулийн Санхүү, НББ-ийн тэнхимээс оролцсон багууд 8 сургуулийн 6 багаас шилдэгээр шалгарлаа.
2018 оны 05-р сарын 07-11 өдрүүдэд болсон тус тэмцээн нь “E баримтын хэрэгжилтийг зах, худалдааны төвүүдэд сайжруулах нь” сэдвийн хүрээнд явагдаж тэмцээнд оролцож буй багууд
- татвар төлөгчдөөс санал асуулга авах, фокус ярилцлага хийх
- зурагт хуудас бэлтгэх
- идэвхижүүлэлтийн арга хэмжээ зохион байгуулах
- үр дүнгээрээ шийдэл боловсруулж илтгэл бэлтгэж танилцуулах,
- мэргэжлийн тэмцээн: асуулт хариулт, цогц бодлого бодох хэлбэрээр өрсөлдөж шилдэгээ шалгарууллаа.
Энэ жил түүхт 60 жилийн ойн нь тохиож буй БС-ийн Санхүү, НББ тэнхимүүд тусдаа багаа бүрдүүлсэн оролцсоноос багийн нийт дүнгээрээ
- 1-р байр: Санхүүгийн тэнхимээс оролцсон Т.Мөнхзаяа багштай INFINITY баг /Санхүү эдийн засаг III анги/
- 2-р байр: НББ-ийн тэнхимээс оролцсон Л.Хишигбаяр, Д.Лхагвасүрэн, Н.Саруултөгс багштай Тэмүүлэл баг /ТНББ III анги/ тус тус шилдэгээр шалгарсан байна.
Холбоотой мэдээ http://www.mta.mn/c/view/71610
АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГШ, ОЮУТНУУД БАЯР ХҮРГЭЕ!