
ЭШХ БОЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
МУИС-ийн Бизнесийн сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын хурлыг ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Л.ОЮУНЫ НЭРЭМЖИТ болгон зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд нийт 9 илтгэл хэлэлцүүлж, дараах илтгэлүүд шагналт байранд шалгарлаа.
1-р байр: “Сошиал медиа нөлөөлөгчийг бойкот хийхэд хэрэглэгчийн шударга ёсны мэдрэмжийн үзүүлэх нөлөө” сэдвээр Маркетингийн IV ангийн Ц.Жавхлан, удирдагч дэд профессор Г.Урандэлгэр

2-р байр: “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьцааны зах зээлд үзүүлэх нөлөөг SVAR загвараар үнэлэх нь” сэдвээр Санхүүгийн тэнхимийн IV ангийн Б.Жанцандорж, Д.Энхтүвшин, Г.Нармандах, С.Энхжин нар, удирдагч доктор, ахлах багш Г.Гүнбилэг

3-р байр: “Гадаад хөрөнгө оруулагчдын ногдол ашиг, хүүд төлөх татварыг VAR загвараар үнэлж DLTRM аргаар оновчлох нь” сэдвээр Санхүүгийн IV ангийн Н.Сэр-Од, А.Золбадрах нар, удирдагч профессор Д.Сувдаа Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюун, түүний гэр бүл хүүхдүүдээс тэргүүн байрын эзнийг 2 сая, дэд байрын эздийг 1,5 сая, гуравдугаар байрын эздийг 1 сая төгрөгөөр шагналаа.
Профессор Л.Оюун өөрийн бүтээлийн дээжээс сургуулийнхаа номын санд болон оролцогч багш, оюутнуудад дурсгал болгон өгсөн. Мөн хаврын улирлын хурлыг зохион байгуулахад хамтран ажиллахаар боллоо. Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюуны гэр бүл хүүхдүүдэд талархал илэрхийлж хамгийн сайн сайхныг хүсье. ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС