Preaload Image
Back

Мэдлэг чадвартай, бүтээгч-манлайлагчид

Бизнесийн удирдлагын сургалт, судалгааны Зүүн хойд Азид танигдсан бүсийн төв болно

96
Гадаад оюутан
44
Сургалт судалгааны танхим
4342
Оюутан
123
Багшлах бүрэлдэхүүн

МУИС-ийн Бизнесийн сургууль нь бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, санхүү, маркетинг, хүний нөөцийн менежмент болон эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг үндэсний тэргүүлэх сургуулийн нэг юм.

Тус сургууль нь мэдлэгт суурилсан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай, ёс зүйтэй, манлайлах ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ бизнесийн судалгааг хөгжүүлж, төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллахыг эрхэмлэдэг.

Алсын хараа

Бизнесийн удирдлагын сургалт, судалгааны чиглэлээр Зүүн Хойд Азид танигдсан бүсийн төв болно.

Эрхэм зорилго

Үндэсний хэмжээнд тэргүүлэгч бизнесийн сургуулийн хувьд сургалт, судалгаа, инновацаар дамжуулан нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, Төв Азийн бүс нутагт нэр хүндтэй боловсрол, судалгааны байгууллага болохыг зорин ажиллана.

Давуу тал

  • Чадварлаг багш, судлаачдын хамт олон
  • Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны хөтөлбөрүүд
  • Судалгаанд суурилсан сургалтын арга зүй
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хөтөлбөрүүд
  • Өргөн хүрээтэй төгсөгчдийн болон ажил олгогчдын сүлжээ
  • Дижитал сургалтын орчин, орчин үеийн сургалтын хэрэглэгдэхүүн

Стратегийн тэргүүлэх чиглэлүүд

  1. Судалгааны цар хүрээг өргөжүүлж, дэлхийн жишигт хүргэх.
  2. Суралцах, сургах үйл явцыг олон улсын түвшинд хөгжүүлэх.
  3. Мэдлэг, манлайллаар нийгэмд үлгэрлэн манлайлах.
  4. Байгууллагын засаглал, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, олон улсын шилдэг менежментийн туршлагыг нэвтрүүлэх.

Үнэт зүйлс

Эрдмийн эрх чөлөө

Чөлөөт сэтгэлгээ, нээлттэй хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хараат бус байдлыг эрхэмлэнэ.

Хөгжлийн үлгэр жишээ

Сургалт, судалгаа, инновацын чанарын жишгийг тогтоон тасралтгүй хөгжлийг дэмжинэ.

Этос

Ёс зүй, шударга байдал, хариуцлага, харилцан хүндэтгэлийг эрхэмлэнэ.

Манлайлал

Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах мэдлэгтэй, хариуцлагатай манлайлагчдыг төлөвшүүлнэ.

Хүндэтгэл ба урам зориг

Хүн бүрийн мэдлэг, ур чадвар, бүтээлч байдлыг үнэлж, хөгжих боломжийг дэмжинэ.

 

Захиралын мэндчилгээ

Профессор Н.Батнасан

Захирал

Даяаршин буй ертөнц дэх мэдээлэл, техник технологийн түргэн хурдацтай хөгжилт, эдийн засгийн нээлттэй тогтолцоо зэрэг нь бизнест хэзээ хэзээнээс илүүтэй өндөр эрсдэл, хурц өрсөлдөөнийг бий болгож байна. Энэ өрсөлдөөнд зөвхөн глобал түвшинд ажиллах мэдлэг ур чадвартай, шинэчлэгч, манлайлагч удирдагчид л бизнесийг амжилттай удирдаж чадна. Улс, нийгмийнхээ хөгжилд илүү их хувь нэмэр оруулж чадах ийм удирдагчдыг бэлтгэн гаргах нь бидний эрхэм зорилго юм.

Манай хамт олон худалдаа, бүртгэл, санхүү, менежмент, маркетинг, банк, даатгал, бизнесийн мэдээллийн системийн чиглэлүүдээр дээд боловсролтой мэргэжилтнийг олон арван жилийн туршид бэлтгэж ирсэн өмнөх үеийн туршлага, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд, үндэсний болон олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд, чадварлаг боловсон хүчнийхээ нөөц боломжид тулгуурлан олон улсын хэмжээнд ажиллах чадвартай, манлайлагч, шинэчлэгч, харилцааны өндөр ёс зүйтэй, өрсөлдөх чадвар бүхий бизнесийн удирдагчдыг бэлтгэн гаргахын төлөө чармайн ажиллаж байна.

Монголын улс эрчимтэй хөгжлийн гараан дээр ирээд буй түүхэн цаг үед бид суралцагчдадаа мэргэжлийн мэдлэг олгохоос илүүтэйгээр тэдэнд насан туршдаа хэрэглэж ашиглахуйц олон талын ур чадварыг бий болгож хөгжүүлэх, хичээл сургалтдаа өрсөлдөөн, оюутны чөлөөт сонголтыг өргөжүүлэх, үйл ажиллагаандаа хариуцлага, нээлттэй ил тод байдлыг нэвтрүүлэх, судалгааныхаа ажлын чанарыг өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг дэс дараатайгаар хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Энэ сургуулийг төгссөн төгсөгчид, бас элсэн суралцаж буй оюутнууд, цаашид элсэн суралцах хүсэлтэй хүүхэд залуучууд, бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, хувь хүмүүсийн өмнө манай үүд хаалга нээлттэй бөгөөд бид та бүхэнд олон улсад магадлан итгэмжлэгдсэн нэр хүндтэй сургалт, чанартай судалгаа, харилцан үр ашигтай бөгөөд эрх тэгш хамтын ажиллагааг санал болгож байна.

Түүхэн замнал

МУИС-ийн Бизнесийн сургуулийн хөгжил нь Монгол Улсад эдийн засаг, бизнесийн боловсрол хөгжсөн түүхтэй салшгүй холбоотой бөгөөд үндэс суурь нь Монгол Улсын Их Сургууль байгуулагдсан үеэс эхлэлтэй.

1942 он

Монгол Улсын Их Сургууль байгуулагдаж, эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа эхэлсэн.

1991 он

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр өндөр мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ эрчимтэй нэмэгдэв.

1993 он

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн бүрэлдэхүүнд Бизнесийн удирдлагын тэнхим байгуулагдаж, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжлийн сургалт албан ёсоор эхэлсэн.

1997 он

Бизнесийн удирдлагын тэнхим өргөжин хөгжиж, бие даасан бүтэцтэйгээр МУИС-ийн Бизнесийн сургууль болон байгуулагдсан нь бизнесийн боловсролын хөгжилд шинэ үеийг эхлүүлэв.

2000-аад он

Сургалтын хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, бакалавр, магистр, докторын түвшний боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэв.

2010 он

Олон улсын их, дээд сургуулиуд болон академик байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, оюутан солилцоо, хамтарсан судалгаа, олон улсын сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.

2020 он

Дижитал шилжилтийн хүрээнд цахим сургалтын орчныг бүрдүүлж, онлайн болон хосолсон сургалтын хэлбэрийг нэвтрүүлэн боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэв.

Өнөөдөр

МУИС-ийн Бизнесийн сургууль нь бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, санхүү, маркетинг, хүний нөөц, олон улсын бизнес зэрэг чиглэлээр үндэсний хэмжээнд тэргүүлэх боловсрол, судалгааны байгууллагын нэг болон хөгжиж, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц сургалт, судалгааны төв болох зорилгын төлөө ажиллаж байна.

Захиргааны бүрэлдэхүүн

Н.Батнасан
Захирал
Профессор
М.Должин
Салбар хариуцсан дэд захирал
Профессор
М.Эрдэнэбат
Салбар хариуцсан дэд захирал
Дэд профессор
Б.Баасансүрэн
Захирлын туслах
Р.Ононцэцэг
Мэргэжилтэн
Д.Жаргалмаа
Мэргэжилтэн
Ш.Оюунчимэг
Ахлах нягтлан бодогч
Ж.Энхмишээл
Нягтлан бодогч /Цалин/
У.Дүүриймаа
Нягтлан бодогч /Үндсэн хөрөнгө/
З.Саранцэцэг
Мэргэжилтэн /Сургалтын технологи/
Ц.Цэндээхүү
Мэргэжилтэн /Хөтөлбөрийн хэрэгжилт/
Т.Мөнхцэцэг
Мэргэжилтэн /Бүртгэл үнэлгээ/
М.Төгсжаргал
Мэргэжилтэн /Бүртгэл үнэлгээ/
В.Ганболд
Мэдээллийн технологийн мэргэжилтэн
Д.Энхжаргал
Лаборант
Ц.Булган
Лаборант
Д.Батдэлгэр
Зохион байгуулагч

Тэнхим

Гишүүнчлэл

№ОВОГ НЭРХАРЪЯЛАЛЭРДМИЙН ЦОЛ, ЗЭРЭГ
1Н.БатнасанДаргаПрофессор, Доктор (Ph.D)
2Д. СувдааНарийн бичгийн дарга

Дэд профессор,

Доктор (Ph.D)

3Б.ДаваасүрэнГишүүнДэд профессор, Доктор (Ph.D)
4М.ДолжинГишүүнПрофессор, Доктор (Ph.D)
5Д.МоломжамцГишүүнДэд профессор, Доктор (Sc.D)
6Л.НаранчимэгГишүүнДэд профессор, Доктор (Ph.D)
7Н.ОтгонсайханГишүүнДэд профессор, Доктор (Ph.D)
8Н. СонинтамирГишүүнДэд профессор, Доктор (Ph.D)
93. АлтанчимэгГишүүнДоктор (Ph.D)
10Б.Алтан-ЭрдэнэГишүүнДоктор (Ph.D)
11Ө. НоминцэцэгГишүүнДоктор (Ph.D)
12Л.ОюунцэцэгГишүүнДоктор (Ph.D)
13Б.Энх-АмгаланГишүүнДоктор (Ph.D)
14М.ЭрдэнэбатГишүүнДоктор (Ph.D)
№Овог нэрТэнхим/ нэгжАлбан тушаалЭрдмийн зэрэг цол
1Н.БатнасанЗахиргааХөтөлбөрийн хорооны даргаПрофессор, Доктор (Ph.D)
2Н.ОтгонсайханМаркетинг, худалдааХөтөлбөрийн хорооны нарийн бичгийн даргаДэд профессор, Доктор (Ph.D)
3Ө.НоминцэцэгМаркетинг, худалдааТэнхимийн эрхлэгч,

дэд профессор

Доктор (Ph.D)
4З.АлтанчимэгМенежментТэнхимийн эрхлэгч,

дэд профессор

Доктор (Ph.D)
5С.СанасэрМенежментАхлах багшДоктор (Ph.D)
6Б.Энх-АмгаланСанхүүТэнхимийн эрхлэгч,

дэд профессор

Доктор (Ph.D)
7Ч.ЭнхбаярСанхүүПрофессорПрофессор, Доктор (Ph.D)
8Л.ОюунцэцэгНягтлан бодох бүртгэлТэнхимийн эрхлэгч,

дэд профессор

Доктор (Ph.D)
9Б.Алтан-ЭрдэнэНягтлан бодох бүртгэлДэд профессорДоктор (Ph.D)
№Овог нэрАлбан тушаалЭрдмийн зэрэг, цол
1Н.БатнасанЗахиралПрофессор, доктор
2М.ДолжинХудалдаа, маркетинг, менежментийн салбар эрхэлсэн захиралПрофессор, доктор
3М.ЭрдэнэбатСанхүү, бүртгэлийн салбар эрхэлсэн захиралДоктор
4Д.СувдааЭрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргаДэд профессор, доктор
5З.АлтанчимэгМенежментийн тэнхимийн эрхлэгчДэд профессор, доктор
6Р.ГантулгаБиеийн тамирын тэнхимийн эрхлэгчДоктор
7Ө.Гэрэлт-ОдСанхүүгийн тэнхимийн эрхлэгчДоктор
8Ө.НоминцэцэгМаркетинг, худалдааны тэнхимийн эрхлэгчДоктор
9Л.ОюунцэцэгНягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгчДоктор

Бизнесийн сургуулийн бүтэц

Оюутан нарыг урьж байна