• Элсэлт
  • Оюутан
  • Судалгаа
  • Төгсөгч
  • Тэнхимүүд
  • ENG

bs@num.edu.mn +976 7575 4400       

logo
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа

“Монголын Их, Дээд Сургуулиудын Англи хэлний Улсын V Олимпаид” – д оролцохыг урьж байна.

2015-03-11

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Их Британи, Америк судлалын тэнхимээс англи хэлний сургалт явуулдаг төрийн болон хувийн их, дээд сургуулиудын англи хэлний мэргэжлийн, мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд “Монголын Их, Дээд Сургуулиудын Англи хэлний Улсын Олимпиад”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.

“Монголын Их, Дээд Сургуулиудын Англи хэлний Улсын V Олимпиад ” 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зохиогдох тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

1.1.Олимпиадыг дараах хоёр ангиллаар явуулна.

  • Мэргэжлийн ангийн оюутан (англи хэлээр мэргэшин суралцаж буй)
  • Мэргэжлийн бус ангийн оюутан (англи хэлнээс бусад мэргэжлээр суралцаж буй)

1.2.Шалгалтыг ахисан түвшинд дараах чадвараар авна.

  • Үгийн сан, хэлзүйн чадвар
  • Сонсох чадвар
  • Унших чадвар
  • Бичих чадвар (зөвхөн мэргэжлийн)

1.3.Олимпиадын тов

  • Хугацаа: 2015 оны 3 дугаар сарын 21

Хаана: МУИС, Хичээлийн 2-р байр, 4 давхар, 401 тоот

2. Оролцогчдод тавих шаардлага 

2.1.Олимпиадад төрийн болон хувийн их, дээд сургуулиудад англи хэлийг мэргэжлийн түвшинд судалж байгаа 1-4 ангийн оюутнууд хамрагдах бөгөөд нэг сургуулиас эхний 3 байр эзэлсэн оюутнууд оролцоно.

2.2.Олимпиадад төрийн болон хувийн их, дээд сургуулиудад англи хэлийг мэргэжлийн бус түвшинд судалж байгаа 1-4 ангийн оюутнууд хамрагдах бөгөөд нэг сургуулиас эхний 3 байр эзэлсэн оюутнууд оролцоно.

2.3.Тухайн сургуулийн англи хэлний тэнхим, заах аргын нэгдэл олимпиадын 1-р шатыг өөрийн сургууль дээрээ ахисан түвшинд зохион байгуулах ба шалгарсан оюутны мэдээллийг 2-р шатанд ирүүлнэ. (1-р шатны шалгалтын материалыг холбогдох сургуулийн англи хэлний багш нар зохионо.)

3.Шалгаруулалтын журам, шүүгчдийн бүрэлдэхүүн 

3.1.Олимпиадад оролцогчдын чадварыг шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэнэ.

3.2.Шүүгчдийн бүрэлдэхүүнийг тухайлсан сургууль тус бүрээс томилогдсон багш нарын комисс гарч бүрдүүлнэ. Нэг сургуулиас нэг багш оролцож нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулна.

3.3.Оролцогчдыг оноогоор шалгаруулна.

4. Шагнал урамшуулал

Мэргэжлийн түвшинScreenshot 2015-03-10 11.14.02Мэргэжлийн бус түвшин

25. Бүртгэл 

5.1.Бүртгэх хугацаа: Сургууль тус бүрээс шалгарсан оюутнуудыг 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 12:00-17:00 цагийн хооронд МУИС, Хичээлийн 2-р байр, 4 давхар, 401 тоот өрөөнд бүртгэнэ.  5.2.Бүртгүүлэхэд шаардагдах материал:

  • 1-р шатанд шалгарсан болохыг баталсан сургуулийн тодорхойлолт
  • Оюутны үнэмлэх
  • 2 хувь цээж зураг
  • Бүртгэлийн хураамж 2000 төгрөг

Харилцах утас:  99271015, 99090347, 77307730-2706 Хаяг:  МУИС, Хичээлийн 2-р байр, 4 давхар, 401 тоот

 

Шинэ мэдээ

  • “Creative Student Competition 2025” тэмцээнд МУИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо.
    “Creative Student Competition 2025” тэмцээнд МУИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо.
    2025-12-03
  • CESIM бизнес загварчлал олимпиад зарлагдлаа
    CESIM бизнес загварчлал олимпиад зарлагдлаа
    2025-12-03
  • Санхүүгийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
    Санхүүгийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
    2025-12-02

Category

  • Зарлал 15
  • Мэдээ 436
  • Олимпиадын мэдээ 3
  • Тэргүүн мэдээ 4
December 2025
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Nov    

СиСи систем

Дүрэм журам

Цахим хуудас

Номын сан

Ахисан түвшний сургууль

  • Зарлал
  • Мэдээ
  • Олимпиадын мэдээ
  • Тэргүүн мэдээ

Хаяг:
Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр
Утас:
+976-7575 4400 (4101)
Цахим шуудан:
bs@num.edu.mn

@2025 Монгол улсын их сургууль, Бизнесийн сургууль