Хөтөлбөрийн зорилго
Мэргэжлийн онол, арга зүйг хөгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, судалж буй асуудлын хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй, шийдлийн хувилбар боловсруулж шийдвэр гаргалтад ашиглах, оновчтой сонголт хийхэд шаардагдах ур чадвар, ёс суртахууныг төлөвшүүлэхэд оршино.
Оюутанд олгогдох мэдлэг
- Эдийн засгийн онол, бизнесийн удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, бизнесийн эрх зүй, маркетинг, санхүү, зээл, мөнгөний онол, тоон болон статистик шинжилгээний аргууд,
- Мэдээлэл зүйн үндэс, мэдээллийн бааз ба систем, бүртгэлийн мэдээллийг компьютерээр боловсруулах программ хангамжийн мэдлэг,
- Нягтлан бодох бүртгэлийн үндэс, бүртгэлийн бодлого зохицуулалт, мэдээлэл боловсруулах технологи ажиллагаа,
- Санхүүгийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандарт, санхүүгийн тайлан бэлтгэх, гүйцэтгэлийг шинжлэх арга зүй,
- Зардлын бүртгэл, зардлыг төсөвлөх, гүйцэтгэлийг хянаж бүртгэх, хуваарилах, бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг тооцох, хэлбэлзэлд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх арга зүй,
- Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны болон санхүүгийн удирдлага, оновчтой шийдэл, түүний үндэслэл, удирдлагын бүртгэлийн үндсэн асуудлууд,
Оюутны эзэмшсэн байх ур чадвар, чадамж
- Нягтлан бодох бүртгэлийн ммэдээллийн систем, түүний бодлого, технологийг байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх,
- Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг боловсруулж, санхүүгийн тайлан бэлтгэх,
- Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах,
- Шийдвэр гаргалтыг мэдээллээр дэмжих, шийдвэрийн хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх,
- Байгууллагын дотоод хяналтыг зохион байгуулах, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг удирдлагын шийдвэр гаргах хэрэгсэл болгох,
- Үйлдвэрлэлийн зардал, өртгийн тооцоо, удирдлагын бүртгэлийн шаардлагатай судалгаа хийх, дүгнэлт өгөх, мэдээ тайлан гаргах,
Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх