• Элсэлт
  • Оюутан
  • Судалгаа
  • Төгсөгч
  • Тэнхимүүд
  • ENG

bs@num.edu.mn +976 7575 4400       

logo
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Түүхэн замнал
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Түүхэн замнал
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа

“ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО” ТАНИЛЦУУЛГА

Эдийн засаг, Бизнесийн сургууль төгсөгчдийн холбоо нь анх 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй комисс хуралдаж тус комиссын шийдвэрээр “Төгсөгчдийн холбоо” ТББ-г үүсгэн байгуулсан. ЭЗБСТХ нь гишүүддээ үйлчлэх, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм. Төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар Ө.Гэрэлт-Од  ажиллаж байна.

Төгсөгчдийн холбооны зорилго: 

  • Тус сургуулийн төгсөгчдийн эргэх холбоо бүхий байнгын харилцааг бий болгож, харилцан мэдээллээр хангагдаж байх нөхцлийг бүрдүүлэх
  • Гишүүдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Гишүүдийн мэдлэг туршлагаа үр ашигтай хуваалцах боломжийг бүрдүүлэх
  • Сургуулийнхаа стратегийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд гишүүдийг идэвх, санаачлагатай оролцуулах.

Төгсөгчдийн холбооны гишүүнчлэл

Төгсөгчдийн холбооны гишүүд нь Эдийн засгийн сургууль болон Бизнесийн сургуулийн уламжлал, түүхийг дээдлэн сахин хамгаалах, сургуулийг эрхэм зорилготой нь нийцүүлэн хөгжүүлэх, шилдэг оюутнуудыг сургуульдаа татах, гишүүд болон оюутнуудын ажил мэргэжилдээ амжилт гаргах, сургуульдаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх, сургуулийн шилдэг төгсөгчдийг сурталчлах, нийтэд танин мэдүүлэх зорилгоор оюутан, төгсөгчдийг холбооны үйл ажиллагаанд татан оролцуулах, дэмжин туслах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх болно. 

Төгсөгчдийн холбооны гишүүнчлэл нь дараах 3 зэрэглэлтэй байна. Үүнд:

  • Хүндэт гишүүн: Сургуулийн удирдах ажилтан, багш, судлаач, төгсөгч
  • Жинхэнэ гишүүн: Эдийн засгийн сургууль болон Бизнесийн сургуулийг бакалавр, магистр, докторын зэрэг цолтой төгссөн төгсөгчид
  • Гишүүн: Тус сургуульд суралцаж байгаад гадаад/дотоодын өөр сургууль руу шилжсэн эсвэл гарсан боловч 2-оос доошгүй жил суралцагсад, дээд курс, мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцагсад.

Төгсөгчдийн холбооны гишүүн болсоноор дараах хөнгөлөлт, урамшууллыг эдлэх эрхтэй болно. Үүнд:

  • Магистрантурт элсэхэд нь мэргэжлийн шалгалтаас чөлөөлөх
  • Магистрантурт элсэхэд төлбөрийн нийт дүнгийн 5-10 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлт үзүүлэх
  • Докторантурт элсэхэд нь төлбөрийн 5 хүртэлх хувийг хөнгөлж чөлөөлөх.

Төгсөгчдийн холбооны бүтэц, зохион байгуулалт:

Төгсөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурлаар сонгогдсон Удирдах зөвлөл бөгөөд тус зөвлөл нь сургуулийн хуучин, шинэ захирлууд, сургалтын албаны эрхлэгч, оюутны холбооны дарга болон төгсөгчдийн төлөөллөөс бүрдсэн байна. 

Төгсөгчдийн холбоо нь явуулж буй үйл ажиллагааны чиглэлээсээ хамааран дараах салбар хороодод хуваагдах ба тэдгээр нь тус тусын зорилго үйл ажиллагаатай. Үүнд: 

  • Удирдлага зохион байгуулалтын хороо: Сургуулийн сайн сайхан байдлын төлөө, оюутнууд, төгсөгчид болон байгууллагуудад хэрэгцээт үйлчилгээг үзүүлэх, түгээхтэй холбоотой бүх төрлийн үйл ажиллагаандаа гишүүдийг идэвхтэй татан оролцуулах, холбооны бүх гишүүдийн хурал зохион байгуулах зэрэг үүрэгтэй ажиллана. 
  • Оюутан төгсөгчдийн хөтөлбөр хариуцсан хороо: Төгсөгчид болон оюутнуудын сургалт, дараах шатны ээлжит сургалтуудыг / зэрэг цолоо нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх гэх мэт/ зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байраа олоход нь зуучлах зэрэг үүргийг гүйцэтгэнэ. 
  • Шагнал урамшуулал хариуцсан хороо: Төгсөгчдийг сургуультайгаа насан туршдаа хамтран ажиллуулах, холбоотой байлгах, сургуулийн үйл ажиллагааг дэмжин туслагч байгууллага, хамт олон, төгсөгчдийг урамшуулах үүднээс тодорхой нөхцөл болзлуудыг хангасан төгсөгчид, тэргүүний, авъяаслаг суралцагчид, байгууллага, хамт олон, хувь хүмүүсийг шагнаж урамшуулах үйл ажиллагааг эрхлэгч хороо байна. 
  • Санхүү, хөрөнгө оруулалтын хороо: Сургуулийнхаа ирээдүйн сайн сайхны төлөө нэр хүндийг нь нэмэгдүүлэх үүднээс гишүүдийн сайн дурын хүсэл сонголтоор хандив, тусламжийг бий болгох, төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг бий болгох зэрэгтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэгч хороо байна. 

Шинэ мэдээ

  • Ажлын байрны зар
    2025-06-04
  • Ж.Питер Морроугийн нэрэмжит Хаан банкны олимпиад болж өндөрлөлөө
    Ж.Питер Морроугийн нэрэмжит Хаан банкны олимпиад болж өндөрлөлөө
    2025-05-16
  • “DBM INTERNSHIP-2025” цалинтай дадлагажих хөтөлбөрийг зарлаж байна.
    “DBM INTERNSHIP-2025” цалинтай дадлагажих хөтөлбөрийг зарлаж байна.
    2025-05-14

Category

  • Зарлал 9
  • Мэдээ 421
  • Олимпиадын мэдээ 3
  • Тэргүүн мэдээ 4
July 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Jun    

СиСи систем

Дүрэм журам

Цахим хуудас

Номын сан

Ахисан түвшний сургууль

  • Зарлал
  • Мэдээ
  • Олимпиадын мэдээ
  • Тэргүүн мэдээ

Хаяг:
Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр
Утас:
+976-7575 4400 (4101)
Цахим шуудан:
bs@num.edu.mn

@2025 Монгол улсын их сургууль, Бизнесийн сургууль