IUJ ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨР (МАГИСТР)
Японы Олон Улсын Их сургуультай хамтарсан бизнесийн менежментийн магистрын 1+1 хамтарсан хөтөлбөрийн танилцуулга
МУИС-ийн Бизнесийн сургууль Японы Олон Улсын Сургуультай (International University of Japan) хамтарсан бизнесийн удирдлагын 1+1 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Японы олон улсын их сургууль нь 1982 онд байгуулагдсан бөгөөд ахисан түвшний хөтөлбөр хэрэгжүүлдэг анхны сургууль юм. Японы “Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан технологийн яам”-наас зарласан <<Top Global University Project>> -д тус сургууль нь шалгарсан. Энэхүү хөтөлбөрт жилд 20 хүртлэх магистрын түвшний суралцагч хамрагдах боломжтой.
Хөтөлбөрийн давуу тал
МУИС болон Японы ОУ-ын Их Сургуулийн хос дипломтой төгсөх боломжтой.
Хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ?
МУИС-ийн БС-ийн бизнесийн менежментийн мэргэжлийн магистрын хөтөлбөрт суралцаж буй суралцагчид
Хөтөлбөрт суралцах хугацаа
МУИС-ийн Бизнесийн сургуульд 1 жил, Япоын Олон Улсын Их Сургуульд 1 жил суралцана. МУИС БС-д элсэхэд тавигдах шаардлага
- БС-ийн дээр дурдсан мэргэжлийн магистрын хөтөлбөрт элсэх шалгалт өгч тэнцсэн байх.
- Ажлын туршлага
- Англи хэлний мэдлэг
Японы ОУ-ын их сургуульд элсэхэд тавигдах шаардлага
- Англи хэлний олон улсын шалгалт өгч TOEFL 550/79/213 – аас багагүй оноо авсан байх. Англи хэлний оноо авсан маш олон давуу талтайг анхаарна уу.
- Бизнесийн сургуульд судлавал зохих хичээлүүдийг амжилттай судалж, багц цагийг цуглуулсан байх
- Мэргэжлээрээ 3 буюу түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх.
- Японы ОУ-ын их сургуульд элсэх ярилцлагт тэнцсэн байх.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
Хаяг: Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр 200 тоот
Утас: +976-77307730 (4118),