• Элсэлт
  • Оюутан
  • Судалгаа
  • Төгсөгч
  • Тэнхимүүд
  • ENG

bs@num.edu.mn +976 7575 4400       

logo
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Түүхэн замнал
    • Бүтэц, бүрэлдэхүүн
    • Багш ажилчид
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Эрдэм шинжилгээ
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Түүхэн замнал
    • Бүтэц, бүрэлдэхүүн
    • Багш ажилчид
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Эрдэм шинжилгээ
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган

LODZ ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР (САНХҮҮ, БАНК, ДААТГАЛ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР)

МУИС-ийн Бизнесийн сургууль болон Польш улсын Лодзийн их сургуультай хамтарсан бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн танилцуулга

Монгол улс болон Бүгд Найрамдах Польш Улсын (БНПУ)-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургууль БНПУ-ын Лодзийн их сургуулиуд хамтран 2+2 бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг 2019-2020 оны хичээлийн жилд байгуулсан билээ.

Уг хөтөлбөрт МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү банк, Даатгал, Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд жил бүр 15 хүртэлх оюутныг Лодзийн их сургуулийн Эдийн засаг-Социологийн сургуульд санхүү болон нягтлан бодох бүртгэл мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах нөхцлийг дээрх хэлэлцээрээр бүрдүүлж өгсөн байдаг.

Хамтарсан хөтөлбөрт суралцах оюутнууд Польш хэлийг эх орондоо ахисан түвшинд эзэмшсэн байх нь голлох шалгууруудын нэг тул Бизнесийн сургууль энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимтэй хамтран ажиллаж байна.

Хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилт

 2020-2021 оны хичээлийн жилд Бизнесийн сургуулийн Санхүү хөтөлбөрийн II-р түвшний 3 оюутан Лодзийн их сургуульд үргэлжлүүлэн суралцахаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БНПУ-ыг зорин явж байсан бөгөөд хамтрагч хоёр сургуулийн гэрээ ёсоор дээрх 3 оюутан албан ёсоор 2022-2023 оны хичээлийн жилд Лодзийн их сургуулийн Эдийн засаг – Социологийн их сургуулийн бакалаврын зэрэг мөн 2023-2024 оны хичээлийн жилд МУИС-ийн Бизнесийн сургуулийн бакалаврын зэргийг амжилттай гардан авч хоёр их сургуулийн ХОС ДИПЛОМТОЙ төгссөн анхны төгсөгчид болсон байна. Одоо дээрх оюутнуудаас үргэлжлүүлэн Лодзийн их сургуулийн магистрантурт суралцаж байна.

Хамтарсан хөтөлбөрийн үйл ажиллагаа тасралтгүй хэрэгжиж байгаа бөгөөд 2022-2023, 2024-2025 оны хичээлийн жилүүдэд Санхүү банк, даатгал хөтөлбөрийн оюутнууд Лодзийн их сургуулийн Эдийн засаг-Социологийн сургуульд үргэлжлүүлэн амжилттай суралцаж байна.

Хөтөлбөрт суралцах хугацаа

Тус хөтөлбөрт суралцагч нь МУИС-ийн Бизнесийн сургуульд 2 жил, Польшийн Лодзийн их сургуульд 2 жил суралцана.

Хөтөлбөрт суралцах хэл

МУИС-ийн Бизнесийн сургуульд монгол хэлээр, Польшийн Лодзийн их сургуульд Польш хэлээр суралцана.

Хөтөлбөрийн давуу тал

МУИС-ийн Бизнесийн сургууль болон Польш улсын Лодзийн их сургуулийн  хос дипломтой төгсөх боломжтой. Бакалаврын хөтөлбөрөө амжилттай төгсвөл үргэлжлүүлэн магистрын хөтөлбөрт суралцах боломжтой.

Хөтөлбөрт хэн хамрагдах вэ?

МУИС-ийн Бизнесийн сургуулийн өдрийн бакалаврын хөтөлбөрт санхүү банк, даатгал, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж буй суралцагчид хамрагдах боломжтой.

Тавигдах  шаардлага

  1. МУИС-ийн Бизнесийн сургуулийн дээр дурьдсан мэргэжлийн хөтөлбөрүүдийн аль нэгт суралцдаг байх
  2. МУИС-ийн Бизнесийн сургуульд суралцах хугацаандаа судалвал зохих багц цагийг амжилттай судалсан байх
  3. Польш хэлийг 4 улирал судалсан байх, Польш хэлний түвнийн тогтоох шалгалтанд B1 болон түүнээс дээш үнэлгээ авсан байх

МУИС-ийн Бизнесийн сургуульд судалвал зохих нийт 58 багц цагийн хичээлийн нэрс

  1. Польш хэл 1
  2. Польш хэл 2
  3. Биеийн тамир, эрүүл ахуйн боловсрол
  4. Эрхзүйн үндэс
  5. Социолгийн үндэс
  6. Микроэкономиксийн үндэс
  7. Математик
  8. Хувь хүний санхүү
  9. Санхүүгийн үндэс
  10. Дунд шатны польш хэлний хэл зүй
  11. Ахисан дунд шатны польш хэлний хэл зүй
  12. Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  13. Мэдээлэл технологийн үндэс
  14. Макроэкномиксийн үндэс
  15. Санхүүгийн нягтлан бодох бүртгэл
  16. Санхүүгийн менежмент
  17. Төрийн санхүү
  18. Санхүүгийн математик
  19. Хөрөнгө оруулалтын менежмент
  20. Гамшигаас хамгаалах менежментийн үндэс

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг

Хаяг: Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр 200 тоот
Утас: +976-77307730 (4118),

Шинэ мэдээ

  • БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2025” УДИРДАМЖ
    БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2025” УДИРДАМЖ
    2025-05-06
  • “Санхүүгийн НББ-1” хичээлийн олимпиадын шагналын сан нэмэгдэж 1.5 сая боллоо.
    “Санхүүгийн НББ-1” хичээлийн олимпиадын шагналын сан нэмэгдэж 1.5 сая боллоо.
    2025-05-02
  • “ОНОВЧТОЙ БҮРТГЭГЧ” тэмцээний удирдамж
    “ОНОВЧТОЙ БҮРТГЭГЧ” тэмцээний удирдамж
    2025-05-02

Category

  • Зарлал 5
  • Мэдээ 419
  • Олимпиадын мэдээ 3
  • Тэргүүн мэдээ 4
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Mar    

СиСи систем

Дүрэм журам

Цахим хуудас

Номын сан

Ахисан түвшний сургууль

  • Зарлал
  • Мэдээ
  • Олимпиадын мэдээ
  • Тэргүүн мэдээ

Хаяг:
Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр
Утас:
+976-7575 4400 (4101)
Цахим шуудан:
bs@num.edu.mn

@2025 Монгол улсын их сургууль, Бизнесийн сургууль