БИЗНЕС КОНСАЛТИНГ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
“Бизнес Консалтинг Төв” нь МУИС-ийн Бизнесийн сургуулийн харъяанд 2005 оны 11-р сарын 28-наас үйл ажиллагаагаа явуулж байгаа ба тус төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь өмчийн хэвшил харгалзахгүйгээр бүхий л хэвшлийн байгууллагуудтай харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн өргөжүүлэхэд чиглэгдэнэ. Бизнес консалтинг төв нь дараах чиглэлүүдээр төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Үүнд:
- Судалгаа, шинжилгээний гэрээт ажлын чиглэлүүд: Эдийн засаг, бизнесийн орчин, салбар, зах зээл, өрсөлдөгч, хэрэглэгч, бүтээгдэхүүний судалгаа хийх, төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах
- Байгууллагын хөгжил өөрчлөлт, менежментийн зөвлөх үйлчилгээний чиглэлүүд: Компанийн стратеги, байгууллагын соёл, зан төлөв, хүний нөөц, маркетинг, санхүү, нягтлан бодох бүртгэл, мэдээллийн системийг хөгжүүлэхэд чиглэсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
- Тендер шалгаруулалттай холбоотой сургалт
- ХАА-ны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт (Үнэлгээний хороонд орж ажиллах эрх бүхий сертификат олгох)
- Тендерт амжилттай оролцох нь (Улсын тендерт оролцох сонирхолтой, оролцдог компаниудад зориулсан сургалт)
Бизнес консалтинг төв гэрээт ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор сургуулийн нийт багш, судлаачидтай хамтран ажилладаг болно. Манай сургуульд нийт үндсэн 89 багш судлаачид, үүнээс 2 шинжлэх ухааны доктор, профессор, 18 доктор профессор, 23 дэд профессор ажиллаж байна. Эдгээр доктор профессорууд нь Монгол улсын эдийн засаг, бизнесийн салбарт судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэсэн арвин туршлагатайгаас гадна эрдмийн бүтээлээ практикт нэвтрүүлэх чиглэлээр байгууллага, аж ахуй нэгжтэй олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаа билээ.
Одоогийн байдлаар манай сургуулийн нийт багш нарын 52 гаруй хувь нь буюу 47 багш өндөр хөгжилтэй оронд PhD зэрэг хамгаалсан, мэргэжлийн болон хэлний өндөр түвшний мэдлэгтэй багш нар ажиллаж байгаа нь тус сургуулиар гүйцэтгүүлсэн аливаа гэрээт ажлыг онол арга зүйн өндөр түвшинд гүйцэтгэх боломжийг олгодог.
Манай төв хамтын ажиллагааны гэрээний хүрээнд JICA болон олон улсын бусад байгууллагуудаас зөвлөх авч ажиллуулах боломжтой ба Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, ОХУ-ын Дорнод Сибирийн Технологийн Улсын Их Сургууль зэрэг сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу зочин доктор профессоруудыг урьж хамтран ажилладаг билээ.
Бизнес консалтинг төвийн хувьд захиалагчийн зүгээс боловсруулсан ажлын даалгаврыг хийж гүйцэтгэх чадвартай доктор, проффессоруудаас бүрдсэн багийг тухайн зөвлөх үйлчилгээ, сургалт, судалгаа тус бүрээр бүрдүүлэх бүрэн бололцоотой юм. Дээр дурьдсанчлан эдийн засаг бизнесийн чиглэлээр мэргэшсэн 80 гаруй багш, судлаачид нь манай төвтэй гэрээтэйгээр хамтран ажилладаг болно.
БИДНИЙ ТУРШЛАГА
Бизнес консалтинг төв өнгөрсөн хугацаанд 80 гаруй багш, судлаачидтай хамтран ажиллан, захиалагчийн гэрээт ажил, сургалтуудыг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн болно. Бидний голлон ажилласан туршлага бүхий чиглэлүүд:
- 1. Компанийн бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөний аргачлалыг боловсруулах, стратегийн зорилго, зорилтуудыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалт нийцүүлэх чиглэлээр:
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
- Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
- Эрчим хүчний зохицуулах хороо
- 2. Компанийн хангамжийн бараа материалын удирдлага, аюулгүй нөөцийн удирдлагын чиглэлээр:
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
- Багануур ХК
- 3. Төсвийн болон төслийн зардал санхүүжилтийн хяналт үнэлгээний чиглэлээр:
- Монгол Улсын 2023 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлд монеторинг хийсэн
- 4. Компанийн засаглалыг бэхжүүлэх, засаглалын талаар мэргэшил, мэдлэг болгох зорилгоор сургалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх чиглэлээр:
- Вояж компани
- Их дээр сургуулийн багш нарт зориулсан сургалт
- 5. Худалдан авах ажиллагааны чиглэлээр:
- Худалдан авах ажиллагааны мэрэгсэн ажилтан бэлтгэх сургалтыг жилд 20 орчим удаа зохион байгуулан Таван толгой ХК, ТЭЦ-IV ТӨҮГ болон төсөвт албан байгууллагуудтай хамтран ажилладаг.
Тендерт оролцогчдод зориулсан сургалтуудыг зохион байгуулан, тендерт амжилттай оролцоход нь зөвлөн тусалдаг.
Компаниудын хөрөнгө оруулалт, санхүүгийн удирдлага, менежментийн зөвлөх үйлчилгээ, сургалт, судалгааны чиглэлээр нилээдгүй компаниудтай ажиллаж, туршлага хуримтлуулж байна. Мөн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран Бизнесийн удирдлагын үндсэн сургалтыг амжиллтай зохион байгуулж байна.
ТӨВИЙН АЖИЛЧИДЫН МЭДЭЭЛЭЛ
Нэр: :Д.Энх-Отгон
Албан тушаал: БКТөвийн захирал, БС-ийн Менежментийн тэнхимийн Дэд профессор
|
Нэр: М.Оюун-Эрдэнэ
Албан тушаал: БКТөвийн Менежер
|
Нэр: А.Уранчимэг
Албан тушаал: БКТөвийн мэргэжилтэн
|
Холбоо барих:
- Хаяг: Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, МУИС-ийн хичээлийн V байр, 105 тоот өрөө.
- Утас: +976-9908-9045
- Цахим шуудан:
- Вэб сайт:
- Фэйсбүүк хуудас: