МУИС-ийн дүрмийн 4.2.10-д заасны дагуу МУИС-ийн Эрдмийн зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Үүнд:
- МУИС-ийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэлэлцэж санал дүгнэлтээ захиргаа, удирдах зөвлөлд хүргүүлэх
- МУИС-ийн дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн саналаа захиргаагаар уламжлан удирдах зөвлөлд хүргүүлэх
- МУИС-ийн сургалт, судалгааны бодлого, үйл ажиллагаатай холбоотой журмуудыг хэлэлцэж, өөрчлөлт оруулах саналаа захиргаанд хүргүүлж, шийдвэрлүүлэх
- МУИС-ийн хичээлийн жилийн тайланг хэлэлцэх
- МУИС-ийн эрдмийн цол, хүндэтгэл олгох
- МУИС-ийн захирлын үйл ажиллагааны талаар саналаа удирдах зөвлөлд оруулах
- Боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцэх, дүгнэлт гаргах
- Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх
- Сургалтын хөтөлбөрийн бодлого, зөвлөмж боловсруулах, бүх шатны сургалтын хөтөлбөр боловсруулах, батлах, үнэлэх үүрэг бүхий Хөтөлбөрийн хорооны үйл ажиллагааны талаар хэлэлцэж, дүгнэлт гаргах
№ | ОВОГ НЭР | ХАРЪЯЛАЛ | ЭРДМИЙН ЦОЛ, ЗЭРЭГ |
1 | Н.Батнасан | Дарга | Профессор, Доктор (Ph.D) |
2 | Д. Сувдаа | Нарийн бичгийн дарга |
Дэд профессор, Доктор (Ph.D) |
3 | Б.Даваасүрэн | Гишүүн | Дэд профессор, Доктор (Ph.D) |
4 | М.Должин | Гишүүн | Профессор, Доктор (Ph.D) |
5 | Д.Моломжамц | Гишүүн | Дэд профессор, Доктор (Sc.D) |
6 | Л.Наранчимэг | Гишүүн | Дэд профессор, Доктор (Ph.D) |
7 | Н.Отгонсайхан | Гишүүн | Дэд профессор, Доктор (Ph.D) |
8 | Н. Сонинтамир | Гишүүн | Дэд профессор, Доктор (Ph.D) |
9 | 3. Алтанчимэг | Гишүүн | Доктор (Ph.D) |
10 | Б.Алтан-Эрдэнэ | Гишүүн | Доктор (Ph.D) |
11 | Ө. Номинцэцэг | Гишүүн | Доктор (Ph.D) |
12 | Л.Оюунцэцэг | Гишүүн | Доктор (Ph.D) |
13 | Б.Энх-Амгалан | Гишүүн | Доктор (Ph.D) |
14 | М.Эрдэнэбат | Гишүүн | Доктор (Ph.D) |