МУИС-ийн Бизнесийн сургууль “ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-тай хамтран ажиллана
МУИС-ийн Бизнесийн сургууль нь төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд үе шаттай ажлуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөгжлийн банкны охин компани болох “ДИ БИ ЭМ Лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн, МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр нар дараах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Үүнд:
- Сургалт, судалгаа шинжилгээний ажлын чиглэлээр хамтран ажиллах,
- Урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөнд эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах,
- Бизнесийн байгууллагуудад чиглэсэн хурал, семинаруудыг зохион байгуулах,
- Оюутны дадлагын бааз газрын нэг байх,
- Бусад
Талуудын хамтын ажиллагаа улам өргөжих болтугай.
Read More“Мэдлэгийн менежмент” улсын VII олимпиадад МУИС-ийн баг тэргүүн байр эзэллээ
“Мэдлэгийн менежмент” улсын олимпиадыг МУИС-ын Бизнесийн сургууль 7 дахь жилдээ 2019 оны 11-р сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн олимпиадад бизнесийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн 5 томоохон сургууль болох МУИС-ийн Бизнесийн сургууль, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Улаанбаатар эрдэм их сургууль тус тус оролцож ур чадвараа сорилоо.
Мэдлэгийн менежмент олимпиадын онцлог нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Business Strategic Games программыг ашиглан цахим орчинд өрсөлдөж буй багууд бизнесийн шийдвэр гарган ур ухаанаа уралдаалдаг ба үнэлгээ автомат системээр хийгдэдгээрээ шударга өрсөлдөөн болдог юм.
Энэ жилийн 7 дахь удаагийн олимпиадад МУИС-ийн баг нэгдүгээр байранд, ХУИС хоёрдугаар байранд, СЭЗИС гуравдугаар байранд тус тус шалгарлаа.
Олимпиадыг 2012 оноос эхлэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн санаачлагаар зохион байгуулж ирсэн. Энэхүү олимпиадад оролцогч сургуулиудын тоо жилээс жилд нэмэгдэж улам өрсөлдөөнтэй, багууд туршлагатай болж байгаа бөгөөд олимпиадын цар хүрээ нэмэгдсээр байна.
Энэ удаагийн олимпиадад МУИС-ийн баг 104 оноо авч бусад багаа тэргүүлсэн бөгөөд дэлхийн чансаагаар үзвэл топ 100 багийн тоонд ажилттай орж байгаагаагаа онцлогтой юм.
МУИС-БС-ийн Менежментийн тэнхим
Read MoreСанхүүгийн тэнхимийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
МУИС-ийн БС-ийн Санхүүгийн тэнхимийн “Санхүүгийн салбарын тулгамдсан асуудлууд” сэдэвт бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 14 цагаас IV байрны 112 тоотод зохион байгуулагдлаа.
Хурлаар банк, санхүү, даатгал, төсвийн талаар 10 илтгэл хэлэлцэгдсэнээс тэргүүн байранд А. Энхбат багшаар удирдуулсан Санхүү менежмент ангийн Х. Анхбилэг, С. Дөлгөөн, Ж. Анударь нарын Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын шинжилгээ сэдэвт илтгэл шалгарлаа. Удаах байруудад Ч. Анхбаяр багшийн удирдсан илтгэлүүд орсон бөгөөд Дэд байранд Б. Батдэлгэр(Банк), С. Санаасан(Санхүү менежмент) нарын Монгол улсын эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх эдийн засгийн эмзэг байдлын нөлөө сэдэвт илтгэл, Гутгаар байранд санхүү менежмент ангийн Д. Ичинхорол, Э. Отгон-Эрдэнэ, О.Удвал нарын Сонгуулын популист амлалт ба эдийн засгийн өсөлтийн хамаарал сэдэвт илтгэл, мөн Тусгай байранд санхүү менежмент ангийн Д. Анударь, Г.Хулан нарын Даатгалын салбарын ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлс сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хуралд идэвхитэй оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж цаашдын сурлагад өндөр амжилт хүсье!
Read MoreБизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн оюутнуудын спортын бага наадам 2019 оны 11 сарын 3, 4-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө
Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн оюутнуудын 2019-2020 оны хичээлийн жилийн спортын бага наадам 2019 оны 11 сарын 3, 4-ний өдрүүдэд сагсан бөмбөг, волейболын төрлөөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн 2, 3, 4-р түвшиний 17 анги оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн тэмцээн оюутан, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах зорилгоор төгсөгчдийн багийг урилгаар оролцуулсанаараа онцлогтой боллоо.
Волейболын төрөлд холимог баг оролцсон ба алтан медаль:
Б.Болор багштай 3-2 анги
Мөнгөн медаль Н.Дамдиндорж багштай 4-6 анги
Хүрэл медаль Н.Саруултөгс багштай 3-4 анги
Сагсан бөмбөгийн төрөлд
Эрэгтэй алтан медаль Н.Саруултөгс багштай 4-2 анги
Мөнгөн медаль Л.Оюунцэцэг багштай 4-4 анги
Хүрэл медаль Б.Болор багштай 3-2 анги
Эмэгтэй сагсан бөмбөг алтан медаль
Багш-төгсөгчдийн баг
Мөнгөн медаль Н.Саруултөгс багштай 3-4 анги
Хүрэл медаль Л.Оюунцэцэг багштай 4-4 анги
Волейболын шилдэг эрэгтэй тамирчин 3-2 ангийн О.Пүрэвдаваа
Волейболын шилдэг эмэгтэй тамирчин 4-6 ангийн Н.Хулан
Сагсанбөмбөгийн эрэгтэй шилдэг тамирчин 4-6 ангийн Б.Эрдэнэ-Очир
Эмэгтэй шилдэг тамирчин 3-4 ангийн С.Номин
Холын шидэлтийн тэмцээний аваргаар
Эрэгтэй 3-2 ангийн Д.Жамъян
Эмэгтэй 4-4 ангийн Д.Сарангэрэл
Тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Read MoreМУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн 2019- 2020 оны хичээлийн жилийн намрын улирлын Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн 2019- 2020 оны хичээлийн жилийн намрын улирлын Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний
хурлын удирдамж
СЭДЭВ: САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Эрдэм шинжилгээний хурлын зорилго
Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилд сургах, хичээлээр үзсэн онолын мэдлэгийг практиктай холбох, туршлага солилцоход оршино.
Эрдэм шинжилгээний хурал дараах үе шаттайгаар зохион байгуулагдана.
- Илтгэл ирүүлэх хугацаа: 2019-11-11-ны өдрийн 17:00 цаг
- Мэргэжлийн багш нарын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан эхний 10 хүртэлх илтгэлээр шалгарсан тухай мэдээллийг Е-майлээр хүргүүлэх: 2019-11-13-ны өдрийн 17:00 цаг
- Шалгарсан илтгэлүүдийг IV байрны №314 тоот өрөөнд хэлэлцүүлэх: 2019-11-15-ны өдрийн 14:00 цаг
Эрдэм шинжилгээний бүтээлд тавих ерөнхий шаардлага:
- Судалгааны ажил нь бизнесийн удирдлага болон санхүүгийн салбарын /банк, даатгал/ чиглэлээр байх бөгөөд шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэсэн байх,
- Судалгааны тодорхой арга, аргачлал хэрэглэхээс гадна сэдвийн практик ач холбогдлыг дээшлүүлэхийн тулд холбогдох тооцооллыг бодит өгөгдөл дээр тулгуурласан байх,
- Судалгааны ажлын үр дүнд үндэслэсэн санал зөвлөмж нь оновчтой, практикт хэрэгжих боломжтой байх,
- Судалгааны ажил нь анх удаа хэлэлцүүлэгдэж байгаа,
- Судалгааны ажлаар хэлэлцүүлэх илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд удирдагч багштай байна,
- Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.
Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавих шаардлага:
- Илтгэл нь дэвшүүлсэн зорилго, үндсэн хэсэг (онол, практик судалгааны боловсруулалт), дэд сэдвүүд, судалгааны дүгнэлт, санал, эх сурвалж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байх;
- Ишлэл зүүлт ашигласан байх;
- Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
- Илтгэл нь нүүр хавтастай байна. (Нүүрэнд сургууль, тэнхим, илтгэлийн нэр, удирдагч багш, илтгэгчийн нэр, e-mail хаяг, утас зэргийг бичих)
- Илтгэлийг А4 цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх.
- Санхүүгийн тэнхимийн хурлаас эхний 3 байрт шалгарсан илтгэлийг Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлнэ.
Илтгэлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл цахим хэлбэрээр finstudentconference@gmail.com хаягаар, мөн хэвлэмэл байдлаар IV байрны №111 тоот өрөөнд хүлээн авна.
САНХҮҮГИЙН ТЭНХИМ
Read More“НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА, НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” уулзалт хэлэлцүүлэг боллоо
Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн 2019-2020 оны хичээлийн жилийн Оюутныг хөгжил төлөвшилд чиглүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2019 оны 10 сарын 29ны өдөр МУИС-ийн номын сангийн 502 тоот өрөөнд 1997 оны нягтлан бодох бүртгэлийн салбарын төгсөгч Мэргэшсэн Нягтлан бодогчдын институтын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Түвшин “Нягтлан бодох бүртгэлийн өнөөгийн чиг хандлага, нийгэмд үзүүлэх нөлөө” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг хийлээ. Уулзалтын хүрээнд оролцогч салбарын хөгжлийн чиг хандлага, ажил олгогчийн зүгээс тавигдах гол шаардлага зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж сонирхсон асуултанд хариуллаа. Уг хэлэлцүүлэг уулзалтанд нягтлан бодох бүртгэлийн салбарын 3, 4-р түвшний 150 гаруй оюутан оролцсон байна.
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
Read More“САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
МУИС-ийн БС-ийн Санхүүгийн тэнхим болон ОХУ-ын Плехановын нэрэмжит ЭЗИС-ийн УБ дахь салбар сургууль жил бүр хамтран зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурал XIV дэх удаагаа 2019 оны 12 сарын 6-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Эрхэм хүндэт профессор, багш нар, та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хурлын зорилго:
ОХУ-ын Плехановын нэрэмжит ЭЗИС-ийн УБ дахь салбар сургуультайхамтран жил бүр зохион байгуулдаг энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаар санхүүгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн чиг хандлагын чиглэлээр Монгол Улс, ОХУ болон бусад орны судлаачид, эрдэм шинжилгээний байгууллага, ОУБайгууллага, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлагууд, бизнесийн байгууллагын төлөөллийг оролцуулан илтгэлүүд хэлэлцүүлдэг уламжлалтай.
Санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний ажлуудын үр дүнг танилцуулах, хэлэлцүүлэг хийх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шаардлагатай зөвлөмж, саналыг боловсруулан гаргахад энэхүү хурлын зорилго оршино.
Ерөнхий зохион байгуулагч:
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхим
Хэзээ:
2019 оны 12 дугаар сарын 06, Баасан гараг, 9.00 цаг
Хаана:
МУИС-ийн номын сан 502 тоот
Хурлын илтгэлийн үндсэн чиглэл:
- Банк, даатгал, хөрөнгийн зах зээлийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
- Санхүүгийн зах зээлийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага
- Санхүүгийн зах зээлийн хөгжилд төрийн оролцоо, үүрэг
Хуралд оролцогчдын хамрах хүрээ:
Монгол Улс, ОХУ болон бусад орны их, дээд сургуулийн профессор багш нар, ахисан түвшний суралцагсад, Олон улсын байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн мэргэжилтнүүд, бизнесийн байгууллага, судалгааны төвийн ажилтнууд, судлаачид өөрсдийн илтгэл, өгүүллийг ирүүлэх боломжтой.
Илтгэлд тавигдах шаардлага:
- Microsoft word программ дээр Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, А4 форматаар 6-10 хуудсанд багтсан байх;
- Өгүүлэл нь монгол, англи, орос хэлний аль нэг дээр бичигдсэн байх ба хураангуйг англи эсвэл орос хэл дээр бичнэ;
- Эхний нүүрэнд зохиогчийн овог нэр, эрдмийн зэрэг цол, байгууллага, емайл хаяг заавал бичигдсэн байх;
- Өгүүлэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, судалгааны хэсэг, үр дүн, дүгнэлт санал, ашигласан материалын жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй, эшлэл зүүлт ашигласан байх;
- Шалгарсан илтгэлийг хурлаар хэлэлцүүлэх ба хэлэлцэгдсэн илтгэл болон шаардлага хангасан өгүүллийг бүрэн эхээр ISSN индекс бүхий мэргэжлийн түвшинд хянагддаг Мөнгө-Санхүү сэтгүүлд эмхэтгэж хэвлэнэ.
- Илтгэлийг РРТ хэлбэрээр 10-15 минутад багтаан танилцуулна.
Хурлын илтгэл, өгүүллийг хүлээн авах хугацаа:
- Илтгэл, өгүүллийг бүрэн эхээр нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор bayanturn@yahoo.com цахим хаягаар,
- Илтгэлийн РРТ-ийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны дотор tuvshood@yahoo.com цахим хаягаар илгээнэ.
Холбогдох утас: 99009512, 99235555
МУИС-ийн БС-ийн Санхүүгийн тэнхим
Read MoreБизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн оюутнуудын урлагын бага наадам 2019
2019-2020 оны хичээлийн жилийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн оюутнуудын урлагын бага наадам 2019 оны 10 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Урлагын бага наадамд Мэндчилгээ, Ардын урлаг, Гоцлол дуу, Хамтлаг бүжиг, Чөлөөт үзүүлбэр гэсэн 5 төрлөөр оюутнууд авъяас чадвараа сорин өрсөлдлөө.
Шилдэг үзүүлбэрийн эздээр:
Мэндилгээ – Н.Дамдиндорж багштай 4-6 анги
Ардын урлаг – Л.Оюунцэцэг багштай 4-4 анги
Гоцлол дуу – 3-4 ангийн оюутан М.Саранмарал
Хамтлаг бүжиг – Н.Дамдиндорж багштай 4-6 анги
Чөлөөт үзүүлбэр – Н.Дамдиндорж багштай 4-6 анги тус тус шалгарсан ба
Нийлбэр оноогоор
1-р байранд Н.Дамдиндорж багштай 4-6 анги
2-р байранд Л.Оюунцэцэг багштай 4-4
3-р байранд Б.Болор багштай 3-2 анги
Read More“LOST & FOUND” шилэн хорго ажиллаж эхэллээ
Сургуулийн багш, оюутнууд анги танхимдаа ном, дэвтэр, гар утас, флаш диск, хувцас, малгай зэрэг ямар нэг эд зүйлсээ орхин мартаж гарч явдаг тохиолдол их гардаг билээ. Тэгвэл өнөөдрөөс хичээлийн байрны 1 давхарт жижүүрийн хажууд шилэн хоргонд заал, анги, танхимуудаас гээсэн орхисон эд зүйлсийг хүлээлгэж өгөх, хүлээн авах Lost & found шилэн хорго ажиллуулж эхэлснийг дуулгахад таатай байна. Уг хайрцгийг Даатгал хөтөлбөрийн ангийн “Risk management & Insurance” клубийн багш, оюутнууд санаачлан хэрэгжүүллээ.
Та бүхэн гээж орхигдуулсан эд зүйлс олсон даруйнд сургуулийн жижүүрт хаанаас хэзээ олсноо хэлэн тэмдэглүүлэн хүлээлгэн өгснөөр цоожтой шилэн хоргоноос нотолгоо баримттай эзэн нь ирэх хүртэл байрлуулах юм.
Жич: Шилэн хоргыг шинээр угсархад тусалсан Даатгал-3 ангийн оюутнууд болон сургуулийн мужаан Мөнхөө ахад талархсанаа илэрхийлье.
Read More“БИЗНЕСИЙН ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭ” сэдэвт сургалт зохион байгуулагдана
Бизнесийн газарзүйн мэдээллийн системийн хэрэглээ сэдэвт сургалт 2019 оны 5 сарын 16-ны өдөр МУИС-ийн Төв номын сан, 6 давхар 602 тоот лабораторийн өрөөнд зохион байгуулагдана.
Read More