Олгох боловсролын зэрэг
Бизнесийн удирдлагын бакалавр
Хөтөлбөрийн тодорхойлолт
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь МУИС-ийн эрхэм зорилготой уялдсан, зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн, гадаад,дотоод худалдаа, гаалийн үйл ажиллагааны удирдлагын өндөр мэдлэг, чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Төгсөгчдийн эзэмших мэдлэг, ур чадвар
1.Суурь мэдлэг, чадвар
- Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргах, шүүмжлэлтэй хандах, бусдад нөлөөлөх, алдаа дутагдлаа засаж сайжруулах чадвартай байх
- Аливаа асуудалд шинжлэх ухаанч логик хандлагаар хандах, учир шалтгааныг тайлбарлах чадвартай байх
- Математикийн үндсэн, суурь мэдлэгүүдийг эзэмшсэн байх
- Мэдээллийн технологиийн үндсэн мэдлэгтэй байж, компьютер холбогдох хэрэгслийг программуудыг ашиглан аливаа мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх
- Бие дааж мэдлэг чадвар эзэмших, өөрийн удирдлага, хяналттай хариуцлагатай суралцах чадвартай байх
2. Харилцааны ур чадвар
- Багаар ажиллах, хамтран шийдвэр гаргах, харилцах чадвартай байх
- Эх хэлний болон англи хэлний яриа, бичгийн чадвартай байх
- Худалдаа, бизнесийн удирдлага болон нийгмийн бусад салбарын мэтгэлцээнийг өөрийн үзэл бодлоор үнэлэх, дүгнэх, оролцох чадвартай байх
- Бизнесийн удирдлагын мэргэжилтэнд байх хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, бүтээлч, бие даасан байх чанарыг эзэмшсэн байх
- Мэргэжлийн ур чадвар, ёс зүйг эзэмшсэн байх
3. Мэргэжлийн ур чадвар
- Микро, макро эдийн засгийн онолын асуудлуудыг судлан эзэмших;
- Тоон шинжилгээний болон эконометрик, статистикийн аргуудыг эзэмших, хэрэглэх;
- Бизнесийн удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндсэн ойлголт, зарчмуудтай танилцаж, суурь мэдлэг эзэмшсэн байх;
- Дотоод, гадаад худалдаа, гаалийн онол арга зүйн цогц мэдлэгтэй болох;
- Бараа, үйлчилгээний стандарт, техникийн болон чанар, эрүүл ахуйн нөхцөл, тээвэрлэлт, хадгалалтын горим, барааг худалдах болон худалдан авах үйл ажиллагаатай холбоотой үндэсний болон олон улсын хэмжээний холбогдох эрх зүйн, техник технологийн акт баримтуудыг үзэн танилцсан байх;
- Гадаад, дотоод зах зээлийн иж бүрэн шинжилгээ хийж, худалдах, худалдан авах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чадвартай болох;
- Татвар, хяналтын байгууллагуудтай экспорт, импортын барааны татварын тооцоог нийлж, гадаад худалдааны төлбөр тооцоог үйлдэж чаддаг байх;
- Олон улсын худалдааны онол, арга зүй, хөгжил, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, мөн олон улсын худалдаан дах гаалийн үүрэг, хөгжлийн хандлагыг судлах;
- Гаалийн бодлогын уламжлал, шинэчлэлийн талаар мэдлэгтэй болж гаалийн байгууллагын бодлого, хэрэгжүүлэлтийн талаарх онолын болон практик арга зүйг эзэмших;
- Барааны ангилал, түүний ач холбогдол, арга зүй, бүтэц, дүрмүүдийг судалж, гаалийн хилээр нэвтэрч буй бүх төрлийн барааг онолын дагуу ангилах, ангилалын арга зүйг эзэмших;
- Гаалийн бүрдүүлэлтийг хийх, бүрдүүлэлтэнд шаардлагатай бичиг баримтыг хянах, бүрдүүлэлтийн үе шат бүрд хяналт тавих чадварыг эзэмших.