Хөтөлбөрийн зорилго
Онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, глобал ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
- Шинэлэг, шилдэг судалгааг хөгжүүлэх
- Судалгаанд суурилсан сургалт явуулах
- Шударга, ил тод удирдлагыг хэрэгжүүлэх
Тохилог, тав тухтай орчинг бүрдүүлэх
Хөтөлбөрийн давуу тал
- Маркетингийн магистрын хөтөлбөр нь 24 жилийн туршлага хуримтлуулсан
- Элсэлтийг жилд (намар, өвлийн улиралд) 2 удаа зохион байгуулдаг, хичээлийг ажлын бус оройн цагаар орох зохицуулалтыг хийсэн.
- Маркетингийн чиглэлийн олон улсад нэр хүнд бүхий 25 их сургуулийн хөтөлбөрийн судалгаанд үндэслэн Мэргэжлийн болон Судалгааны чиглэлээр ялгаатай магистрын хөтөлбөр боловсруулагдсан.
- Суралцагсдад хөтөлбөр, суралцах арга барил, ганцаарчилсан төлөвлөгөөний талаар зөвлөгөө өгөх, магистр хариуцсан зөвлөх багштай.
- Мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийг маркетингийн болон бусад хөтөлбөрийн суралцагсад чөлөөтэй сонгох боломжийг бүрдүүлсэн
- Магистрантын даалгавар, унших материалыг онлайнаар хүргэх, SiSi программаар мэдээлэл шуурхай хүргэх
- Мэргэжлийн үйлдвэрлэлийн дадлагыг ажлын байранд нь хийлгэх боломжтой
- Суралцагсдыг тэнхимд сургалтын болон захиргааны туслахаар ажиллуулж, сургалтын төлбөрийг хөнгөлөх боломжоор хангасан
- Ажил олгогч тал болон магистр төгсөгчдийн хэрэгцээг судлах ажлыг хэрэгжүүлэх болсон.
- Хөтөлбөрийн сайжруулалтад гадаад дотоодын их дээд сургуулиудын магистрын хөтөлбөрүүдийн туршлагыг судалж, нийтлэг хичээлүүдийг оруулсан
- Хөтөлбөрийн болон хөтөлбөрт тусгагдсан хичээлүүдээр олгох мэдлэг, ур чадвар зохих шаардлагад нийцүүлэн боловсруулсан
- Хичээлийн тодорхойлолтын шинэчлэлт, хичээлийн багц боловсруулалтад хяналт тавьж, тэнхимийн заах арга зүйн семинараар тогтмол хэлэлцдэг.
- Магистрантуудад дотоод, гадаадын суралцах жишээ, судалгааны өгүүлэл уншуулах ажлыг өргөжүүлж тэдний хичээлээр олгох ур чадварыг сайжруулж ирсэн
- Магистрын сургалтын арга зүйг тогтмол сайжруулж шинэлэг арга зүйг нэвтрүүлэх тал дээр анхаарч ажилладаг
- Улирлын эцэст заасан хичээлээр суралцагсдын сэтгэл хангамжийн судалгааг авах ажлыг СА зохион байгуулдаг г.м.
Судлах мэргэжлийн хичээл
Маркетинг хөтөлбөрийн мэргэжлийн магистрын хөтөлбөрт элссэн оюутан “Олон улсын бизнес”, “Маркетингийн стратеги”, “Маркетингийн удирдлагын бодлого, стратеги”, “Стратегийн маркетинг”, “Байгууллага хоорондын (B2B) харилцааны маркетингийн удирдлага”, “Хуваарилалтын сувгийн удирдлага”, “Хэрэглэгчийн зах зээлийн удирдлага”, “Бүтээгдэхүүний удирдлага”, “Сурталчилгаа, урамшууллын төлөвлөлт, стратеги”, “Олон нийтийн харилцааны удирдлага” зэрэг мэргэжлийн болон мэргэшүүлэх түвшний хичээлүүдийг илүү судалж, улмаар удирдагч багшийнхаа удирдлага дор мэргэжлийн дадлагыг хийж гүйцэтгэн төгсөх боломжтой.