Хөтөлбөрийн зорилго
Худалдааны магистрын хөтөлбөрийн зорилго нь “Бакалаврын боловсролтой иргэнд гадаад дотоод худалдаа, гаалийн чиглэлээр мэргэжлийн чадварлаг боловсрол эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний удирдагч, зөвлөхийн удирдлагаар судалгаа шинжилгээний ажлыг ахисан түвшинд хийх, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн түвшинд гадаад дотоод худалдаа, гаалийн чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого, стратеги боловсруулах, оновчтой сонголт хийхэд шаардагдах мэдлэг, чадвар, хандлага, ёс суртахуун төлөвшүүлэх”-д чиглэж байна.
Хөтөлбөрийн давуу тал
- Даяаршлын үйл явц, эдийн засгийн төрөлжилтийг дагалдан мэргэжлийн зах зээл өргөжин тэлэх өргөн боломжтой,
- Хөтөлбөрийн багш, судлаачид улсын болон салбарын бодлого боловсруулахад тэргүүлэх байр сууринаас оролцдог, гадаад дотоодын хамтын ажиллагааны арвин туршлага ба боломжуудтай,
- Гадаад, дотоодод өндөр түвшний боловсрол эзэмшсэн, гадаад хэлний болон мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвартай, олон улсын түвшний бүтээл туурвил бүхий, судалгаа шинжилгээний арвин туршлагатай багшлах бүрэлдэхүүнтэй,
- Гадаад хэл дээрх магистрын сургалтыг Монгол улсад анх удаа хэрэгжүүлж, гадаадын оюутныг анх сургаж байсан түүхэн туршлагатай,
- Өөрсдийн судалгаагаар бий болгож хөгжүүлсэн шинжилгээний судалгааны өргөн бааз суурь, загвар модельтой болох
Судлах мэргэжлийн хичээл
Худалдааны мэргэжлийн магистрын хөтөлбөрт элссэн оюутан “Дэлхийн зах зээл”, “Олон улсын худалдааны бодлого ба практик”, “Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын удирдлага”, “Худалдааны олон талт зохицуулалт”, “Бүс нутгийн худалдааны хэлэлцээр”, “Оюуны өмч, технологийн худалдаа”, “Гэрээний төсөл боловсруулах, хэлэлцээр хийх аргачлал”, “Борлуулалтын удирдлага, стратеги”, “Глобаль жижиглэн худалдаа” зэрэг мэргэжлийн болон мэргэшүүлэх түвшний хичээлүүдийг илүү судалж, улмаар удирдагч багшийнхаа удирдлаган дор мэргэжлийн дадлагыг хийж гүйцэтгэн төгсөх боломжтой.