МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг, худалдааны тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2018 оны 4-р сарын 6-ны өдрийн 14:30 -д хичээлийн IV байрны 210-б тоот өрөөнд болно.

Зорилго: Бизнесийн удирдлага, маркетинг, олон улсын худалдаа, гаалийн чиглэлээр суралцаж буй бакалавр болон магистрын оюутнуудын бие даан судалгаа, шинжилгээ хийх дадал чадварыг хөгжүүлэхэд оршино.

Нэг. Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт, шалгаруулалт:

Эрдэм шинжилгээний ажлын шалгаруулалт 2 үе шаттай байна. Эхний шатны шалгаруулалт. Хуралд ирсэн материалуудыг тэнхимийн шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж, 2018.4.6-ны 18 цагт шаардлага хангасан илтгэл тавих боломжтой ажлыг сонгон шалгаруулж, материал өгсөн оюутнуудад хариу өгнө.

2 дахь шатны шалгаруулалт. Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлнэ. Илтгэлийн хугацаа 15 минут, үзүүлэн материал ашигласан байна. Эхний 3 байрыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Шалгарсан 2-3 судалгааны ажлыг сургуулийн ОЭШХуралд оролцуулна.

Хоёр. Судалгааны ажилд тавигдах шаардлага:

  • Эрдэм шинжилгээний илтгэл нь: дэвшүүлсэн зорилго, үндэслэл, үндсэн хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт, эх сурвалж, хавсралт гэсэн бүтэцтэй байна.
  • Шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйг ашигласан байна.
  • Дэвшүүлсэн санаа шинэлэг, оновчтой, амьдралд хэрэгжих боломжтой, дэвшүүлсэн зорилгоо хангасан байна.
  • Илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд заавал удирдагч багштай байна.
  • Судалгааны ажлын бичиглэлд тавигдах шаардлага: ишлэл зүүлт хийсэн байх, цаасны хэмжээ – А4 (дээр, доор, баруун талаас 2.0, зүүн талаас 3.0 см), үсгийн фонт – Times New Roman, үсгийн хэмжээ – 11, мөр хоорондын зай: 1.15, хуудасны тоо 10 – 12 байна.

Илтгэлийг хэвлэмэл байдлаар болон цахим хэлбэрээр 2018 оны 4-р сарын 5-ны

11 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна.

E-mail хаяг: uugandai0601@gmail.com

МУИС-ийн хичээлийн IY байр, Бизнесийн сургуулийн 209 тоот өрөө, хичээлийн туслах ажилтан Ш.Ууганбаярт хүлээлгэн өгнө.

Тэнхимийн ОЭШХ зохион байгуулах ажлын хэсэг

Close Menu
en_USEnglish
mnMongolian en_USEnglish