• Enrollment
  • Student
  • Research
  • alumni
  • Departments
  • MNG

bs@num.edu.mn +976 7575 4400       

logo
  • Home
  • Аbout us
    • Greetings from the director of the university
    • History of our university
    • Business School Departments
    • Teachers
    • Student’s Corner
  • News
  • Training
    • Undergraduate program
    • Master’s program
    • Doctoral program
    • International joint program
  • Research
    • Books and textbooks
    • Regular magazine
    • International academic conference
  • Cooperation
    • Internal cooperation
    • Гадаад хамтын ажиллагаа
  • Home
  • Аbout us
    • Greetings from the director of the university
    • History of our university
    • Business School Departments
    • Teachers
    • Student’s Corner
  • News
  • Training
    • Undergraduate program
    • Master’s program
    • Doctoral program
    • International joint program
  • Research
    • Books and textbooks
    • Regular magazine
    • International academic conference
  • Cooperation
    • Internal cooperation
    • Гадаад хамтын ажиллагаа

НББ-ийн хөтөлбөрөөр суралцаж буй магистр оюутнуудын эрдэм шинжилгээний хурлын удирдамж

2014-12-11

erdemsh

ХАМРАХ ХҮРЭЭ:

  • Магистрантууд хийж буй судалгааны ажлынхаа үр дүнг танилцуулж илтгэл тавьж оролцоно.
  • Магистрант оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, сурталчлах, судалгааны ажлыг чиглүүлэх зорилготой.

ХААНА:

Хичээлийн IY байрны 304 тоот өрөөнд

ХУГАЦАА:

2014 оны 12 сарын 12-ны өдрийн 14.00 цагт

ОРОЛЦОГЧИД:

Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр суралцаж буй магистрант оюутнууд.

БҮТЭЭЛИЙГ ДҮГНЭХ ЖУРАМ:

  • НББ-ийн хөтөлбөрийн багш нарын бүрэлдэхүүнтэй комиссын дүнгээр 1-3 дугаар байр эзлүүлнэ. Илтгэл тавьж оролцсон магистрантууд журмын дагуу магистрын судалгааны ажлын 0.5 багц цагийг авах боломжтой.
  • Эхний 3 байр эзэлсэн илтгэлийг Бизнесийн сургуулийн магистрантуудын эрдэм шинжилгээний хуралд оролцуулна. Сургуулийн хэмжээний эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн магистрантууд журмын дагуу магистрын судалгааны ажлын 1.0 багц цагийг авах боломжтой.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирүүлсэн илтгэл нь удирдагч багшаар хянагдаж зөвшөөрөгдсөн, илтгэлд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байна.

Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

  • шинэлэг санаа дэвшүүлсэн;
  • онол, арга зүйн үндэслэлтэй;
  • практик ач холбогдолтой;
  • бодит мэдээлэл ашиглаж боловсруулан, баримтаар баталгаажуулсан;
  • дүгнэлт, зөвлөмж бүхий байна.

ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ:

  • Илтгэлийн хураангуй нь оршил, үндсэн судалгаа, үр дүн, дүгнэлт, санал зөвлөмж, ашигласан материал гэсэн ерөнхий бүтэцтэй байна. Зураг, хүснэгт, диаграмм оруулж болно.
  • Илтгэлийн хураангуйг Times new roman фондоор 12 үсгийн хэмжээгээр мөр хоорондын зай 1.5 байхаар бэлдэнэ. Хуудасны дээр доор болон баруун захаас 1,5 см, харин зүүн захаас 3,0 см байна.
  • Ашигласан материал болон ишлэл зүүлтийг журмын дагуу хийнэ.
  • Илтгэлийн хураангуйг 5-10 хуудсанд бичих ба 15 аас илүүгүй слайд бэлтгэж 8-10 минутад багтааж танилцуулна.

Оролцогчид 2014 оны 12 сарын 10-ны 17 цагаас өмнө илтгэлийн хураангуйг файлаар болон хэвлэмэл байдлаар хичээлийн 4-р байрны 302Б тоот өрөөнд багш А.Өнөржаргалд хураалгана.

Хурал зохион байгуулах комисс

Холбогдох утас:                        99182548, a.unur@yahoo.com

 

Category

  • Зарлал 9
  • Мэдээ 421
  • Олимпиадын мэдээ 3
  • Тэргүүн мэдээ 4
June 2025
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« May    

SISi systems

Дүрэм журам

Цахим хуудас

Номын сан

Ахисан түвшний сургууль

  • Зарлал
  • Мэдээ
  • Олимпиадын мэдээ
  • Тэргүүн мэдээ

Хаяг:
Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр
Утас:
+976-7575 4400 (4101)
Цахим шуудан:
bs@num.edu.mn

@2025 Монгол улсын их сургууль, Бизнесийн сургууль