• Enrollment
  • Student
  • Research
  • alumni
  • Departments
  • MNG

bs@num.edu.mn +976 7575 4400       

logo
  • Home
  • Аbout us
    • Greetings from the director of the university
    • History of our university
    • Business School Departments
    • Teachers
    • Student’s Corner
  • News
  • Training
    • Undergraduate program
    • Master’s program
    • Doctoral program
    • International joint program
  • Research
    • Books and textbooks
    • Regular magazine
    • International academic conference
  • Cooperation
    • Internal cooperation
    • Гадаад хамтын ажиллагаа
  • Home
  • Аbout us
    • Greetings from the director of the university
    • History of our university
    • Business School Departments
    • Teachers
    • Student’s Corner
  • News
  • Training
    • Undergraduate program
    • Master’s program
    • Doctoral program
    • International joint program
  • Research
    • Books and textbooks
    • Regular magazine
    • International academic conference
  • Cooperation
    • Internal cooperation
    • Гадаад хамтын ажиллагаа

МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР СОНГОХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

2017-05-29

МУИС-ийн оюутнуудын “Мэргэжлийн хөтөлбөр сонгох” үйл ажиллагаа нь 2017 оны 06-р сарын 19-ний Даваа гарагаас 23-ны Баасан гарагийн хооронд журмын дагуу явагдана.

2015 оноос өмнө элссэн болон бусад сургуулиас МУИС-ийн ерөнхий суурь хөтөлбөрт шилжиж ирсэн оюутнууд мэргэжлийн хөтөлбөр сонгох шаардлагыг (журмын 1.2 заалт) хангасан тохиолдолд хөтөлбөр сонгох боломжтой.

ШУС, ХШУИС-ийн оюутнууд нэгдсэн жагсаалтаар тус хоёр сургуулийн нийт хөтөлбөрөөс, бусад сургуулийн оюутан өөрийн бүрэлдэхүүн сургууль дээр хэрэгжиж буй хөтөлбөрөөс батлагдсан хяналтын тоонд багтаан сонгоно.

Оюутан хөтөлбөр сонголтоос хоцорсон тохиолдолд шалтгаанаас үл хамааран дараагийн улирлын төгсгөлдүлдсэн хөтөлбөрөөс сонгож болно.

Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд болон дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар мэргэжлийн хөтөлбөр сонгох боломжгүй нь тодорхой бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан сонгуулах боломжтой бөгөөд энэ талаар урьдчилан бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд мэдэгдэнэ. Оюутны итгэмжлэгдсэн төлөөлөгч мэргэжил сонголтын хугацаанд оюутныг төлөөлж сонголт хийхдээ буруу сонголт хийсэн тохиолдолд сонголтыг буцаах боломжгүйг анхаарна уу.

Мэргэжил сонгох үйл явц

  1. 2017 оны 06-р сарын 19-ний Даваа гарагийн 09.00 цагаас 06-р сарын 20-ны Мягмар гарагийн 17.00 цаг хүртэл цаашид суралцах мэргэжлийн хөтөлбөрүүдэд СИСИ системээр саналаа өгнө. (ШУС, ХШУИС, БС, ОС, ЗС-ийн оюутнууд 4 мэргэжлийн хөтөлбөрт, ОУХНУС 1 мэргэжлийн хөтөлбөрт санал өгөх боломжтой)
  2. 2017 оны 06-р сарын 21-ний Лхагва гарагийн 09.00-20.00 цагийн хооронд тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд багтсан оюутан СИСИ системд өөрийн эрхээр орж зөвхөн нэг мэргэжлийн хөтөлбөрөөр саналаа баталгаажуулна.
  3. 2017 оны 06-р сарын 22-ны Пүрэв гарагийн 09.00-20.00 цаг хүртэл хяналтын тоонд нэмж багтсан оюутнуудын мэргэжил сонголтын баталгаажуулалт үргэлжлэн явагдана.
  4. 2017 оны 06-р сарын 22-ны Пүрэв гарагийн 20.00 цаг гэхэд мэргэжлийн хөтөлбөрөө СИСИ системээр сонгож чадаагүй үлдсэн ШУС, ХШУИС-ийн оюутнууд 2017 оны 06-р сарын 23-ны Баасан гарагийн 10.00-17.00 цагт МУИС-ийн 1-р байрны дугуй заланд, бусад сургуулийн оюутнууд бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанаас зарласан өдөр, цагт /оюутны үнэмлэхний хамт/ өөрийн биеэр хүрэлцэн ирж онооны жагсаалтын дагуу үлдсэн мэргэжлийн хөтөлбөрөөс сонгоно. Үлдсэн хөтөлбөрөөс сонгуулах үйл ажиллагааг Сургалтын нэгдсэн алба, бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын алба зохион байгуулна.
  5. Оюутнууд Сиси системийн хувийн мэдээлэлд буй холбогдох утасны дугаараа шалган зөв бичиж үлдээнэ үү.

СУРГАЛТЫН НЭГДСЭН АЛБА

2017.05.29

Category

  • Зарлал 9
  • Мэдээ 421
  • Олимпиадын мэдээ 3
  • Тэргүүн мэдээ 4
June 2025
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« May    

SISi systems

Дүрэм журам

Цахим хуудас

Номын сан

Ахисан түвшний сургууль

  • Зарлал
  • Мэдээ
  • Олимпиадын мэдээ
  • Тэргүүн мэдээ

Хаяг:
Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр
Утас:
+976-7575 4400 (4101)
Цахим шуудан:
bs@num.edu.mn

@2025 Монгол улсын их сургууль, Бизнесийн сургууль