“САНХҮҮГИЙН ИННОВАЦИ” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал 2020.12.23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
МУИС-ийн БС болон ОХУ-ын Плехановын нэрэмжит
ЭЗИС-ийн УБ дахь салбарын хамтарсан 15 дахь удаагийн “САНХҮҮГИЙН ИННОВАЦИ” сэдэв ОУ-ын эрдэм шинжилгээний хурал 2020.12.23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
МУИС-ийн БС-ийн Санхүүгийн тэнхим ОХУ-ын Плехановын нэрэмжит ЭЗИС-ийн УБ дахь салбар сургуультайхамтран жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлалтай билээ. Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар жил бүр санхүүгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, цаашдын хөгжлийн чиг хандлагын чиглэлд Монгол Улс, ОХУ болон бусад орны судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагууд болон Олон Улсын Байгууллагууд, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлагууд, бизнесийн байгууллагын төлөөллийг оролцуулан илтгэл хэлэлцүүлсээр ирсэн.
15 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Санхүүгийн инноваци сэдвийн хүрээнд сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний ажлуудын үр дүнг танилцуулах, хэлэлцүүлэг хийх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шаардлагатай зөвлөмж, саналыг боловсруулан гаргахад хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулж байна.
Энэ удаагийн хуралд АНУ, Энэтхэг, Малайз, Итали, Япон, ОХУ-ын эрдэмтэн судлаачид, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагууд, Монгол банк, Санхүүгийн зохицуулах Хороо, Монголын хөрөнгийн бирж зэрэг байгууллагуудын төлөөлөл болон бусад судлаачид оролцлоо.
Энэ удаагийн хурлын онцлог нь анх удаагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, хамрах хүрээ нэлээд өргөжсөн, Виртуал валют, финтек, хэрэглэгчийн санхүүгийн эмзэг байдал, төр хувийн хэвшлийн түншлэл, баялагийг хөшүүрэгдэх замаар институци, хувь хүмүүсд хөрөнгө оруулах, орон сууцын зах зээл, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хандлага, даатгалын технологи, системийн эрсдэл, тэтгэврийн шинэчлэл, татварын нөлөөлөл, цахим зээл, зээлийн зэрэглэл зэрэг сэдвийг хамарсан маш сонирхолтой илтгэлүүд тавигдлаа.
Хуралд оролцсон нийт эрдэмтэй судлаачид оролцогчид та бүхний судалгаа шинжилгээний ажилд өндөр амжилт хүсэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Read More“Маркетинг” магистрын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх БМИҮЗ-ийн шинжээчид ажиллаж байна
МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх түвшний хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр тусгасан байдаг.
Энэхүү зорилтын хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетингийн магистрын хөтөлбөрт БМИҮЗ-ийн шинжээчид 2020 оны 12 сарын 21,22 өдрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийж байна.
Read MoreПрофессорын семинарт оролцохыг урьж байна.
Дэд профессор Д.Сувдаагийн профессорын ээлжит семинар 2020.12.25-ны өдрийн 12.00 цагт “Татварын шинэчлэлийн эдийн засагт үзүүлж буй нөлөө, үр дүн” сэдвээр цахимаар явагдах тул МУИС-ийн ахисан түвшний суралцагчид, эрдэмтэн судлаачдыг оролцохыг урьж байна.
Илтгэгч: дэд профессор Д.Сувдаа
Илтгэгч: докторант Г.Баялаг
Семинарт оролцох хаяг, холбоос: Microsoft teams ашиглах болно. Энд дарна уу
Read MoreМУИС-ийн Бизнесийн сургуулийн Эрдэм шинжилгээний хурал
Эрдэм шинжилгээний хурлын зорилго
Энэхүү хурал нь Бизнесийн сургуульд суралцаж буй оюутнуудын суралцах, хийж бүтээх идэвхи санаачлагыг дэмжих, тэдний судалгаа шинжилгээний ур чадварыг чадавхийг дэмжин хөгжүүлэх үндсэн зорилготой.
Хугацаа: 2020 оны 12-р сарын 11-ны өдрийн 16:00 цаг
Хаана: Business School-Erdem Shinjilgee гэсэн TEAMS-н группээр зохион байгуулагдана.
Хамрах хүрээ
Хуралд мэргэжлийн тэнхимүүдийн эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.
Эрдэм шинжилгээний бүтээлд тавих ерөнхий шаардлага:
- Судалгааны ажил нь бизнесийн удирдлагын чиглэлд хамаарсан сэдэвтэй байх
- Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа шинжилгээний тодорхой онол арга зүйд суурилсан, судалгаа шинжилгээний арга аргачлалуудыг ашигласан байх
- Судалгаандаа бодит тоон мэдээлэл ашиглаж, өгөгдлийг орчин үеийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан боловсруулалт хийж, бодитой дүгнэлт гаргасан байх
- Судалгааны ажлын үр дүнд онол практикийн ач холбогдол бүхий санал зөвлөмж, арга аргачлал боловсруулсан байх
- Судалгааны ажлыг оюутны эрдэм шинжилгээний хуралд анх удаа хэлэлцүүлж байгаа,
- Илтгэлийг ганцаар болон болон багаар бэлтгэсэн байж болно, заавал удирдагч багштай байна,
- Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.
Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавих шаардлага:
- Илтгэл нь хураангуй, түлхүүр үг /2-5/, зорилго, үндсэн хэсэг (онолын болон судалгааны), дэд сэдвүүд, судалгааны дүгнэлт, ерөнхий дүгнэлт, санал зөвлөмж, ашигласан материал болон эх сурвалжийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байна;
- Ишлэл зүүлт хэрэглэнэ;
- Судалгаанд ашигласан арга зүй тодорхой байх;
- Илтгэлийн эхэнд эсвэл нүүр хуудсанд сургууль, тэнхим, илтгэлийн сэдэв, удирдагч багшийн овог нэр, зэрэг цол, илтгэгчийн нэр, холбогдох e-mail хаяг, утас зэргийг бичих)
- Илтгэлийг А4 хуудасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 8-10 хуудсанд багтаан бичсэн байх.
Шалгаруулалт:
- Зохион байгуулах комисс тэнхим бүрээс ирүүлсэн илтгэл бүрийг уншиж, урьдчилан шалгаруулалт хийх бөгөөд эхний 8 илтгэлийг хуралд нээлттэй хэлэлцүүлнэ.
- ЭШ хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг тодорхой онооны системээр үнэлж, эцсийн дүнг гаргах ба эхний 3 байрт шалгарсан илтгэлүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
Шагнал:
I байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
III байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – 1
Тэнхимүүд илтгэлийг 2020 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 16:00 цаг хүртэл санхүүгийн тэнхимийн Анхбаяр багшид ankhbayar.ch@num.edu.mn гэсэн цахим хаягаар илгээнэ.
Зохион байгуулах комисс
2020 оны 12 сарын 09
Read More