• Элсэлт
  • Оюутан
  • Судалгаа
  • Төгсөгч
  • Тэнхимүүд
  • ENG

bs@num.edu.mn +976 7575 4400       

logo
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа

“Mongolia Needs You” (MNY) Монголд Та Хэрэгтэй Менторшип Хөтөлбөрийн СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ.

2025-10-27

“Mongolia Needs You” (MNY) Мэнторшип Хөтөлбөр нь  Монголд их сургуульд сурч буй нэгдүгээр курсын оюутнуудыг дээд боловсрол эзэмших, төгсөөд ажил мэргэжлээрээ ажиллах, ур чадварт суралцах, өсөх хөгжих боломжийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

ЭЕШ-ийн 650 оноо дээш оноотой, МУИС-ийн 1 дүгээр түвшний оюутнуудаас сонгон шалгаруулалт явагдаж байна. 2024-2025 оны хичээлийн жилд  энэхүү тэтгэлэгт хамрагдсан МУИС-ийн 9 оюутан 9 сая төгрөгийн тэтгэлэг авсан байна.

Менторшип Хөтөлбөр нь оюутнуудад мэргэжлээрээ амжилт гаргахад нь туслах хувь хүний хөгжлийн сургалт семинар, дадлагын ажил хийх, сургалтын төлбөрийн дэмжлэг авах боломжийг санал болгодог. Бүх оюутнуудыг хувийн болон мэргэжлийн өсөлтөд нь зориулж амжилттай, урам зоригтой мэргэжлийн “Ментор”-с зөвлөмж, чиглүүлэг авах боломжийг бүрдүүлэхэд бид анхаардаг. Ментор нь оюутны давуу тал, сонирхлыг хөгжүүлэх мөн тэднийг амжилттай ажил мэргэжлийн замд нь чиглүүлэхийн тулд хамтран ажилладаг. Манай хөтөлбөрт бүрэн хамрагдсан оюутнууд сертификаттай төгсөх боломжтой.
Менторшип хөтөлбөрт хамрагдсанаар:
✅ Салбар салбарын шилдэг менторуудаас суралцах
✅ Долоо хоног бүр өөр өөр сэдвээр мэдлэгээ тэлэх
✅ Шилдэг залуусын хүрээлэлд орох
✅ Багаар ажиллаж сурах
✅ Төсөл хэрэгжүүлэх
✅ Ажлын байранд бэлтгэгдэх
✅ Нийгмийн хариуцлага, ёс зүйтэй иргэн болох
✅ Тэтгэлэгт хамрагдах
✅ Гадаадад болон Монголд үйл ажиллагаа явуулдаг шилдэг компаниудад дадлага хийх боломжтой болно.
✅ Дараах шалгуурыг хангасан бүх өргөдөл гаргагчдыг MNY Менторшип Хөтөлбөрт хамрагдах оюутан болох хүсэлт гаргахыг урьж байна.
1) Их сургуулийн [анхны] бакалаврын зэргээ авах шатандаа явж байгаа нэгдүгээр курсийн оюутан
2)ЭЕШ 650-с дээш оноотой
3)Тогтмол хуваарьт Бямба гарагийн сургалт семинарт оролцох боломжтой
(2025 оны 11 сарын 08-аас 2026 оны 05 сарын 30 хүртэл семинарууд Бямба гарагт болно)
4)Бага орлоготой
Сонгон шалгаруулалт: Хоёр үе шаттай явагдах болно.
✅Эхний шат: АНКЕТ ИЛГЭЭХ
Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын комисст цахимаар дараах холбоосоор орж анкетаа бөглөж илгээнэ.
https://tinyurl.com/MNY2025-2026
✅Хоёр дахь шат: ЯРИЛЦЛАГА
Анкеттай танилцан, зөвхөн шалгарсан оюутнуудыг ярилцлаганд урих болно гэдгийг анхаарна уу. Ярилцлага 2025 оны 10 сарын 25, 26-ны өдрүүдэд хуваарийн дагуу явагдана. Ярилцлагын цагийн баталгаажилтыг имэйлээр илгээнэ.
Ярилцлагын хариу 10 сарын 27-ны өглөөний 10:00 цагт гарч, имэйл хаягаар тань бид мэдэгдэх болно.
Хэрэв танд анкет, элсэлтийн үйл явцтай холбоотой асуулт байвал 📨mongolianeedsyou@gmail.com хаягаар холбогдоно уу.
Оюутан танд амжилт хүсье.

Шинэ мэдээ

  • “Mongolia Needs You” (MNY) Монголд Та Хэрэгтэй Менторшип Хөтөлбөрийн СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ.
    “Mongolia Needs You” (MNY) Монголд Та Хэрэгтэй Менторшип Хөтөлбөрийн СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ.
    2025-10-27
  • МЕНТОРШИП-4 ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
    МЕНТОРШИП-4 ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
    2025-10-20
  • Нэткапитал санхүүгийн групп “NetFuture 50″ оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
    2025-10-20

Category

  • Зарлал 11
  • Мэдээ 429
  • Олимпиадын мэдээ 3
  • Тэргүүн мэдээ 4
October 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Jun    

СиСи систем

Дүрэм журам

Цахим хуудас

Номын сан

Ахисан түвшний сургууль

  • Зарлал
  • Мэдээ
  • Олимпиадын мэдээ
  • Тэргүүн мэдээ

Хаяг:
Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр
Утас:
+976-7575 4400 (4101)
Цахим шуудан:
bs@num.edu.mn

@2025 Монгол улсын их сургууль, Бизнесийн сургууль