• Элсэлт
  • Оюутан
  • Судалгаа
  • Төгсөгч
  • Тэнхимүүд
  • ENG

bs@num.edu.mn +976 7575 4400       

logo
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа

Санхүүгийн зохицуулах хорооны “Санхүүгийн зах зээл мэдлэг түгээх өдөрлөг” боллоо

2025-05-12

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал тэр дундаа хөрөнгийн зах зээл, даатгалын салбарын онцлог, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэг олгох “Санхүүгийн зах зээл мэдлэг түгээх өдөрлөг”-ийг МУИС-ын Бизнесийн сургуулийн оюутан, залуучуудад зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны  дэд дарга Н.Хүдэрчулуун өдөрлөгийг нээж “Санхүүгийн зохицуулах хороо хүртээмжтэй, олон тулгуурт санхүүгийн зах зээлийг бүрдүүлэх, эдийн засгийн өсөлт, хөгжлийг нэмэгдүүлэх, хамтрсан судалгаа, шинжилгээ хийх, бодлого зөвлөмж гаргах зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн. Энэ хүрээнд МУИС-тай хамтран ажиллах санамж бичгийг 2021 онд байгуулснаас хойш олон ажлыг хамтран хэрэгжүүлээд байна. Тухайлбал, хорооны дэргэдэх үнэт цаасны зах зээл, даатгалын бодлогын зөвлөл, үнэт цаасны зах зээлийн мэргэшлийн зөвлөлд МУИС-ын эрдэмтэн багш нар оролцож, салбарын бодлого тодорхойлох, зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад мэдлэг, туршлага, оюун ухаанаа зориулан ажиллаж байна. Мөн бүхий л салбарт технологийн дэвшил нэвтэрч байгаатай холбогдуулж эрсдэл даах чадвар, хүчин зүйл, мэдрэмтгий байдлыг тооцоолох шинжилгээг хамтран хийх, үнэлгээний оновчтой аргачлалыг боловсруулахад туршлага солилцох, тэр дундаа бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх макро түвшний хүчин зүйлс, бусад судалгаа, шинжилгээг хамтран хийхээр ажиллаж байна. Ялангуяа салбарын хөгжил дэвшил, шинэ технологи, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны болон салбар дундын судалгаанд ахисан түвшний оюутнуудыг оролцуулах, төсөл хөтөлбөр, зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа тул энэхүү өдөрлөгт оюутан залуус та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм.

Өдөрлөгийн үеэр “Хөрөнгийн зах зээлийн хөгжил, цаашдын чиг хандлага”, “Эрсдэл ба даатгал”, “Хөрөнгийн зах зээл ба хөрөнгө оруулах боломж”, “Даатгагдсан хадгаламж” сэдвийн хүрээнд илтгэл тавьж оюутан залуусын дунд мэдлэг шалгах асуулт, хариулт, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн үнэт цаасны, даатгалын компаниуд, мэргэжлийн холбоод үйл ажиллагаагаа танилцуулах, ажлын байр санал болгох арга хэмжээ боллоо. Түүнчлэн оюутнууд Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаад энэ өдрийн арилжаа нээх цан цохих арга хэмжээнд оролцсоны зэрэгцээ Монгол Улсын эрдэнэсийн сангийн сан хөмрөг, үзмэрийн танхимтай танилцсан юм.

Шинэ мэдээ

  • Санхүүгийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
    Санхүүгийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
    2025-12-02
  • “Хичээнгүй оюутан – 2025” тэтгэлэг зарлагдлаа
    2025-11-27
  • Бизнес Аналитик цуврал семинар явагдаж байна
    Бизнес Аналитик цуврал семинар явагдаж байна
    2025-11-19

Category

  • Зарлал 14
  • Мэдээ 435
  • Олимпиадын мэдээ 3
  • Тэргүүн мэдээ 4
December 2025
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Nov    

СиСи систем

Дүрэм журам

Цахим хуудас

Номын сан

Ахисан түвшний сургууль

  • Зарлал
  • Мэдээ
  • Олимпиадын мэдээ
  • Тэргүүн мэдээ

Хаяг:
Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр
Утас:
+976-7575 4400 (4101)
Цахим шуудан:
bs@num.edu.mn

@2025 Монгол улсын их сургууль, Бизнесийн сургууль