Маркетингийн бакалаврын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шинжээчид ажиллаж байна.
2025-10-17
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс Маркетинг бакалаврын хөтөлбөрт магадлан шинжилгээ хийх шинжээчдийн баг 2025 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ажиллаж байна.
Магадлан шинжилгээ хийх шинжээчдийн багийн эхний уулзалт өчигдөр Бизнесийн сургуулийн хичээлийн 4-р байрны 314 тоот өрөөнд болж Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчид болон сургуулийн удирдлага, ажлын хэсгийн гишүүд оролцлоо.