НББ-ийн улсын XXVII олимпиадад Бизнесийн сургуулийн НББ-ийн тэнхимийн оюутнууд багийн дүнгээр Дэд байр эзэллээ.
- Categories Мэдээ, Мэдээлэл
- Date 2026-04-30
- Comments 0 comment
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ММНБИ-ийн 30 жилийн ойн нэрэмжит Нягтлан бодох бүртгэлийн улсын XXVII олимпиад 2026 оны 4 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус олимпиадад их, дээд сургуулийн нийт 10 баг, 50 оюутан өрсөлдсөнөөс МУИС-ийн Бизнесийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш, доктор Э.Цэцэгдэлгэр, ахлах багш Л.Хишигбаяр нараар удирдуулсан НББ-ийн 3-р түвшний оюутан Г.Билэгжаргал, Б.Энхмаа, 4-р түвшний оюутан Г.Мөнх-Эрдэнэ, Э.Энхболор, Б.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй баг оролцож багийн дүнгээр II байр эзэлсэн бахдам амжилт гаргалаа.
Тус олимпиад 2 үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд хувь суралцагчийн онолын мэдлэг шалгах тест, бодлого, хоёрдугаар шатанд багийн кейс, дасгал ажилах, Smart Accounting программаар ажил гүйлгээ боловсруулах даалгаварууд багтсан байв. Эхний шатны хувийн дүнгээрх шалгаруулалтын үр дүнд Шилдэг 10 оюутан шалгаруулсны II байранд Э.Энхболор, III байранд Г.Билэгжаргал, VII байранд Б.Баярцэцэг нар шалгарч цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

ТОП 10. Дэд байр Э.Энхболор ТОП 10. Гутгаар байр Г.Билэгжаргал ТОП 10. VII байр Б.Баярцэцэг
Зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн олимпиадад оролцогчдыг мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох сургалтад хамрагдах эрхийн бичгээр, удирдагч болон хянагч багш нарыг мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалтад хамрагдах эрхийн бичгээр тус тус шагнаж урамшуулав. Мөн “Монголтакс ТМЗ” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ удаагийн олимпиадыг дэмжин ажиллаж, эхний гурван байранд шалгарсан оюутнуудад ажлын байрны урилга, 4-6 дугаар байранд цалинтай дадлага хийх эрх, 7-10 дугаар байрын эздэд мэргэшүүлэх сургалтад суух эрхийн бичиг гардуулсан ба бүх оролцогчдыг гарын бэлгээр мялаасан юм.
You may also like
МУИС-ийн Бизнесийн сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын оюутны Эрдэм шинжилгээний хурал 2026 оны 5 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд Бизнесийн сургуулийн тэнхим бүрээс шалгарсан нийт 9 илтгэлийг хэлэлцүүлж, эхний 3 байрыг шалгаруулав. Үүнд: I …
МУИС, Бизнесийн сургуулийн ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Бизнесийн Сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 05 сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд мэргэжлийн тэнхимээсээ шалгарсан …

