“Монголын энтрепренёруудын нэгдсэн чуулган 2014”-д оролцохыг урьж байна
ТОВЧ ТОЙМ
МУИС-ийн Бизнесийн сургууль, Хөдөлмөрийн Яам, Хөгжлийн Шийдэл, Стартап Монголиа хамтран, МҮХАҮТ, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, ЖэйСиАй Монгол байгууллагуудын дэмжлэгтэйгээр “МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЁРУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН 2014” үйл ажиллагааг 2014 оны 11 сарын 10, 11-нд Чингис Зочид буудалд зохион байгуулна.
ЧУХАМ ЮУ БОЛОХ ВЭ?
Олон улсад зохион байгуулагддаг энтрепренёршипын чиглэлийн томоохон үйл ажиллагаануудын (Global Entrepreneurship Congress, Global Entrepreneurship Weekend, Startup Nations Summit, World Entrepreneurship Forum г.м) жишиг, загвараар зохион байгуулагдах чуулганд гадаадаас 4 илтгэгч, Монгол Улсаас 20 орчим илтгэгч оролцож, энтрепренёршипыг хөгжүүлэх үндэсний стратеги, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, санхүүжилтийн механизмыг оновчтой тодорхойлох зэрэг бодлогын асуудлуудаас гадна гарааны бизнесийг үүсгэн байгуулж, амжилтанд хүргэх арга зарчмуудыг танилцуулж, энтрепренёрууд харилцаа холбоо тогтоох, бизнесийн түншээ олох зэрэг олон талын ач холбогдолтой чуулган болох юм. Тус чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа болно.
ОРОЛЦОГЧИД НЬ ХЭН БАЙХ ВЭ?
Гарааны бизнес эрхлэгч залуус, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч энтрепренёрууд төдийгүй бүхий л хэлбэрийн бизнес эрхлэгчид, энтрепренёрууд, компанийн удирдлага, ажилтнууд оролцох боломжтой.
ЧУУЛГАНД ОРОЛЦОХЫН АЧ ХОЛБОГДОЛ НЬ ЮУ БАЙХ ВЭ?
Чуулганд оролцсоноор энтрепренёр та дараах ашиг тусыг хүртэнэ. Үүнд:
- Монгол Улсад энтрепренёршипыг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, бодлого, судалгааны талаар мэргэшсэн судлаач, эдийн засагчид, талбарын шилдэгүүдийн мэдлэг, туршлага, үзэл бодол, судалгааг сонсож шинэ санаа олж авах
- Энтрепренёршипыг дэмжих, инновацид ээлтэй орчин бий болгох үндсэн хүчин зүйлсийн нөлөөг таньж мэдэх
- Амжилтанд хүрсэн бизнесмэн, энтрепренёроос бизнесээ эхлэх, өргөжүүлэх зөвлөгөө авах, инкубатор төв, хөрөнгө оруулагч нартай уулзах
- Компанийн үүсгэн байгуулагч, анхны хөрөнгө оруулагч нарын хэлэлцүүлэгт оролцох, энтрепренёршипыг хөгжүүлэх замын зураг боловсруулахад гар бие оролцох
- Гаргасан амжилтандаа тулгуурлан илүү их үр дүнд хүрэх, бизнес эрхлэхэд тулгардаг саад бэрхшээлийг ялах, өөр салбарын хүмүүстэй ирээдүйд хамтран ажиллах чиглэлээр хэлэлцүүлэгт оролцох, санаа бодлоо солилцох
- Чуулганы оролцогчдоос танилын хүрээгээ өргөжүүлэх, шаардлагатай холбоо сүлбээ үүсгэх зэрэг болно.
ЧУУЛГАНД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
Чуулганы бүртгэлийн хураамж: 50.000 төгрөг (2 өдөр, үдийн хоол багтсан)
Оюутан – 20.000 төгрөг (2 өдөр, үдийн хоол багтсан)- Хязгаарлагдмал тоогоор
Дансны мэдээлэл: Голомт банк, данс: МУИС-ийн Бизнесийн сургууль, дансны дугаар: 1102927810, гүйлгээний утга: MES, овог нэр, утасны дугаараа бичнэ. Жишээ нь MES, Г. Ганбат, 99887766
Мандат олгох: Бизнесийн сургуулийн /МУИС-ийн хичээлийн 4-р байр, хуучнаар Эдийн Засгийн сургууль/ 314 тоотод төлбөр төлсөн баримттайгаа ирж мандат авна.
ЧУУЛГАНЫ ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ХААНААС АВАХ ВЭ?
Чуулганы албан ёсны цахим хуудас: www.entrepreneurship.mn
Чуулганы Фэйсбүүк дэх албан ёсны хуудас: https://www.facebook.com/MongolianEntrepreneurshipSummit
Чуулганы Твиттер дэх албан ёсны данс: @Mesummit2014
ХЭРХЭН ХОЛБОО БАРИХ ВЭ?
Н. Батсүх 99637887, 350997
Г. Үүрдмандах 99101839