Бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
МУИС-ийн БС-ийн Бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурал уламжлал болон жил бүрийн намар, хаврын улиралд тус тус зохион байгуулагддаг.
2014-2015 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутны ЭШБХурал 2 үе шаттайгаар явагдах бөгөөд Эхний шатны хурал хөтөлбөрүүдийн хэмжээнд 2015 оны 03 сарын 13-ны өдрийн дотор, Хоёрдох шатны хурал 2015 оны 03 сарын 19-ний өдрийн 13:00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны Дугуй зааланд болно.
Нэг. Оюутны ЭШБХ-ын зорилго
Бизнесийн сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чиглүүлэх, судалгааны үр дүнг дээшлүүлэх, туршлага солилцоход оршино.
Хоёр. Хамрах хүрээ
- Санхүүгийн хөтөлбөрүүд
- Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрүүд
- Менежментийн хөтөлбөрүүд
- Маркетинг, ОУХ-ны хөтөлбөрүүд
- Бизнесийн мэдээллийн системийн хөтөлбөрүүд
- МУИС-ийн Завхан салбар сургууль
- МУИС-ийн Орхон салбар сургууль
Дээрх хөтөлбөр тус бүрээс шалгарсан 2-3 илтгэлийг хоёрдох шатны хуралд оролцуулна.
Гурав. Хурлын бэлтгэл ажил
- 2015 оны 03 сарын 02-ны дотор эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн зар, удирдамжийг хөтөлбөрүүдэд хүргүүлэх
- 2015 оны 03 сарын 03-ны дотор /анонс, сургуулийн цахим хуудас, фэйсбүүк, зарлалын самбар/-аар нийтэд мэдээлэл хүргэх
- 2015 оны 03 сарын 13-ны дотор хөтөлбөрүүдийн хурал зохион байгуулагдаж дуусах
- 2015 оны 03 сарын 16-ны дотор хоёрдох шатанд оролцох илтгэлүүдийг хүлээж авч дуусгах
Дөрөв. Оролцогчдод зориулсан мэдээлэл
Эрдэм шинжилгээний хурлын хоёр дахь шатанд оролцохын тулд хурал зохион байгуулах комисст дараах шаардлагыг хангасан илтгэлийг ирүүлнэ. Үүнд:
- Хөтөлбөрүүдийн хэмжээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын шийдвэрийг хавсаргах
- Илтгэлийг салбар хуралдааны удирдагч нарын гарын vсгээр баталгаажуулах
- Илтгэлд тавигдах шаардлагуудыг бүрэн хангасан байх
- Илтгэлийг заасан хугацаанд цаасаар, РРТ, текст (word) форматаар бэлтгэж ирүүлэх /2015 оны 03 сарын 16-ний өдрийн дотор/
Зохион байгуулах комисс нь заасан эрдэм шинжилгээний чиглэлд тохироогvй, шинжлэх ухааны үр дунг тусгаагүй тохиолдолд ирүүлсэн ажлыг хуралд оруулцуулахгvй байх эрхтэй. Шалгарсан бөгөөд шаардлага хангасан илтгэлүүдийг ЭШХ-ын эмхэтгэлд хэвлүүлнэ.
Илтгэлд тавигдах шаардлага:
- Шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйн үндэслэлтэй байх;
- Илтгэлд дэвшүүлсэн санаа оновчтой, амьдралд хэрэгжих боломжтой байх;
- Бодит мэдээлэл ашиглаж, баримтаар баталгаажуулсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
- Аливаа дүгнэлт, зөвлөмжийн шийдэл бүхий байх.
Илтгэлийн бүтэц бичиглэл, боловсруулалтад тавигдах шаардлага:
- Илтгэл нь товч хураангуй, үндсэн хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй, ишлэл зүүлт ашигласан байх;
- Илтгэлийг А4 хэмжээтэй бичгийн цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 15, 10-15 хүртэлх нүүр хуудсанд багтсан байх;
- Илтгэлийг 10 минутанд багтаан илтгэхээр боловсруулж бэлтгэсэн байх.
Илтгэлийн материалд Илтгэгчийн дараах мэдээллүүд өгөгдсөн байна. Үүнд:
- Оюутны овог нэр
- Харьяалагдах хөтөлбөр
- Удирдагч багшийн овог, нэр
- Харилцах утас, mail хаяг
Шагнал: I байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
III байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – 2, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Хоёрдох шатанд оролцох илтгэлийн материалыг хүлээн авах хаяг:
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Хичээлийн IV байр 302б тоот – НББ-ийн хөтөлбөрийн багш Э.Цэцэгдэлгэр /утас – 99016266, Email:etsetsegdelger@gmail.com/
Хурал зохион байгуулах комисс
2015.02.27
Жич: Их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг “Эврика” ЭШБХ нь 2015 оны 03 сарын 22-нд зохион байгуулагдах болсонтой холбоотойгоор манай сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлын тов өөрчлөгдөж хугацаа давчуу болсоныг тодотгож тайлбарлаж байна.