Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд хийгдэх ажлын мэдээлэл
Сургалтын нэгдсэн албанаас Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд хэд хэдэн компаниуд, төрийн бус байгууллага, МУИС дэмжигч залуучуудын төлөөлөлтэй хамтран ажиллахаар боллоо.
- Таван богд групптэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд талууд дараах байдлаар хамтран ажиллана.
- Оюутан цалинтай дадлага хийлгэх. МУИС-ийн 2-4 дүгээр түвшний 3,0-с дээш голч дүнтэй амжилттай суралцаж буй оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийлгэх боломжоор хангах,
- МУИС-ийн суралцагчдын хичээлээс гадуурх хөдөлмөр эрхлэлтийн боломжийг дэмжих зорилгоор ажлын туршлага шаардахгүй судалгааны болон цагийн ажлын байранд ажиллуулах мэдээлэл, боломжоор хангах
- МУИС-ийн амжилттай суралцсан төгсөгчдөөс сонгон шалгаруулалтын шаардлагад нийцэх онолын мэдлэг, ур чадварын шаардлага хангахуйц оюутнуудаас мэдээллийг хүний нөөцийн бүрдүүлэлт хийх,
- “Таван Богд Групп”-ийн нэрэмжит ажил мэргэжлийн өдөрлөг зохион байгуулж мэргэшсэн туршлагатай мэргэжилтнүүд болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийн лекц, семинар, сургалт зохион байгуулах
- Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
- МУИС-ийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөр зуучлалын үйлчилгээ, хөдөлмөрийн өдөрлөг яармаг, сургалт зөвлөгөө өгөх ажлыг хамтран зохион байгуулна
- Бүрэлдэхүүн сургуулийн оюутны хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгч салбарын мэдээ мэдээллүүдээр тогтмол хангана
- МУИС-ийн төгсөх ангийн оюутнуудад “Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх” сургалтыг бүлгийн зохион байгуулалттайгаар өгөх, ажлын байранд зуучлах
- МУИС-д суралцаж буй цагийн ажил хийх сонирхолтой оюутан залуучуудыг бүртгэлжүүлж цагийн ажлын байрны зуучлалын үйлчилгээг тогтмол үзүүлнэ
- Бүтээн байгуулалтын салбарт ажиллах сонирхолтой оюутнуудыг бүртгэж, бригадын зохион байгуулалтанд оруулан сургаж бэлтгээд түр хугацааны ажлын байраар хангана
- МУИС-ийг дэмжигч залуучуудтай хамтран ажиллах хүрээнд:
- Мэргэжлээ яаж зөв сонгох вэ? Мэргэжил сурталчлах ажлыг хуваарийн дагуу хамтран зохион байгуулах,
- Хөдөлмөрийн зах зээл буюу ажил олгогчдын талаар танилцуулга, уулзалт зохион байгуулах
МУИС, ЗХТБ-ийн хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль бүр дээр Оюутны хөдөлмөр эрхлэлт хариуцан ажилладаг мэргэжилтнүүдэд зориулсан чадавхижуулах сургалт явууллаа. Цаашдаа төгсөх ангийн оюутнуудаа хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалтуудыг төлөвлөгөөний дагуу бүрэлдэхүүн сургууль бүр дээр дараахи хуваарийн дагуу хийхээр мэргэжилтнүүдтэйгээ зөвлөн зохион байгуулахаар тогтлоо. Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалтыг Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх зэрэгтэй багш Б.Бэлгүтэй удирдан явуулна.
Үйл ажиллагааны төлөвлөгөө
Үйл ажиллагаа | Хугацаа | Цаг | Хаана | Тайлбар |
БС дээрхи оюутны хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүдийг чадваржуулах сургалт | 04.06 | 11.00 | МЗХ-ны 209 тоот танхимд | ЗХТБ-ийн захирал Б.Бэлгүтэй |
Төгсөх ангийн оюутнуудад зориулсан “Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалт” | 04.08 |
12.30-13.30 |
Хууль зүйн сургууль | МУИС СНА, ЗХТБ |
04.10 | 12.30-13.30 | Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | МУИС СНА, ЗХТБ | |
04.13 | 12.30-13.30 | Олон улсын харилцаа, нийтийн удирдлагийн сургууль | МУИС СНА, ЗХТБ | |
04.15 | 12.30-13.30 | ШУС – Нийгмийн Ухааны салбар сургууль | МУИС СНА, ЗХТБ | |
04.17 | 12.30-13.30 | Бизнесийн сургууль | МУИС СНА, ЗХТБ | |
04.20 | 12.30-13.30 | ШУС –Байгалийн Ухааны салбар сургууль | МУИС СНА, ЗХТБ | |
04.22 | 12.30-13.30 | ШУС – Хүмүүнлэгийн Ухааны салбар сургууль | МУИС СНА, ЗХТБ | |
JOB FAIR ажлын байранд зуучлах өдөрлөг | 04.24 |
Бүтэн өдөр |
МУИС хичээлийн 1-р байрны 320 тоот | МУИС СНА, ЗХТБ, МУИСОХ, Оюутан конгресс, ЗХТБ, ажил олгогч байгууллагууд хамтран төгсөх курсын оюутнуудыг ажлын байранд зуучлах |